| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Жаргалан |
| Хэргийн индекс | 301/2026/00059/И |
| Дугаар | 301/ШШ2026/00194 |
| Огноо | 2026-03-04 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 03 сарын 04 өдөр
Дугаар 301/ШШ2026/00194
301/ШШ2026/00194
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ч.Жаргалан би
Нэхэмжлэгч: У хот, С дүүрэг, ....дугаар хороо, С тауэр, ........ давхарт байрлах “Т ББСБ” ХХК /РД:......./-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: А аймгийн Ж сумын .......дүгээр багт оршин суух Д-ийн Д /РД:......./-т холбогдох
3,385,868.89 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Т ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... ....... тоот Токи кредит гэрээний үүрэгт үндсэн зээлд 2,849,170.46 төгрөг, үндсэн хүү 516,129.17 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8,569.26 төгрөг, нотариатын төлбөрт 12,000 төгрөг, нийт 3,385,868.89 төгрөгийг хариуцагч Д.Д-оос гаргуулах гэжээ.
Хариуцагч Д.Д шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Д миний бие Т ХХК-ийн 3,385,868 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа. Нөхөр маань өнгөрөөд буяны ажил гарсан. Мөн хүүхэд маань хүнд хагалгаанд ороод бие нь муу байгаа шалтгаануудыг уламжлаад тухайн мөнгөн дүнг 2026 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн 2026 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн дотор төлж барагдуулах болно. Эхний төлөлтөө 3 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн хийх болохоо мэдэгдье гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Т ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Д овогтой Д /......../-н хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Т ББСБ” ХХК нь хариуцагч Д.Д-т холбогдуулан 3,385,868 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь холбогдох хуулийн зохицуулалт, үр дагавар, өөрийн эрх, үүрэгтэй танилцаад нэхэмжлэлийн шаардлага болох 3,385,868 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд ирүүлсэн байна.
Нэхэмжлэгч байгууллага хариуцагчаас ирүүлсэн төлбөр төлөх тайлбарыг хүлээн зөвшөөрсөн, зохигчийн энэхүү эвлэрэл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Зохигчийн эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамж 69,123 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, улсын орлогоос улсын тэмдэгтийн хураамж 34,561 төгрөг, хариуцагч Д.Д-оос улсын тэмдэгтийн хураамж 34,561 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид тус тус олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Т ББСБ” ХХК-ийн нэхэмжилсэн 3,385,868 төгрөгийг хариуцагч Д.Д нь 2026 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн 2026 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн дотор төлөх санал гаргасныг нэхэмжлэгч байгууллага зөвшөөрсөн зохигчийн эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 69,123 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, улсын орлогоос улсын тэмдэгтийн хураамж 34,561 төгрөг, хариуцагч Д.Д-оос улсын тэмдэгтийн хураамж 34,561төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Т ББСБ” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч Д.Д нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ч.ЖАРГАЛАН