Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 320/ШШ2026/00626

 

 

Нэхэмжлэлийн шаардлагыг

хариуцагч биелүүлснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн би

Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Ч***й дүүрэг, *** дугаар хороо, Тусгаар тогтнолын талбай, *** тауэр барилгын 1***давхар 1*** тоотод байрлах Х*** фин*** ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймаг, Э*** сумын *** дугаар баг, Б*** *** гэх газар оршин суух, Өн*** овогт Ба***-н Х*** холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 120,000 төгрөг, зээлийн хүү 26,788 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,701 төгрөг, нийт 150,489 (нэг зуун тавин мянга дөрвөн зуун наян ес) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч 320/2026/00487/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х***с ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч нь нэхэмжлэгчийн S*** гэх нэртэй цахим зээлийн аппликейшнд зээл авах хүсэлт ирүүлснийг хянан үзэж 2025.04.30-ны өдөр цахим зээлийн эрх нээх гэрээг талууд цахимаар байгуулсан. Ингээд зээл авах эрх олгогдсон, хариуцагчаас хүсэлт гаргасны үндсэн дээр 2025.10.14-ний өдөр 120,000 төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 7 хувийн хүүтэй байхаар тохиролцож, олгосон. Ингээд тохиролцсон хугацаа өнгөрсөн боловч хариуцагч төлбөрөө төлөөгүй өдийг хүрсэн байх тул шүүхэд хандаж нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б*** шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Х***с ББСБ ХХК-н нэхэмжлэлтэй Б***-н Х***-гт холбогдуулан гэрээний үүргийн гүйцэтгэлд 150,489 (нэг зуун тавин мянга дөрвөн зуун наян ес) төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нь нэхэмжилсэн 150,489 (нэг зуун тавин мянга дөрвөн зуун наян ес) төгрөгийг төлж барагдуулсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х***нс ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компани нь хариуцагч Б.Х***гт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 120,000 төгрөг, зээлийн хүү 26,788 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,701 төгрөг, нийт 150,489 (нэг зуун тавин мянга дөрвөн зуун наян ес) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Х*** нь нэхэмжлэгч байгууллагын нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн төлбөр 150,489 (нэг зуун тавин мянга дөрвөн зуун наян ес) төгрөгийг төлж биелүүлсэн тухай тайлбарыг нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд ирүүлсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Х***нс ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 5,165 (таван мянга нэг зуун жаран тав) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Х***-с 2,582.5 (хоёр мянга таван зуун наян хоёр төгрөг тавин мөнгө) төгрөгийг, улсын орлогоос 2,582.5 (хоёр мянга таван зуун наян хоёр төгрөг тавин мөнгө) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Х/***с ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 75дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Х***нс ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Х***гт холбогдох зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 120,000 төгрөг, зээлийн хүү 26,788 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,701 төгрөг, нийт 150,489 (нэг зуун тавин мянга дөрвөн зуун наян ес) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 5,165 (таван мянга нэг зуун жаран тав) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Х***-с 2,582.5 (хоёр мянга таван зуун наян хоёр төгрөг тавин мөнгө) төгрөгийг, улсын орлогоос 2,582.5 (хоёр мянга таван зуун наян хоёр төгрөг тавин мөнгө) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Х***нс ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН