| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Жаргалан |
| Хэргийн индекс | 301/2026/00050/И |
| Дугаар | 301/ШШ2026/00181 |
| Огноо | 2026-02-28 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 02 сарын 28 өдөр
Дугаар 301/ШШ2026/00181
301/ШШ2026/00181
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ч.Жаргалан би
Нэхэмжлэгч: У хот, С дүүрэг, ...... дугаар хороо, С тауэр, .... дугаар давхарт байрлах “Т ББСБ ” ХХК /РД:.../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: А аймгийн Э сумын ..... дугаар баг, Т хорооллын ..... тоотод оршин суух Ш овогт Дийн Л /ИБД:......./-д холбогдох,
2,519,880 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Т ББСБ ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ......... тоот Токи кредит гэрээний үүрэгт үндсэн зээлд 2,173,755.70 төгрөг, үндсэн хүү 328,661.33 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5,463.19 төгрөг, нотариатын төлбөрт 12,000 төгрөг, нийт 2,519,880 төгрөгийг хариуцагч Д.Л-оос гаргуулах гэжээ.
Хариуцагч Д.Л шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Д Л миний бие Т ББСБ ХХК-ийн 2,519,880 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа. Би 6 сарын хугацаанд сар бүрийн 20-ны өдөр 420,000 төгрөг төлнө. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Т ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Д-ийн Л-ийн хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Т ББСБ ” ХХК нь хариуцагч Д.Л-д холбогдуулан 2,519,880.22 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь холбогдох хуулийн зохицуулалт, үр дагавар, өөрийн эрх, үүрэгтэй танилцаад нэхэмжлэлийн шаардлага болох 2,519,880.22 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд ирүүлсэн байна.
Нэхэмжлэгч байгууллага хариуцагчаас ирүүлсэн төлбөр төлөх тайлбарыг хүлээн зөвшөөрсөн, зохигчийн энэхүү эвлэрэл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Зохигчийн эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамж 55,268,08 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, улсын орлогоос улсын тэмдэгтийн хураамж 27,634.04 төгрөг, хариуцагч Д.Л-оос улсын тэмдэгтийн хураамж 27,634.04 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид тус тус олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Т ББСБ ” ХХК-ийн нэхэмжилсэн 2,519,880.22 төгрөгийг хариуцагч Д.Л нь 6 сарын хугацаанд сар бүрийн 20-ны өдөр 420,000 төгрөг төлөх санал гаргасныг нэхэмжлэгч байгууллага зөвшөөрсөн зохигчийн эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 55,268,08 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, улсын орлогоос улсын тэмдэгтийн хураамж 27,634.04 төгрөг, хариуцагч Д.Л-оос улсын тэмдэгтийн хураамж 27,634.04 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Т ББСБ ” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч Д.Л нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ч.ЖАРГАЛАН