| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Жаргалан |
| Хэргийн индекс | 301/2026/00065/И |
| Дугаар | 301/ШШ2026/00226 |
| Огноо | 2026-03-11 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 03 сарын 11 өдөр
Дугаар 301/ШШ2026/00226
| 301/ШШ2026/00226 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ч.Жаргалан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: А аймгийн Э сумын ..... дүгээр баг, А ...... байрт байрлах М ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Архангай аймгийн Ц сумын .... багт байрлах Ц ЗГБХ -д холбогдох,
19,569,130 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, хариуцагчийн өмгөөлөгч Г.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Булган-Эрдэнэ нар оролцов. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч иргээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-т заасныг баримтлан түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч М ХХК нь 19,569,130 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
- Архангай аймгийн Ц суманд үйл ажиллагаа нийлүүлэх зээлийн гэрээ”-г байгуулан .... оны 05 сарын 24-ны өдөр 3,070,032 ЗГБХН нь .... , .... онд манай байгууллагатай “Эм эмнэлэгийн хэрэгсэл ханган нийлүүлэх .... зээлийн гэрээ”-г байгуулан .... оны 05 дугаар сарын 24-ний өдөр 3,070,032 төгрөг, оны 07-р сарын 10-ны өдөр 3,524,272 төгрөг, .... оны 04 сарын 30-ны төгрөг, 1,915,500 төгрөг, .... оны 05 сарын 01-ны өдөр 5,269,300 төгрөгийн эм барааг тус зээлээр авсан болно. 2025 оны 12-р сарын 05-ны өдрийн байдлаар зээлээр авсан эм барааны төлбөрийн үлдэгдэл болох 13,046,087 /арван гурван сая дөчин зургаан мянга наян долоо/ төгрөгийг төлөөгүй бөгөөд Ц ЗГБХ нөхөрлөлийн ийн захирал Цэцэгээ овогтой Төмөрбаатар нь .... оны 9 сарын 30-ны өдөр үлдэгдэл л төлбөрөө үе шаттайгаар төлж барагдуулах хуваарь гаргаж өгсөн боловч өнөөдрийг хүртэл төлбөрөө барагдуулаагүй байна. Тиймээс Ц ЗГБХ нөхөрлөлөөс зээлээр авсан эм барааны үлдэгдэл төлбөр болох 13,046,087 /арван гурван сая дөчин зургаан мянга наян долоо/ төгрөг, гэрээнд заасны дагуу 6,523,043 /зургаан сая таван зуун хорин гурван мянга дөчин гурав/ төгрөгийн алданги, нийт 19,569,130 /арван есөн сая таван зуун жаран есөн мянга зуун гучин мянга/ төгрөгийг гаргуулж, манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
- Хариуцагч Ц ЗГБХ шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ц эмийн сангийн эрхлэгч Д.О би М ХХК-аас Архангай аймаг дахь салбарын захирал Б.Н-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрч байна. Үүнд .... -.... онд татан авсан. Шинэ эм барааны үлдэгдэл болох 13,046,087 төгрөгийг төлнө. Харин хүү алданги төлөхгүй. УЧир нь одоо бидэнд төлөх санхүүгийн боломж байхгүй. Эм бараа худалдан авах гэрээгээр хүү алданги төлөхөөр гэрээлээгүй гэж бодож байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5-д үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй, танил талаараа хугацаа болон гэрээнд урьдчилан тодорхой хэмжээгээр заасан байдаг ч тус гэрээнд нарийвчлан тусгаагүй гэж үзсэн байна. Мөн гэрээ хийх үед энэ талаар хэлж анхааруулсан зүйл байхгүй билээ. Өнөөдрийн нөхцөл байдал Д.О, Ц.Т бидний санхүүгийн нөхцөл байдал болон Д.О эрүүл мэндийн байдал хүндэвтэр байгаа бөгөөд 2025 оны 07 дугаар сараас өнөөдрийг хүртэл эмнэлгийн хяналтад байнгын эмчилгээтэй, зүрхний ханийн шигдээсээр өвдсөн. Хагалгаанд орох заалттай ч төлбөрөө төлөх боломжгүй байгаа учир өдөрт эмчилгээний хажуугаар 4,5 цагийг ажиллаж байгаа билээ. Нэхэмжлэлийн шаардлагын хүү алдангийг төлөх боломжгүй, хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
2. Нэхэмжлэгч байгууллагаас
- 2116847 регистрийн дугаартай хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,
- .... оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн .... /..... тоот “Эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх энгийн зээлийн гэрээ,
