Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 301/ШШ2026/00193

 

 

 

 

 

 

 

 

 

                                                                                  301/ШШ2026/00193             

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ч.Жаргалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: А аймгийн Н д-ын газар /РД:...../-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: А аймгийн Э сумын ... дугаар багт байрлах “С ” ХХК /РД:...../-д холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: 10,266,360 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Булган-Эрдэнэ нар оролцов. Хариуцагчийн төлөөлөгч Н.Б , хариуцагчийн өмгөөлөгч Х.Ч нарт шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-д зааснаар тэдгээрийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч А аймгийн Н д-ын газар нь хариуцагч “С ” ХХК-д холбогдуулан 10,266,360 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаж байна.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 - А  аймгийн Э  суманд байрлах Барилгын засал чимэглэлийн үйл ажиллагаа эрхэлдэг С  ХХК нь Н ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.1 дэх хэсэгт заасны дагуу нийгмийн даатгалын шимтгэл төлж тайлагнах үүрэг хүлээж, мөн хуулийн 21.1 дэх заалтын дагуу нийгмийн даатгалын шимтгэлээ тайлагнах хугацаатай хэдий ч хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй нийгмийн даатгалын шимтгэлийг ,,,, оны 01 дүгээр сараас ...... оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүртэлх хугацаанд хуримтлагдсан нийгмийн даатгалын шимтгэлийг огт төлөөгүй болно. Иймд Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг тайлагнах, шимтгэлийг нөхөн төлүүлэх журмын 6.1.1-д заасны дагуу нийгмийн даатгалын шимтгэлийн үлдэгдэл төлбөр болох 8661720 /Найман сая зургаан зуун жаран нэгэн мянга долоон зуун хорин/ төгрөгийг С  ХХК-иар төлүүлж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч байгууллагын төлөөлөгч Н.Б  шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ... "С” XXK нь иргэн Ц.М, Ц.О нартай хамтарч А  аймгийн Э  сумын 3-р багт үйлчилгээтэй, зоорины давхартаа авто зогсоолтой, 9 давхар 56 айлын орон сууцыг барьж ашиглалтад оруулсан. Улмаар иргэн болон компани хоорондын маргаан үүссэний улмаас татварын өр болон нийгмийн даатгалын шимтгэлийг төлж чадахгүй дансаа хаалгасны улмаас компани ажиллах боломжгүй болсон. Шүүхийн үйл ажиллагаа дуустал уг төлбөрийг барагдуулах боломжгүй байна гэжээ.

3. Нэхэмжлэгч нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагатаа: А  аймгийн Э  суманд байрлах Барилгын засал чимэглэлийн үйл ажиллагаа эрхэлдэг С  ХХК нь Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.1 дэх хэсэгт заасны дагуу нийгмийн даатгалын шимтгэл төлж тайлагнах үүрэг хүлээж, мөн хуулийн 21.1 дэх заалтын дагуу нийгмийн даатгалын шимтгэлээ тайлагнах хугацаатай хэдийч хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул тус шүүхэд .... оны 10 дугаар сарын байдлаар нийт ..... төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлэхээр нэхэмжлэл гаргасан. С  ХХК-нь 2025 оны 11, 12 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэлийн тайланг тайлагнахад нийт нийгмийн даатгалын шимтгэлийн авлага ..... оны 12 дугаар сарын 31-ний байдлаар 1604640 /Нэг сая зургаан зуун дөрвөн мянга зургаан зуун дөчин/ төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн авлага үүссэн. Иймд Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг тайлагнах, шимтгэлийг нөхөн төлүүлэх журмын 6.1.1-д заасны дагуу нийгмийн даатгалын шимтгэлийн үлдэгдэл төлбөр болох 1604640 /Нэг сая зургаан зуун дөрвөн мянга зургаан зуун дөчин/ төгрөгийг С  ХХК-иас нэхэмжлэхээр нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлж байна гэжээ.

4. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Ж  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийгмийн даатгалын тухай хуулийн  21 дүгээр зүйлийн 21.1-д “Ажил олгогч даатгуулагчийн цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос нийгмийн даатгалын шимтгэлийг сар бүр тооцон суутгаж, ажил олгогчийн цалин хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос тооцсон шимтгэлийн хамт тухайн сард багтаан нийгмийн даатгалын санд төлнө” гэсэн байгаа. Энэ хуулийн зүйлд заалтад заасан үүргээ биелүүлээгүй тул шимтгэлийн өр үүссэн. Шүүхэд тус шимтгэлийн өрийг С  ХХК-аас гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Иймд хариуцагч С  ХХК-аас 10,266,360 төгрөг гаргуулах хүсэлттэй байна. Ажил олгогчийн төлөх шимтгэл нь Нийгмийн даатгалын санд төвлөрснөөс даатгуулагчдаа тэтгэвэр тэтгэмж болон эрүүл мэндийн зардал зэргийг олгодог учраас хуримтлагдсан шимтгэлийн өрийг төлүүлэх саналтай байна гэв.

 

 

5. Нэхэмжлэгчээс:

- А аймгийн Н д-ын газрын .... оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн “Хугацаандаа төлөөгүй шимтгэлийн өрийг барагдуулах тухай”.... дугаар албан бичиг, албан бичгийн хавсралт,

- А аймгийн Н д-ын газрын .... оны 05 дугаар сарын 09-ний өдрийн “Дансны зарлагын гүйлгээг түр зогсоож, шимтгэл, алданги төлүүлэх тухай” 01 дүгээр албан бичиг,

- .... оны 06 дугаар сарын 18-ны өдрийн .... дугаар “Нийгмийн даатгалын шимтгэлийн авлага барагдуулах” гэрээ,

- Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн хуваарь,

- ....... регистрийн дугаартай хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл,

- С  ХХК-ийн 2025 оны 11, 12 сарын тайлан зэргийг шүүхэд гаргаж өгсөн.

 

                                                                    ҮНДЭСЛЭХ нь:

 

          1. Нэхэмжлэгч А аймгийн Н д-ын газрын хариуцагч “С ” ХХК-иас 10,266,360 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч тал дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: А  аймгийн Э  суманд байрлах Барилгын засал чимэглэлийн үйл ажиллагаа эрхэлдэг “С ” ХХК нь Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.1 дэх хэсэгт заасны дагуу нийгмийн даатгалын шимтгэл төлж тайлагнах үүрэг хүлээж, мөн хуулийн 21.1 дэх заалтын дагуу нийгмийн даатгалын шимтгэлээ тайлагнах хугацаатай хэдий ч хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй нийгмийн даатгалын шимтгэлийг ..... оны 01 дүгээр сараас ..... оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүртэлх хугацаанд хуримтлагдсан нийгмийн даатгалын шимтгэлийг огт төлөөгүй болно. Иймд Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг тайлагнах, шимтгэлийг нөхөн төлүүлэх журмын 6.1.1-д заасны дагуу нийгмийн даатгалын шимтгэлийн үлдэгдэл төлбөр болох 8661720 /Найман сая зургаан зуун жаран нэгэн мянга долоон зуун хорин/ төгрөгийг “С ” ХХК-иар төлүүлж өгнө үү гэжээ.

3. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа. Үүнд:

- "С” XXK нь иргэн Ц.М, Ц.О нартай хамтарч А  аймгийн Э  сумын 3-р багт үйлчилгээтэй, зоорины давхартаа авто зогсоолтой, 9 давхар 56 айлын орон сууцыг барьж ашиглалтад оруулсан. Улмаар иргэн болон компани хоорондын маргаан үүссэний улмаас татварын өр болон нийгмийн даатгалын шимтгэлийг төлж чадахгүй дансаа хаалгасны улмаас компани ажиллах боломжгүй болсон. Шүүхийн үйл ажиллагаа дуустал уг төлбөрийг барагдуулах боломжгүй байна гэжээ.

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

А аймгийн Н д-ын газрын ..... оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн “Хугацаандаа төлөөгүй шимтгэлийн өрийг барагдуулах тухай” 02 дугаар албан бичиг, албан бичгийн хавсралт, А аймгийн Н д-ын газрын ..... оны 05 дугаар сарын 09-ний өдрийн “Дансны зарлагын гүйлгээг түр зогсоож, шимтгэл, алданги төлүүлэх тухай” 01 дүгээр албан бичиг,  2025 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 04 дугаар “Нийгмийн даатгалын шимтгэлийн авлага барагдуулах” гэрээ, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн хуваарь, 3006433 регистрийн дугаартай хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл,  “С ” ХХК-ийн ... оны 11, 12 сарын тайлан зэрэг баримтуудаар хариуцагч байгууллага нь ажилчдынхаа .... оны 01 дүгээр сараас ..... оны 12 дугаар сарыг дуустал хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй болох нь тогтоогдож байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д “ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах үүрэгтэй” гэж ажил олгогчийн үүргийг хуульчилжээ. Мөн Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.1 дэх хэсэгт зааснаар өмчийн бүх хэлбэрийн хуулийн этгээд, хүнтэй хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллаж байгаа ажилтан хуульд өөрөөр заагаагүй бол албан журмаар даатгуулна.  Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Ажил олгогч даатгуулагчийн цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос нийгмийн даатгалын шимтгэлийг сар бүр тооцон суутгаж, ажил олгогчийн цалин хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос тооцсон шимтгэлийн хамт тухайн сард багтаан нийгмийн даатгалын санд төлнө” гэсэн, 24 дүгээр зүйлийн 24.1.2-т “.ажил олгогч энэ хуулийн 21.1-д заасан хугацаанд төлөөгүй, эсхүл дутуу төлсөн бол” гэж тус тус заасан байна. Нэхэмжлэгч тал тухайн байгууллагыг шаардсан боловч нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй бөгөөд хариуцагч байгууллага алдангиас чөлөөлүүлэх талаар шүүх хуралдаанд тайлбар гаргасан. Нэхэмжлэгч байгууллага алданги нэхэмжлээгүй талаар байр сууриа илэрхийлсэн.  

 

Иймд Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 24 дүгээр зүйлийн 24.1.2-т заасныг баримтлан хариуцагч “С ” ХХК-иас 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны төлөөгүй нийгмийн даатгалын шимтгэл 10,266,360 төгрөгийг гаргуулан Нийгмийн даатгалын санд оруулах нь зүйтэй байна.

           

4. Нэхэмжлэгч байгууллагын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн бөгөөд хариуцагч “С ” ХХК-иас нэхэмжлэлийн шаардлага хангагдсан хэмжээнд ноогдох улсын тэмдэгтийн хураамж 179,211 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

 

                                                                   ТОГТООХ нь:

 

  1. Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 24 дүгээр зүйлийн 24.1.2-т заасныг баримтлан хариуцагч “С ” ХХК-иас 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх төлөөгүй нийгмийн даатгалын шимтгэл 10,266,360 төгрөгийг гаргуулан Нийгмийн даатгалын санд олгосугай.

         

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар А аймгийн Н д-ын газрын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч “С ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 179,211 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

          3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү  Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

                      

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Ч.ЖАРГАЛАН