Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 1092

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баасанбат даргалж,

Улсын яллагч Б.Ганбулган,   

Нарийн бичгийн дарга С.Түвшинтөр,

Шүүгдэгч У.Э нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хялбаршуулсан журамаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт У.Эыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар ирүүлсэн эрүүгийн 1806013471317 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч У.Энь 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Могойт дэнжийн Хар хошуу гэх газарт байсан иргэн Ц.Цэндсүрэнгийн өмчлөлийн 40 тонны контейнерийг хулгайлж, 5,090,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.            /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч У.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 1806013471317 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд:

 Шүүгдэгч У.Энь хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан:

 

Хохирогч Ц.Цэндсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Би 2015 оны 06 дугаар сард Туушин ХХК-аас усан цэнхэр өнгийн 40 тонны чингэлэг 3.850.000 төгрөгөөр худалдан аваад 450.000 төгрөгөөр тээврийн хөлсөнд өгөөд Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Xap хошуу гэх газарт байрлуулсан. Тэгээд нөхөр бид хоёр 2018 оны 02 дугаар сарын 05-ны орой хотын төвд амьдардаг хүүхдийнхээ гэрт очих гээд явах замдаа 40 тонны чингэлгээ харахад манай чингэлэг байсан. 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хотын төвөөс харих замдаа 40 тонны чингэлэг алга болсонг мэдээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Хулгайд алдагдсан 40 тонны чингэлэг дотор таван боодол приус мод байсан нэг боодолдоо 9 ширхэг нийт 45 ширхэг приус мод байсан өөр эд зүйл байгаагүй. Би хулгайд алдсан 40 тонны чингэлгээ одоо 4.500.000 төгрөгөөр үнэлж байна. Дотор нь байсан есөн боодол приус модоо 9 х 12000 = 110000 төгрөгөөр үнэлж байна. Чингэлэг аваад тээвэрлэлтэд өгөх зардал гээд нийт 5.500.000 төгрөгийн хохирол надад учирсан.

... Би хулгайд алдсан 40 тоннын контейнер болон дотор нь байсан 45 ширхэг приус модоо буцааж аваагүй. Учир нь миний 40 тоннын контейнерыг худалдаж авсан хүн дотор нь баахан төмөр хураасан байсан мөн хаалга үүд нь эвдэрсэн байсан. Мөн эргүүлж аваад буцаагаад хулгайд алдчих байх гэж бодсон. 40 тоннын контейнероо буцааж авалгүйгээр өөрт учирсан хохирлоо У.Эгэх залуугаас 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 5.500.000 төгрөгийг өөрийн Хас банкны 5000946546 дугаартай дансаар шилжүүлэн авсан. Би хохирлоо бүрэн барагдуулж авсан болохоор надад ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Би гомдолгүй байна. Надад нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 13-16/,

 

Гэрч Х.Энх-Одын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... 96778810 гэсэн дугаараас контнейр байгаа гэсэн. Үнэ 4,000,000 төгрөг гэж ярьсан. Хаана байгаа юм гэхэд Гачууртын зуслан дээр байгаа гэж хэлсэн. Тэгээд тэр зарын контнейрийг очиж үзэхээр утсаар тохирсон. Би өөрийнхөө машинаар краны жолооч, том тэрэгний жолоочийг аваад Гачууртын эцсийн буудал дээр орой 20,00 цагийн орчимд очсон. Гачууртын эцэс дээр контнейрийн эзэн гэх залуутай уулзсан. Тэгээд миний машинаар контнейр байгаа газар очсон чинь 40 тн цэнхэр өнгийн контнейр байсан. Замдаа тэр залуутай одоо ачиж болох уу гэхэд тэр залуу жаахан модны хог байгаа түүнтэй нь хамт аччих гэсэн. Машинтай очиж зогстол тэр залуу түлхүүр гаргаж ирээд цоожийг онгойлгосон. Тэр залуу энэ контнейрийг 2 удаа ухуулж байсан гэж байсан. Доторхыг үзсэн чинь хуучин банзны хог байсан. Контнейр таалагдаж байна гэж хэлсэн. Тэгээд шууд 3,000,000 төгрөгөөр тохирсон. Би чи мөнгөө бэлнээр авах уу, дансаар авах уу гэхэд дансаар авъя гэж хэлсэн. Тэр залуу зарсан контнейр байгаа газар зуны цагт амьдардаг гэж яриа өгүүлж байсан. Ингээд би 3,000,000 төгрөгийг 5007579855 гэсэн Хаан банкны Эгэсэн дансруу гap утсаараа мобайлдаж шилжүүлсэн. Жолооч нар контнейр ачаад манай байгууллагын хашаанд буулгасан гэх мэдүүлэг /хх-ийн 23-24/,

 

Хохирогч Ц.Цэндсүрэнгийн хулгайд алдсан 40 тоннын контейнерийг
4,500,000 төгрөгөөр, дотор нь байсан приус модыг 90,000 төгрөгөөр, контейнерийг
ачиж буулгах зардлыг 500,000 төгрөгөөр, нийт хохирол 5,090,000 төгрөгөөр
үнэлсэн "Фейр Валуэшн" ХХК-ны гаргасан эд зүйлийн үнэлгээний дүгнэлт /хх-
ийн 30-32/,

 

-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 7-8/,

-У.Эрхэмбаярын эзэмшлийн 96778810 дугаарын утаснаас 2018 оны 02 дугаар сарын 05-ны контейнер худалдан авсан Х.Энх-Одын эзэмшлийн 88105890 дугаарын утас руу холбогдсон болохыг нотолсон Скайтел ХХК-ны лавлагаа /хх-ийн 38-42/,

-У.Эрхэмбаярийн Хаан банкны 5007579855 дугаарын дансанд 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 3,000,000 орлогоор орж ирснийг нотолсон Хаан банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 63/,

 

Шүүгдэгч У.Эын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Тэгээд би буцаад хотын төврүү явж байтал замын урдхан талд цэнхэр өнгийн 40 тонны чингэлэг байхаар нь би чингэлэгний урд талд машинаа зогсоогоод бие засаж байтал чингэлэгний үүдэнд 4-5 ширхэг түлхүүр газар хэвтэж байхаар нь би газар байсан түлхүүрийг аваад чингэлэгний хаалгаруу хартал хаалга нь 2 ширхэг цоожоор цоожилсон байсан. Тэгээд би тухайн үедээ энэ түлхүүр энэ чингэлэгний түлхүүр юм байна эзэн нь хаячихсан юм байна гэж бодоод олсон түлхүүрийг машины урд хайрцаганд хийгээд машинаа бариад хотын төврүү орсон. Тэгээд би хотын төвөөр таксинд явж байгаад facebook хаягаараа ороод юм үзэж байтал "40 тооны чингэлэг худалдаж авна утас:88105890" гэсэн зарыг уншаад дугаарлуу нь залгахад нэг эрэгтэй хүн утас авсан. Тэгээд би 40 тонны чингэлэг авах юм уу? гэж асуухад тэр эрэгтэй чингэлэг авна гэхээр нь би Гачуурт ороод нөгөө цэнхэр өнгийн чингэлэгний хаалганы цоожийг өдөр гаднаас нь олсон түлхүүрээрээ онгойлгож үзтэл цоож нь онгойсон. Тэгээд би чингэлэгний нэг хаалгыг онгойлгоод дотор нь юу байгааг хартал бараг хоосон дотор нь хэдэн ширхэг приус мод байсан. Би нөгөө чингэлэг худалдаж авна гэсэн хүний дугаарлуу залгаж яриад үнэ хөлсөө тохиролцоод нөгөө чингэлэгийг 3.500.000 төгрөгөөр зархаар болсон тэгээд орой 20 цагийн үед нөгөө чингэлэг авна гэсэн хүнрүү залгатал би энд хямдхан чингэлэг 3.300.000 төгрөгөөр авах гэж байна гэхээр нь би чи ерөөсөө миний чингэлэгийг 3.000.000 төгрөгөөр ав гэсэн. Нөгөө залуу чиний чингэлэгийг очиж үзье гэсэн. Тэгээд би чингэлэг авна гэсэн хүнтэй орой 21 цагийн үед Гачууртын эцсийн автобусны буудал дээр уулзтал нөгөө залуу чиний зарах гэж байгаа чингэлэг таалагдвал шууд одоо ачаад аваад явна гэж байсан. Тэгээд би цэнхэр өнгийн чингэлэгийг үзүүлтэл тэр залуу чингэлэгийг авахаар болж миний хаан банкны 5007579855 гэсэн дансруу 3,000,000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд би буцаад хотын төвд явж байгаад харихдаа Зурагтын шинэ эцсийн автобусны буудал дээр байдаг Хаан банкны АТМ-ээс данснаасаа 2.970.000 төгрөг аваад шууд гэрлүүгээ харьсан. Тухайн үед би ажилгүй, эхнэр жирэмсэн гэртээ хоёр хүүхэд хараад, дээр нь цагаан cap болох гээд мөнгө хэрэгтэй байсан болохоор тэр чингэлэгийг зарсан юм. Би чингэлэг худалдаж авч байгаа хүмүүст өөрийнхөө чингэлэгийг зарж байгаагаар итгүүлсэн. Тэр чингэлэгний түлхүүр надад байсан болохоор тэр хүмүүс надад итгэсэн байх. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна дахин гэмт хэрэг үйлдэхгүй. Үнэнч шудрагаар амьдрах болно. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би хохирогч болох Ц.Цэндсүрэнгийн Хас банкны 500946546 тоот дансанд нь 2018 оны 05 сарын 17 өдөр 5.500.000 төгрөг шилжүүлэн хохирлоо барагдуулсан гэх мэдүүлэг /хх-ийн 21-22, 73/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс: хохирогчийн цагдаагийн байгууллагад гаргасан хүсэлт, хохирол төлсөн баримт /хх-ийн 9-10/,

У.Эын иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, хорооны тодорхойлолт /хх-ийн 67-70/,

шүүгдэгч У.Эын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 79/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

 

Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

 

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.      

 

Шүүгдэгч нь хохирогч, гэрч худал мэдүүлсэн эсхүл өөрийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох шинэ нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл  прокурорт хандах эрх нь нээлттэй юм.      

 

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас У.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч У.Э нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогчийн мэдүүлэг, шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Иймд шүүгдэгчийн хохирогчийн 40 тонны контейнэрийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүхээс ял шийтгэхдээ үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохиролын хэмжээ, хохиролыг бүрэн төлж барагдуулсан байдал, хувийн байдал, гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөл, шүүх хуралдаанд оролцогч нарын дүгнэлт зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулаж, тодорхой хугацаа тогтоох нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч У.Э нь гэмт хэргийн учир цагдан хоригдоогүй, хохирогчид учирсан хохиролыг төлж барагдуулсан, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй,  шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                            ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч У.Эыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Эыг 240 цагийн нийтэд тустай ажил ялаар шийтгэсүгэй.

 

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар У.Эт оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт хоёр цагаар тооцож хийлгэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч У.Энь бусдад төлөх төлбөргүй, хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол У.Эрхэмбаярт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор эс зөвшөөрвөл Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч У.Эт хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Н.БААСАНБАТ