- .... оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн .... тоот “Ээм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх зээлийн гэрээ,
- .... оны 05 дугаар сарын 24-ний өдөр, .... оны 07 дугаар сарын 10-ны өдөр, .... оны 04 дүгээр сарын 30-ны өдөр, .... оны 05 дугаар сарын 01-ний өдрүүдийн Бараа материалын зарлагын баримт,
- .... оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн .... тоот “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичиг, албан бичгийн хавсралт төлбөр төлөх хуваарь,
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч М ХХК-иас хариуцагч Ц ЗГБХ -д холбогдуулан 19,569,130 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагын хангах нь үндэслэлтэй гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгч доорхи үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
... Хариуцагч нь нэхэмжлэгчийн эм ханган нийлүүлэх төвөөс .... оноос хойш 19,569,130 төгрөгийн барааг худалдан авч хамтран ажилласан. Хариуцагч нь өнөөдрийг хүртэл худалдан авсан бараа бүтээгдэхүүний үлдэгдэл 19,569,130 төгрөгийн төлбөрийг төлж барагдуулаагүй байна. Иймд хариуцагч компаниас 19,569,130 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч хариуцагч талууд гэрээ байгуулсан бөгөөд М ХХК, Ц ЗГБХ нарын .... оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн .... /04 тоот “Эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх энгийн зээлийн гэрээ, .... оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 24/34 тоот “Ээм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх зээлийн гэрээ, .... оны 05 дугаар сарын 24-ний өдөр, .... оны 07 дугаар сарын 10-ны өдөр, .... оны 04 дүгээр сарын 30-ны өдөр, .... оны 05 дугаар сарын 01-ний өдрүүдийн Бараа материалын зарлагын баримт, .... оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 09/13-02 тоот “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичиг, албан бичгийн хавсралт төлбөр төлөх хуваарь, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд бичгээр гаргасан тайлбар зэргээр хариуцагч Ц ЗГБХ нэхэмжлэгч М ХХК-иас .... оны 05 дугаар сарын 24-ний өдөр, .... оны 07-р сарын 10-ны өдөр, .... оны 04 сарын 30-ны өдөр, .... оны 05 сарын 01-ны өдөр эм бараа худалдан авсан, талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан болох нь тогтоогдож байна. Гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй тул Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-т зааснаар гэрээ хүчин төгөлдөр байна.
Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч алдангиас чөлөөлүүлэх хүсэлт гаргасан бөгөөд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч алдангийг тал хувиар нь буруулах талаар тайлбар гаргаж байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар алданги 3,261,521 төгрөгийг Ц ЗГБХ -иас гаргуулж нэхэмжлэгч М ХХК-д олгох нь зүйтэй.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан бөгөөд хариуцагч Ц ЗГБХ нь нэхэмжлэгч байгууллагад худалдан авсан барааны төлбөрийг төлөх үүрэгтэй.
Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч барааны 19,569,130 төгрөгийн төлбөрийн талаар маргаагүй тул хариуцагч Ц ЗГБХ -с Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасныг баримтлан барааны төлбөрт 19,569,130 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М ХХК-д олгохоор шийдвэрлэв.
4. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 255,796 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц ЗГБХ -иас улсын тэмдэгтийн хураамж 255,796 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М ХХК-д олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-т заасныг тус тус баримтлан хариуцагч Ц ЗГБХ -иас 19,569,130 төгрөг гаргуулж М ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 255,796 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц ЗГБХ -иас улсын тэмдэгтийн хураамж 255,796 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЖАРГАЛАН