Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 2026/ДШМ/05

 


Т.Б, Ц.А, Л.Л, нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай


Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Баттогтох даргалж, шүүгч З.Нандинцэцэг, Ц.Оюун-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;
Прокурор Б.Т,
Шүүгдэгч Ц.А, түүний өмгөөлөгч О.А,
Шүүгдэгч Т.Б, түүний өмгөөлөгч Д.А,
Шүүгдэгч Л.Л, түүний өмгөөлөгч Ж.Д, Г.Н (цахимаар),
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Б нарыг оролцуулан,
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 2025/ШЦТ/242 дугаар шийтгэх тогтоолыг прокурор Б.Т, шүүгдэгч Ц.А-ийн өмгөөлөгч О.А, шүүгдэгч Л.Л-ийн өмгөөлөгч Ж.Д нар эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол, эсэргүүцлээр шүүгдэгч Т.Б, Ц.А, Л.Л нарт холбогдох эрүүгийн 1916003140190 дугаартай хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч шүүгч Ц.Оюун-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын хувийн мэдээлэл: 

Б овогт Ц.А нь Монгол Улсын иргэн, 19** оны ** дугаар сарын ** -ны өдөр Говь-Алтай аймгийн ********** суманд төрсөн, *** настай, ***********, ******* боловсролтой, ********** мэргэжилтэй, Говь-Алтай аймгийн ************** газрын **********, ************** ажилтай, ам бүл ***, ********, *********** хамт Говь-Алтай аймгийн ************ сумын ************ багийн ********** хороолол *** - *** тоотод оршин суух хаягтай, урьд өмнө ял шийтгүүлж байгаагүй, Д* *********** регистрийн дугаартай, 

Ж овгийн Л.Л нь Монгол Улсын иргэн, 19** оны ** дүгээр сарын ** -ны өдөр Говь-Алтай аймгийн ********** суманд төрсөн, *** настай, *************, ****** боловсролтой, *********** ************ *********** мэргэжилтэй, Говь-Алтай аймгийн ************* сумын ********* багийн ************** ажилтай байсан, одоо “ ************** ”-д ******** ажилтай,  ам бүл ***, ********* хамт Говь-Алтай аймгийн ************ сумын ********* багийн *** - *** тоотод оршин суух хаягтай, урьд өмнө ял шийтгүүлж байгаагүй, Д* ************ регистрийн дугаартай,
Т овогтой Т.Б нь Монгол Улсын иргэн, 19** оны ** дугаар сарын **-ны өдөр Завхан аймгийн ************* суманд төрсөн, *** настай, ********, ***** боловсролтой, ********** мэргэжилтэй, Говь-Алтай аймгийн ************** газрын ********, ************* ажилтай, ам бүл *****, ****** ********** хамт Говь-Алтай аймгийн ************ сумын *********** баг ******** *** -р байрны ***** тоотод оршин суух хаягтай, урьд өмнө ял шийтгүүлж байгаагүй, Д* ************ регистрийн дугаартай, 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Т.Б, Ц.А, Л.Л нар нь бүлэглэн тус аймгийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн А/417 дугаартай Хөрөнгө зарцуулах тухай захирамжийг гаргахад уг захирамжийн хавсралтаас тус аймгийн Бугат сумын Засаг даргын Тамгын газраас ирүүлсэн хашаа нь эвдэрсэн зайлшгүй тусламж шаардлагатай гэх 58 иргэний нэрсээс 25 иргэний нэрсийг сольж, эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэх үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Т овогт Т.Б-д холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж,
Шүүгдэгч Ж овогт Ц.А-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, 
-Шүүгдэгч Б овогт Л.Л-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.5 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгоход хамжигчаар оролцож өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А-г нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 12,000 /арван хоёр мянга/ нэгж буюу 12,000,000 /арван хоёр сая/ төгрөгөөр торгох ялаар, 
-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.5 дугаар зүйлийн 1, 2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Л-г нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 10,000 /арван мянга/ нэгж буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А-д оногдуулсан 12,000 /арван хоёр мянга/ нэгж буюу 12,000,000 /арван хоёр сая/ төгрөгөөр торгох ялыг 10 /арав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр, шүүгдэгч Л.Л-д оногдуулсан 10,000 /арван мянга/ нэгж буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тус тус тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч нарт сануулж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А, Л.Л нарт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолж,
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар шүүгдэгч Ц.А, Л.Л нарт оногдуулсан ялын биелэлтэд хяналт тавих үүргийг Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулж,
Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.А, Л.Л нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Т.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, Сангийн сайдын 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 61 дүгээр тушаалаар батлагдсан “Засаг даргын нөөц хөрөнгийн зориулалт, зарцуулалтын нийтлэг журам”-ын 2.1.1-т заасныг тус тус баримтлан иргэний хариуцагч Ж.А-аас 1,000,000 /нэг сая/ төгрөгийг гаргуулан хохирогч Б.Ц-д, иргэний хариуцагч Б.П-ээс 1,000,000 /нэг сая/ төгрөгийг гаргуулан хохирогч Ж.Б-д, иргэний хариуцагч Ч.Л-аас 1,000,000 /нэг сая/ төгрөгийг гаргуулан хохирогч Ч.Л-д, иргэний хариуцагч Б.Э-оос 1,000,000 /нэг сая/ төгрөгийг гаргуулан хохирогч Б.Н-д, иргэний хариуцагч Б.Г-аас 1,000,000 /нэг сая/ төгрөгийг гаргуулан хохирогч С.М-д, иргэний хариуцагч Л.М-оос 1,000,000 /нэг сая/ төгрөгийг гаргуулан хохирогч Б.Г-д, иргэний хариуцагч Ч.Н-ээс 1,000,000 /нэг сая/ төгрөгийг гаргуулан хохирогч Х.Ч-д, иргэний хариуцагч Д.Д-аас 1,000,000 /нэг сая/ төгрөгийг гаргуулан хохирогч А.Ч-д, иргэний хариуцагч Г.Р-аас 1,000,000 /нэг сая/ төгрөгийг гаргуулан хохирогч О.Л-д, иргэний хариуцагч Г.С-оос 1,000,000 /нэг сая/ төгрөгийг гаргуулан хохирогч П.Ц, Ц нарт, иргэний хариуцагч И.Л-ээс 1,000,000 /нэг сая/ төгрөгийг гаргуулан хохирогч Ж.Г-д, иргэний хариуцагч С.С-аас 1,000,000 /нэг сая/ төгрөгийг гаргуулан хохирогч С.Н, Х.Д нарт, иргэний хариуцагч Г.Н-аас 1,000,000 /нэг сая/ төгрөгийг гаргуулан хохирогч Н.Б, М.Б нарт, иргэний хариуцагч Н.Б-оос 1,000,000 /нэг сая/ төгрөгийг гаргуулан хохирогч Д.Б-д, иргэний хариуцагч Д.Г-ээс 1,000,000 /нэг сая/ төгрөгийг гаргуулан хохирогч Б.Б, М.Д нарт тус тус олгож,
Говь-Алтай аймгийн онцгой комиссын дарга, аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөнөөс Г.М, Ж.Д нарт 1,000,000 /нэг сая/ төгрөгийг, Т.Б-д 1,000,000 /нэг сая/ төгрөгийг, Ц.Ш-т 1,000,000 /нэг сая/ төгрөгийг, Л.Н-т 1,000,000 /нэг сая/ төгрөгийг, Ж.А-д 1,000,000 /нэг сая/ төгрөгийг, Б.Ч-д 1,000,000 /нэг сая/ төгрөгийг, Г.М-д 1,000,000 /нэг сая/ төгрөгийг, Х.С-д 1,000,000 /нэг сая/ төгрөгийг тус тус олгож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Л-ээс 900,000 /есөн зуун мянга/ төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж,
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэднээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ц.А бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт ирээгүй, Засаг даргын нөөц хөрөнгөнөөс зарцуулсан төрд учирсан 8,000,000 төгрөгийн хохирлыг иргэний хариуцагчаар тогтоогдоогүй иргэдээс, мөн гэрч Ц.М-аас төрд учирсан хохирол 100,000 /нэг зуун мянга/ төгрөгийг тус тус иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, ….. эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах, үндэслэл журмыг тайлбарлаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ц.А-ийн өмгөөлөгч О.А давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхээс шүүгдэгчдийн гэм буруугийн талаар тодорхойлох хэсэгт 1.1-1.20 дугаарт эрэмбэлэн хэргийн нөхцөл байдал, үйл баримтуудад дүгнэлт хийсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон гэж үзэхгүй байна. Ц.А нь 2019 онд Говь-Алтай аймгийн ************ газрын *********** ажиллаж байсан болох нь 6 хх-ийн 244-250 дугаар авагдсан ****************** албан тушаалын тодорхойлолт, тус ажилд томилогдон ажиллаж байсан тушаал, шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байгаа бөгөөд тухайн албан тушаалын зорилго нь “Галын аюулгүй байдлын хууль, тогтоомж дүрэм журам стандарт төлөвлөгөөний хэрэгжилтийг хангахад мэргэжлийн зөвлөгөө дэмжлэг үзүүлэх” бөгөөд гамшгийн нөхцөл байдал нь Ц.А-ийн хариуцан гүйцэтгэх албан тушаалын чиг үүрэгт хамаарахгүй байхад Гамшгаас хамгаалах хяналтын улсын байцаагчийн ажлыг өөрөө дур мэдэн хийсэн мэтээр дүгнэж албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэж гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй байна.
Ц.А-ийн хувьд тухайн нэрсийн жагсаалтыг удирдлагаас өгсөн үүргийн дагуу Т.Б-тэй хамт тулгалт хийсэн талаар мэдүүлдэг бөгөөд шийдвэрийг аймгийн Онцгой комисс, аймгийн Засаг дарга гаргах эрхтэй, Бугат сумаас ирүүлсэн судалгаа нь эцсийн шийдвэр биш болох талаар тайлбарладаг, өөрийн ажлын чиг үүрэгт хамааралгүй ажил байсан талаар маргадаг боловч шүүх энэ тал дээр тодорхой үгүйсгэсэн дүгнэлт хийсэнгүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 1.3-т “...нэн тэргүүнд шаардлагатай 58 айл өрхийн судалгааг ирүүлэхийг Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газрын ************* байна. Тухайн судалгааг Онцгой байдлын газрын орлогч дарга Ц.Л шаардсан гэж 5 хх-ийн 142-143 дүгээр талд гэрч Ц.Б мэдүүлсэн байхад зөвхөн гэрч Я.М-ын мэдүүлэгт үндэслэж дээрх дүгнэлтийг хийхдээ гэрч Ц.Б-ийн мэдүүлгийг хэрхэн үгүйсгэж байгаа талаар дүгнэлт хийгээгүй бөгөөд тус судалгааг гардан гаргаж гарын үсэг зурсан нь гэрч Ц.Б юм. Мөн Ц.А нь шүүх хурал дээр шүүгчийн асуултад “дахин судалгаа ирүүл хэмээн яриагүй” гэдэг бөгөөд Ц.А-г ярьсан гэх нотлох баримт байхгүй байхад дээрх дүгнэлтийг хийсэн нь үндэслэлгүй юм. Шийтгэх тогтоолын 1.4-т “...2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 21/119 дугаартай албан бичгийг ОБЕГ-т Я.Г-т гэж хаяглан явуулсан “Бугат сумын айл, өрх шуурганд унасан” гэж бүртгэн шүүгдэгч Ц.А явуулсан болох нь” гэж дүгнэсэн боловч гэрч Я.М 5 хх-ийн 159-160 дугаар хуудаст мэдүүлсэн мэдүүлэгтээ “Тэгэхэд тухайн үед аймгийн Онцгой байдлын газрын мэргэжилтэн А байх над руу утсаар яриад “манай газар луу явуулсан 200 гаран айлынхаа нэрийг цөөлөөд 58 айл болгож ирүүл гэсэн” гэх мэдүүлэг байх боловч Бугат сумаас 200 гаран буюу 204 айлын судалгааг 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр гаргаж хүргүүлсэн болох нь 6 хх-ийн 116-119-р хуудаст баримтаар авагдсан байна. Гэрч Я.М-ын мэдүүлгээр 204 айл, өрхийн судалгааг 58 болгон цөөрүүлсэн болох нь нотлогдож байгаа бөгөөд тус 204 айл өрхийн судалгаа цөөлж 58 айлын судалгааг гаргасан гэж үзвэл 58 айлын нэрсийг 2019 оны 06 дугаар сарын 03-аас хойшхи хугацаанд хамаарахаар байна. Гэтэл шүүхээс дүгнэхдээ 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн судалгааг Ц.А явуулсан гэж буруутгаж байгаа нь дээрх баримтуудаар 58 айлын судалгааг Ц.А явуулаагүй болох нь нотлогдож байна.
Гэрч З.Б 5 хх-ийн 133-135 дугаар хуудаст өгсөн мэдүүлгийн 134-р талд “...Ямар ч байсан Бугат сумаас ирүүлсэн албан бичиг, нэрсүүдийг ажил үүргийн хуваарийн дагуу Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч Т.Б-д цохолт хийж байсан ба Б байцаагч 2018-11-25-ны өдөр Бугат суманд болсон шуургатай холбоотой бүх албан бичиг, нэрс бичиг баримтыг улсын онцгой комисс руу хүргүүлж байсан юм...” гэх мэдүүлгээр судалгаа, бичиг нь Ц.А-д цохолт хийгдэж байгаагүй болох нь нотлогдож байна. Шийтгэх тогтоолын 1.8-д “...Засгийн газрын 2018 оны 358 дугаар тогтоолоор батлагдан Говь-Алтай аймгийн Бугат суманд гамшигт өртсөн иргэдэд хүмүүнлэгийн мөнгөн тусламжийг хуваарилуулахаар нэр заан ирүүлсэн 58 иргэний жагсаалт бүхий нэрсийг Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газрын нэр бүхий албан хаагч нь өөрт олгогдоогүй эрх хэмжээг хэтрүүлэн, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 23 нэр бүхий иргэний нэрсийг сольж, Говь-Алтай аймгийн онцгой комиссын 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн хурлаар оруулан...” гэж дүгнэж байгаа нь бодит байдалд нийцэхгүй, учир зүй, логикгүй дүгнэлт болжээ. Учир нь Засгийн газрын 2018 оны 358 дугаар тогтоолоор тусламжийг хуваарилуулахаар нэр заан ирүүлсэн 58 иргэний жагсаалт бүхий нэрсийг цаг хугацааны хувьд сольсон гэж дүгнэх боломжгүй байна. Бугат сумаас 58 айл өрхийн нэр 2019 онд ирүүлсэн гэх бөгөөд 2018 оны Засгийн газрын 358 дугаар тогтоолд нэр зааж ирүүлсэн гэх үйл баримтыг тогтоож дүгнэжээ.
Засгийн газрын 2018 оны 358 дугаар тогтоолоор нэр зааж тусламж ирээгүй байхад нэр заагаад ирсэн иргэний тусламжийг өөр иргэнд олгосон мэтээр, 58 айл өрхийн нэрс нь Бугат сумаас 2019 онд ирсэн байхад Засгийн газрын 2018 оны 358 дугаар тогтоолоор нэр заасан байсан мэтээр, тухайн нэрийг Ц.А сольсон мэтээр шууд хамаатуулан дүгнэж байгаа нь ойлгомжгүй бөгөөд үндэслэлгүй байна.
Бугат сумын Засаг даргын Тамгын газраас 58 өрх айлын судалгааг 2019 оны 06 дугаар сарын 03-аас хойш ирүүлсэн бөгөөд тус судалгаа нь Бугат сумын Онцгой комисс, эсвэл сумын Засаг даргын захирамжаар эцсийн байдлаар баталгаажуулсан шийдвэр бүхий нэр биш, сумын ЗДТГ-т тухайн асуудлыг эцсийн байдлаар шийдвэрлэх эрх хуулиар олгогдоогүй, шийдвэрлэх эрх нь аймгийн Онцгой комисст хуулиар олгогдсон байхад Бугат сумын судалгаа эцсийн шийдвэр мэтээр дүгнэж, аймгийн онцгой комиссын шийдвэр гаргах эрх, аймгийн Засаг дарга тухайн асуудлыг шийдвэрлэх эрхгүй мэтээр дүгнэж байгаа нь үндэслэлгүй байна.
Гэрч Я.М 5 хх-ийн 159 дүгээр талд мэдүүлэхдээ “5 багийн дарга нарыг дуудсан ба 4-р багийн дарга ирээгүй харин түүний оронд иргэдийн Нийтийн хурлын дарга Х.Б ирж хуралд суусан. Ингээд би аймгийн Онцгой байдлын газраас ирүүлсэн чиглэлийг хэлж тайлбарлаад 58 айл болгож явуулах юм байна. ...Багуудын дарга нараас баг тус бүрийнхээ хүмүүсийн тоог ИТХ-ын нарийн бичгийн дарга Я.Б-д нэгтгүүлсэн...” гэх мэдүүлгийг өгсөн бөгөөд Багийн дарга нарын нэгтгээд өгсөн 58 нэрийг эцсийн шийдвэр байсан гэж үзэх боломжгүй юм. Тус нэрсийн жагсаалтыг сумын Онцгой комиссоор хэлэлцүүлээгүй, ямар нэг акт захирамжаар баталгаажаагүй байхад солигдох ёсгүй нэрс байсан гэж гэм буруутайд тооцож байгаа нь үндэслэлгүй байна.
Бодит байдалд шүүхээс сольсон байна гэж дүгнэсэн 23 айл өрхийн нэр бүхий 9 иргэн 2018 оны 12 дугаар сарын 05-нд тусламжид гэр авсан байсан бөгөөд 40 шахам хувь нь өмнө гэр авах тусламжид хамрагдчихаад дараа нь 1 сая төгрөгний тусламж дэмжлэгийг дахин авахаар судалгаа ирүүлж байгаа нь эргэлзээтэй, зайлшгүй тусламж авах ёстой байсан гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Шүүхээс сумын Засаг даргын албан бичгийг шийдвэр гэж үзэж түүнийг сольсон гэж байгаа нь үндэслэлгүй бөгөөд тусламж дэмжлэгийг Онцгой комиссын шийдвэрийг үндэслэн аймгийн Засаг даргын захирамжаар олгохоор хуульчилсан байгааг анхаарч үзсэнгүй. Шийтгэх тогтоолын 1.13-т уг гамшгийн нөхцөл байдлын талаар шүүгдэгч Т.Б нь гамшгийн ослын дүгнэлтийг гамшигт өртсөн иргэн бүр дээр гаргаж хэрэгжүүлсэн, бусад тооцоо судалгааг шүүгдэгч Ц.А хариуцан ажиллаж байсан байх бөгөөд уг хоёр албан тушаалтан нь тус тус ажил үүргээ хуваарилан ажилласан талаар шүүгдэгч нар нь маргахгүй байна” гэж үндэслэлгүй дүгнэсэн байна. Мөрдөн шалгах ажиллагаанд болон анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн үе шатанд Ц.А нь зөвхөн үнэнийг мэдүүлж Гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтэн, гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч Т.Б бид 2 удирдлагаас өгсөн үүрэг чиглэлийн хүрээнд хамтран ажилласан гэж маргаж байсан үйл баримтыг хэрхэн үгүйсгэж байгаа талаар дүгнэхгүйгээр маргаж байсан үйл баримтыг маргаагүй мэтээр дүгнэж байгаа нь өрөөсгөл бөгөөд үндэслэлгүй байна. Гэрч З.Б 5 хх-ийн 133-135 дугаар хуудаст өгсөн мэдүүлгийн 134-р талд “...Ямар ч байсан Бугат сумаас ирүүлсэн албан бичиг, нэрсүүдийг ажил үүргийн хуваарийн дагуу Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч Т.Б-д цохолт хийж байсан ба Б байцаагч 2018-11-25-ны өдөр Бугат суманд болсон шуургатай холбоотой бүх албан бичиг, нэрс бичиг баримтыг улсын онцгой комисс руу хүргүүлж байсан юм...” гэж мэдүүлсэн байхад Т.Б гэж хүний албан тушаалын тодорхойлолт, чиг үүргээр хүлээсэн ажлыг Ц.А өөрийн сайн дураараа урдуур нь ороод хийж байсан мэтээр дүгнэж байгаа нь бодит байдалд нийцэхгүй байна. Шийтгэх тогтоолын 1.14-т буюу 17-р хуудаст “2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн аймгийн Онцгой комиссын VII дугаар хуралдаанд Ц.Л оролцоогүй бөгөөд шүүгдэгч Т.Б нь оролцож“ гамшигт өртсөн 12 аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд учирсан хохирлын асуудлыг” хэлэлцэж шийдвэрлүүлсэн байх бөгөөд Ц.Л нь уг хуралдаанд оролцоогүй, хуралдааны үйл явцын талаар мэдэхгүй атлаа тэмдэглэлийг хянасан байна.” Гэвч Т.Б нь 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн аймгийн Онцгой комиссын хуралдаанд оролцоогүй гэж шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарлах бөгөөд 2019 оны ажлын жилд 08 дугаар сард амрах хуваарьтай байсан байна гэх үндэслэлээр тухайн судалгаа дээр ажиллах, Онцгой комиссын нарийн бичгийн даргаар ажиллах ёстой байсан чиг үүргийг, онцгой комиссын хурлын тэмдэглэлд гарын үсэг зурсан боловч ажил үүргээ хэрэгжүүлээгүй, байгаагүй байна гэж дүгнэж байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна. Ц.А-ийн хувьд 07-р сард Т.Б-тэй хамтарч гэр авсан айлын нэр давхацсан эсэхийг шүүснээс хойш Онцгой комиссын хурал болон аймгийн Засаг даргын захирамж гарахад оролцоо байхгүй бөгөөд хурал хэзээ болсон, захирамж хэзээ хэрхэн албажсан зэргийг мэдэхгүй. Түүнийг тухайн цаг хугацаанд амраагүй ажиллаж байсан гэж дүгнээд бусдын ажлыг дур мэдэн хийсэн гэж дүгнэж гэм буруутайд тооцож байгаа нь үндэслэлгүй байна. Шийтгэх тогтоолын 1.18-д “...заасан гэмт хэргийг үйлдэж буй этгээд болох шүүгдэгч Ц.А болон түүний удирдлагын хүмүүст өөрийн хамаарал бүхий...” гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна. Гэмт хэргийг үйлдэж буй этгээд болох шүүгдэгч Ц.А болон түүний удирдлагын хүмүүс гэж хэнийг тодорхойлоод, эсвэл өөр үйлдэл холбогдол бүхий хүнийг шүүх хэргийн гадна үлдээж дүгнэлт хийсэн үү гэх ойлгомжгүй байдал байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан хэргийн бодит байдлыг тогтоох зарчим, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг тогтоохгүйгээр хэргийг шийдвэрлэсэн гэж үзэхээр байна. Гэрч Ц.М-ийн мэдүүлгийн талаар шийтгэх тогтоолын 1.19-д дүгнэж түүний мэдүүлгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгийн зарим хэсгийг үнэлж шийдвэрийнхээ үндэслэл болгосон гэжээ. Ингэхдээ гэрч Ц.М нь биеийн хэлэмж болон шүүх хуралдаанд өгч буй яриа, үгийн хэлэмж, сэтгэл хөдлөлөө илэрхийлж буй байдал, сандралын шинж буюу өөдөөс эгцэлж харахгүй, нүдээ эргэлдүүлж, асуусан асуултад бодож хариулж буй байдал болон сэтгэл зүйн илэрхийллийн бусад шинж байдал зэрэг нь шүүхэд итгэл төрүүлээгүй болохыг дурдсан хэрнээ түүний зарим мэдүүлгийг үнэлж байгаа нь ойлгомжгүй байна. Ц.М нь бичиг үсэг мэдэхгүй, уншиж бичиж чадахгүй байхад түүний өмгөөлөгчгүй өгсөн мэдүүлгийг шүүхээс зарим хэсгийг үнэлж шийдвэр гаргасан нь үндэслэлгүй байна. Шийтгэх тогтоолын 1.20-д хөөн хэлэлцэх хугацааны талаар дурдсан бөгөөд 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр аймгийн Засаг даргын захирамж гарснаар Ц.А-ийн 23 иргэний нэрсийг сольсон үйлдэл төгссөн гэж үзэж байгаа нь бусад албан тушаалтны үйл ажиллагаатай холбогдуулж хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлэн тооцож байна. Ц.А, Т.Б нар нь 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдөр болсон Онцгой комиссын хуралдаанаас өмнө судалгаа нь дээр ажилласан бөгөөд энэ цаг хугацаанаас тооцвол хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байхад яллагдагчаар татсан гэж үзэх үндэслэлтэй байна. Ц.А, Л.Л нар хоорондоо харилцаж үзээгүй, нэр мэдэхээс цаашгүй, хэрхэн ямар үйлдлээрээ бүлэглэсэн болох баримт хавтаст хэрэгт тогтоосон зүйлгүй байхад бүлэглэж үйлдсэн гэж шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан үндэслэлээр Ц.А-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож болгож өгнө үү гэжээ.

Прокурор Б.Т давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ:
Шүүгдэгч Т.Б, Ц.А, Л.Л нар нь бүлэглэн тус аймгийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн А/417 дугаартай “Хөрөнгө зарцуулах тухай” захирамжийг гаргахад уг захирамжийн хавсралтаас тус аймгийн Бугат сумын Засаг даргын Тамгын газраас ирүүлсэн хашаа нь эвдэрсэн зайлшгүй тусламж шаардлагатай гэх 58 иргэний нэрсээс 25 иргэний нэрсийг сольж, эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэж, тус аймгийн Прокурорын газраас Т.Б, Ц.А, Л.Л нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр яллах дүгнэлт үйлдэн эрүүгийн 1916003140190 дугаартай хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхээс эрүүгийн 1916003140190 дугаартай хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хянан хэлэлцээд, шүүгдэгч Т.Б-г бусадтай бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэхэд эргэлзээтэй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үндэслэлээр үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгон цагаатгаж, шүүгдэгч Ц.А, Л.Л нарыг бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэмт буруутайд тооцож, шүүгдэгч Ц.А-д улсын яллагчийн саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 12,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, оногдуулсан торгох ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр, шүүгдэгч Л.Л-д улсын яллагчийн саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Тус аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 2025/ШЦТ/242 дугаар шийтгэх тогтоолыг дараах үндэслэлүүдээр эс зөвшөөрч байна. Үүнд: Тус аймгийн Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн А/136 дугаартай “Онцгой комиссын бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай” захирамжийн нэгдүгээр хавсралтаар нарийн бичгийн даргаар Онцгой байдлын газрын гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтэн байх бөгөөд 2019 онд Онцгой байдлын газрын гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтнээр шүүгдэгч Т.Б ажиллаж байсан болох нь ажлын байрны тодорхойлолт, шүүгдэгч нарын өгсөн мэдүүлэг, хурлын тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон. Шүүх энэ талаар мөн шийтгэх тогтоолд дурдсан байна.
Говь-Алтай аймгийн Онцгой комиссын 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 07 дугаар хуралдаанд нарийн бичгийн даргаар шүүгдэгч Т.Б ажиллаж тэмдэглэл хөтлөн, тэмдэглэлд гарын үсгээ зурсан, мөн шүүгдэгч Т.Б болон бусад шүүгдэгч, гэрчүүдээс мөрдөн байцаалтын шатанд өмнө нь өгсөн мэдүүлгүүд дээр түүнийг ээлжийн амралттай байсан, ажил үүргээ гүйцэтгээгүй талаар мэдүүлж байгаагүй байна.
Гэтэл шүүхээс шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Б-ийн шинээр гаргаж өгсөн Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газрын ээлжийн амралтын хуваарийг хүлээн авч, 2019 оны 08 дугаар сард ээлжийн амралттай байсан, аймгийн Онцгой комиссын VII дугаар хуралдаанд оролцоогүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй, хэрэгт авагдсан баримтуудад бодитой дүгнэлт хийж чадаагүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээр нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж тус тус заасан. Гэтэл шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Т.Б нь өөрийгөө цагаатгах гол нотлох баримт болох Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газрын ээлжийн амралтын хуваарийг гаргаж өгснийг шүүх үнэлэхдээ түүнийг тус хугацаанд амралттай байсныг баталгаажуулах ажлын ирц болон бусад байдлаар тогтоогдоогүй, мөрдөн байцаалтын шатанд тэрээр ээлжийн амралттай байсан талаараа мэдүүлж байгаагүй, шүүхийн шатанд гаргаж өгч байгаа нь мөрдөгч, прокуророос эргэлзээгүй тогтоох боломжийг хязгаарлаж, энэ ажиллагааг шүүхийн хэлэлцүүлгээр нөхөн гүйцэтгэх боломжгүй байхад ээлжийн амралттай байсан гэж дүгнэсэн.
Мөн шүүгдэгч Ц.А нь мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд нэр сольсон үйлдлээ Т.Б-тэй хамтран үйлдсэн болохыг удаа дараа мэдүүлсэн, дээрх мэдүүлэг нь тус аймгийн Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн А/136 дугаартай “Онцгой комиссын бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай” захирамж, аймгийн Онцгой комиссын 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 07 дугаартай хурлын тэмдэглэл, гэрч Д.Ц-ийн “...Оны эхэнд амралтын хуваарь баталдаг боловч ажил төрөл нь болохгүй бол нааш цаашаа байж болдог...” гэх мэдүүлэг зэргээр тогтоогдож байхад шүүгдэгч Ц.А-г мэдүүлгийн эх сурвалжийг зааж чадаагүй гэж дүгнэжээ.
Шүүгдэгч Т.Б-г цагаатгах үндэслэлдээ дурдсан гэрч В.Р-ийн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад баримтуудтай зөрүүтэй байхад энэ талаар тодруулахгүйгээр шүүгдэгч Т.Б-г цагаатгаж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай тус тус нийцээгүй байна. Иймд Т.Б, Ц.А, Л.Л нарт холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэсэн Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 2025/ШЦТ/242 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, анхан шатын шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив гэжээ.

Шүүгдэгч Л.Л-ийн өмгөөлөгч Ж.Д давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд Л.Л-г Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ********* багийн *********-аар ажиллаж байсан, ажил үүрэг, албан тушаалын байдлаараа оролцоогүй боловч төрийн болон нийтийн ашиг сонирхолыг ноцтой зөрчиж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдэж буй этгээд болох шүүгдэгч Ц.А болон түүний удирдлагын хүмүүст өөрийн хамаарал бүхий этгээдүүд болох үеэл дүү Ц.М, хүргэн Г.Б, Б.Ц нарын нэрсийг гамшигт өртсөн иргэдийн нэрсэд оруулж, М-аас 900,000 төгрөгийг өөрийн ээж Д.Н-ийн Хаан банкны дансаар дамжуулан авч өөртөө болон бусдад урьдчилсан амлалт өгч, дэмжлэг үзүүлэн давуу байдлыг бий болгож тус гэмт хэрэгт хамжигчаар оролцсон байх тул тэдний оролцооны шинжийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1. дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, 10,000 нэгжээр торгох ялаар шийтгэсэн нь анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Учир нь анхан шатны шүүх Л.Л-г гэм буруутайд тооцохдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, хэргийн талаарх нөхцөл байдал, 2.3 дахь хэсэгт зааснаар Л.Л-г гэм буруутайд тооцох шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай ач холбогдолтой хууль ёсны гэж үзсэн өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэлээ тодорхой дурдаагүй. Анхан шатны шүүх Л.Л-г өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэж дүгнэхдээ гэрч Ц.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн зарим хэсгийг үнэлж шийдвэрийнхээ үндэслэл болголоо гэж дүгнэсэн. Гэтэл Ц.М нь Л.Л-ийн үеэл садан төрлийн хамааралтай хүнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, болон Үндсэн хуулийг ноцтой зөрчиж хууль сануулахгүйгээр авсан мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэж гэм буруутайд тооцож байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Мөн Л.Л-г Ц.А болон түүний удирдлагын хүмүүст нөлөөлсөн гэж үзэж хамжигчаар тооцсон нь ойлгомжгүй бөгөөд түүний удирдлагын хүмүүс гэж хэнийг хэлж байгаа нь тодорхойгүй, мөн Ц.А-г сайн танихгүй, бас Л.Л нь хэн нэгнээс мөнгө авсан зүйл байхгүй байхад хэрэгт байхгүй ямар нотлох баримтаар тухайн хэрэгт өөртөө болон бусдад давуу байдал олгож хамжигчаар тооцож байгаа нь үндэслэлгүй. Иймд Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 2025/ШЦТ/242 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Л.Л-д холбогдох үйлдэл холбогдолыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар зөвхөн давж заалдах гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ. 
2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхээр хэргийг хэлэлцэх явцад нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

3. Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болгосон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй байна.

4. Үйл баримтын дүгнэлт, нотлогдсон байдлын талаар: 

4.1. Шүүгдэгч Ц.А, Л.Л нар нь бүлэглэн тус аймгийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн А/417 дугаартай Хөрөнгө зарцуулах тухай захирамжийг гаргахад уг захирамжийн хавсралтаас тус аймгийн Бугат сумын Засаг даргын Тамгын газраас ирүүлсэн хашаа нь эвдэрсэн зайлшгүй тусламж шаардлагатай гэх 58 иргэний нэрсээс 23 иргэний нэрсийг сольж, эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгожээ.

5. Хэргийн үйл баримтыг нотлох баримтын талаар: 

5.1. Гэрч Я.М-ын 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр өгсөн “...учирсан хохирол байхгүй, хохирол учраагүй учраас нөхөн төлбөр олгогдох нэрсэнд өөрийнхөө нэрийг оруулаагүй. Харин миний төрсөн ээж Т.Д-ийн амьдарч байсан 5 ханатай гэрийн гадна талын амбаар нурсан ба амьдарч байсан гэр нь салхи, шуурганд нурсан зүйл байхгүй. Суманд болсон хүчтэй шуурганы улмаас манай сумын хэмжээнд ихэнх айл, өрхүүдэд их, бага хэмжээгээр хохирол учирсан, зарим айлын хашаа хороо тэр чигтээ нурсан байхад нь зарим айл, өрхийн хашааны 1, 2 тал хашаа нурсан байх жишээний. Шуурга болсны дараа аймгаас ирсэн ОБГ-ын хүмүүстэй хамт, манай 5 багийн дарга нар бүх айлуудын судалгааг гаргасан ба миний санаж байгаагаар 200 гаран айл, өрх нэрсийг аймаг руу явуулсан. Эхний явуулсан нэрсээс 80 айл, өрхөд гэр олгогдсон. Харин хашаа хороо нь нурсан, байшингийн дээвэр нь хуурсан айлуудад хохирол нөхөн төлбөр хэрхэн яаж олгогдох эсэх нь тодорхойгүй яваад байсан. Тэгээд он гараад 04 сарын үед аймгийн Онцгой байдлын газрын мэргэжилтэн А байхаа, над руу утсаар яриад “анх явуулсан нэрсээ цөөлж 58 болгож ирүүлэх хэрэгтэй байна” гэж ярьсан. Тэгэхээр нь 5 багийнхаа дарга нарыг дуудаж хурал хийгээд учир шалтгаанаа хэлээд аймгаас 58 айлын нэрсийг явуул гэж байна, тэгэхээр хэдүүлээ айлынхаа нэрсийг цөөлөөд, хохирол их учирсан айл, өрхүүдийнхээ нэрсийг явуулъя гэсэн байдлаар хүмүүсийнхээ нэрсийг дахиж нягталж үзээд эцсийн байдлаар 58 айл, өрхийн нэрсийг аймгийн Онцгой байдлын газар луу явуулж байсан юм. Тэгсэн чинь эндээс явуулсан нэрсээс зарим, айл өрхүүдийн нэрс нь аймаг дээр очоод солигдсон байсан. Сүүлд явуулсан 58 айлын нэрс дотор миний ээж Д-ийн нэр байгаагүй, мөн тухайн үед Хурлын даргаар ажиллаж байсан Д-ын төрсөн ээж Г, мөн нагац ах Э зэрэг сумын дарга нарт бидэнтэй хамаарал бүхий хүмүүсийн нэрсийг зориуд хамаатуулах гэж оруулсан байсан. Би энэ талаар тухайн үед мэдээгүй. Шуурганд өртөж хохирсон айл өрхүүдэд мөнгөн тусламж олгох аймгийн Засаг даргын захирамж ирснийг харахад уг захирамж дээр манай ээж Д, Хурлын дарга Д-ын ээж Г зэрэг хүмүүсийн нэрсийг оруулсан байсан. Би тухайн үед манай ээжийн нэрийг яагаад оруулчихсан юм бол, уг нь 2018.04.05-ны өдөр явуулсан нэрс дотор байгаагүй дээ гээд гайхаж л байсан. Тэгээд хүмүүсийн дансанд хохирол нөхөн төлбөрийн мөнгө болох 1 сая төгрөг олгогдож эхлэхэд нэр бүхий сумын иргэд хохирлын мөнгө олгогдоогүй гээд хэл ам хийж эхэлсэн. Тэгээд одоо бодоод байхаар нь нэрс солигдсон, нэрсийг өөрчилж оруулсан асуудлыг аймаг дээр тэр дундаа манай сумын гаралтай Л, манай суманд 2012-2016 онд ИТХ-ын даргаар ажиллаж байсан М гэж, дээрээс нь аймгийн Онцгой байдлын газарт ажилладаг манай сумд амьдарч байсан Ж гуайн төрөл садангийн нэг хүн ажилладаг гэж сонссон. Эдгээр хүмүүстэй яах аргагүй холбоотой байх гэж үзэж байна. Миний ээжийн нэр, мөн хурлын даргын нэр, Хурлын нарийн бичгийн дарга Б-ын хадам аав С зэрэг хүмүүсийн нэрсийг аймаг дээр зориуд оруулж, Бугат сумын удирдлагуудаас зориуд энэ хүмүүсийн нэрсийг оруулж явуулсан мэтээр харагдуулах байдлаар маш нарийн зохион байгуулалттай хийгдсэн хууль бус ажиллагаа гэж хувьдаа хардаж байна. Манай ээж Д-ийн хувьд тухайн шуурганаар хохирсон зүйл бараг байхгүй, шуурга болж өнгөрсний маргааш нь би ээжийнхээ гэрийн амбаарыг босгож янзалсан байгаа. Манай ээжийн дансыг хэн хаанаас олж тэр судалгаанд оруулсан юм гэдгийг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /5-р хх-ийн 153-154, 156-157. 159-160-р хуудас/,
5.2. Бугат сумаас ирүүлсэн “Шуурганд өртөж хохирсон айл өрхийн нэрсийн жагсаалт /4-р хх-ийн 25-26-р хуудас/,
5.3. Говь-Алтай аймгийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн А/417 дугаартай “Хөрөнгө зарцуулах тухай” захирамж уг захирамжийн хавсралт /6-р хх-ийн 237-238-р хуудас/,
5.4. Мөрдөгчийн 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Говь-Алтай аймгийн Бугат суманд гамшгийн улмаас хохирсон айл өрхийн судалгааг тус аймгийн Засar даргын захирамжаар тусламж олгосон судалгаатай харьцуулж тусламж олгох ёстой айл өрхөд олгосон эсэх, нийт хэдэн айлд зөрүү гарсан болохыг тогтоох зорилгоор хийсэн тэмдэглэл /7-р хх-ийн 1-3-р хуудас/,
5.5. Иргэний хариуцагч Н.Б-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг: “...Тэр үед би Соёлын төвийн дуу хөгжмийн багшаар ажиллаж байсан. Тухайн үед манай Алаг нуурын говь гэдэг газар тэмээний баяр болоод манай соёлын төвийнхөн тэр чигээрээ соёлын үйл ажиллагаагаар оччихсон байсан. Очиход бол Алаг нуурын говьд битүү цасан шуургатай. Юун тэмээ мал уралдах ямар ч нөхцөл боломжгүй. Тэгж байтал тэнд Юнителийн муухан сүлжээ орж ирдэг байсан. Ингээд сумд одоо шуурга болоод айл орон дуусгаж байна гэж сонсогдоод. Тэгээд тэр үйл ажиллагааг ч явуулалгүй, буцаад давхиад ороод ирэхэд үнэндээ хавтайлгаад тавьчихсан байсан. Тухайн үед нээрээ бараг хохиролгүй айл нь гэхэд гэрийн цагаан бүрээс нь урагдсан байсан байх. Гэртээ ирэхэд манай гараашны дээвэр, түлээний амбаарын дээвэр аваад шидсэн байсан. Манайх байшинд амьдардаг. Байшингийн дээвэр нэг талаас нь жоохон хуурсан байсан. Байшингийн дээврийн нэг тал нь гайгүй байсан. Тэгээд ороод ирэхэд бол сум тиймэрхүү байдалтай болчихсон байсан. Маргааш өглөө нь сумаас хохирлын хэмжээ тогтоох гэж байна гээд 4 хүний бүрэлдэхүүнтэй байсан байх багийн Засаг дарга оролцсон хүмүүс ирээд зураг дарж аваад явсан. Тэгээд энэ намар намайг сумд дуудсан. Тэгээд та мэдүүлэг өгөх шаардлагатай байна гэсэн тэгээд ямар учиртай билээ гэсэн чинь шуурганаас болоод ийм, ийм айлуудын нэр солигдсон байна гэнэ. Танайх энд орсон байна. Тамгын дарга дуудаад тэгээд 2 залуу ирсэн. Цагдаагийн газраас мэдүүлэг аваад л явсан. Орж ирсэн мөнгөөр би тухайн үед гараашны дээвэр, түлээнийхээ амбаарын дээврийг засахад зарцуулсан. Ерөөсөө надаас данс хүн аваагүй. 2019 оны намар, би амралтаа авчихсан байсан, бас нэг хөдөө явж байхад дансанд мөнгө нэмэгдчихсэн байсан. Манай эхнэр багш. Гамшгийн асуудлын талаар сум, орон нутгийн удирдлагуудад хохирол барагдуулж өгөөч, хохирол учирсан гэдэг байдлаар тухайн үед өргөдөл гаргаагүй...” 
5.6. Иргэний хариуцагч И.Л шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг: “...Би хөдөө мал дээрээ байсан. Хөдөө сумаасаа цаашаа 50, 60 км байдаг. Хашаа байшин эзгүй байсан. Авгай хүүхэдтэйгээ төв дээр хагас, бүтэн сайнаар яваад очсон чинь нөгөө урд талын хашаанд арын амбаарын дээвэр ховхорсон байсан. Тийм л юм болсон байсан. Тэгээд байхгүй байхад аймгийн төвөөс хүмүүс ирж зураг хөрөг авсан байсан. Тэгээд урд талын хашааны манай аавын хамаатан Т гэж хүн хашааны мод чулууг авч давуулж орууллаа гэж надад хэлсэн. Тийм л юм болсон. 1 сая төгрөгөөр хашааныхаа мод, 2 амбаарын дээвэр, хэдэн шонгийн шургааг л авсан. Миний дансыг хэн нэгэн аваагүй. Ер нь ерөөсөө авч барьсан юм байхгүй. Нэг мэдсэн 8 сард билүү зун л байсан байх дансанд мөнгө орж байсан. Банкаар ороход дансанд мөнгө нэмэгдсэн байхаар нь тусламж орсон талаар мэдсэн гэв.  Авгай сум дээр очиж зарим айл нь гэр аваад, дээр нь ахиад мөнгө авсан байна гэж авгай сумынхаа захиргаа нь дээр очиж хүсэлт өгсөн байх. Би бол тэгж яваагүй. Ноднин билүү уржнан билүү намайг өвөрт байхад анх эхэлж мэдүүлэг өгөхөд тийм юм болсон байна. Таны нэр байсан хүний нэрээр солигдсон байна, ирж мэдүүлэг өг гэж дуудаж уулзахад мэдсэн. Зүгээр цаанаас нь л ороод хийгээд л явсан л юм бодсон. Тэгсэн чинь солигдсон байна гэж мэдүүлэг өгөхдөө мэдсэн. Би гэрчээр дуудагдаж ирж сум дээр өгсөн. Тэгэхэд л мэдсэн. Сумын цагдаагийн кабон дээр заавал өнөөдөр ир, тэгэхгүй бол 2 хоногоос бид нар явах гэж байна гээд ирж мэдүүлэг өгсөн. 2 амбаарыг нь дээвэр янзалсан. Манай амбаарыг  хашаа давуулаад шидсэн байсан. Жорлон аваад шидчихсэн байсан. Тэр мөнгө цаас хүрээгүй. Дээр нь 5, 10 цаас нэмж байж сумын төвөөс хүн амьтнаас шургааг авч янзалсан. Манай авгай сумын төв дээр хүүхдээ харж очиж байхдаа тийм санал, хүсэлт гаргасан байсан. Мөнгө өгөхийг бол дуулаагүй, гэр бараа өгөх гэж байгааг нь тухайн үед авгай л мэдсэн байх. Би мөнгө төгрөг өгөхийг мэдээгүй...”
5.7. Иргэний хариуцагч Ж.А-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг “...Би тухайн үед Алтайн хүдэрт ажиллаж байсан жолооч хүн байгаа. Манай гэр Бугат дээр эзгүй байсан. Манайхан өөрөө хот руу явчихсан байсан. Бугат, Алтайн хүдэр дээр ч гэсэн бид нарын амьдардаг гэр шуурганд маш их унасан. Цагаан байран дээр ч гэсэн шуурга болж ачаагаа буулгахгүй 2, 3 хонож байсан. Гэрийн бүрээс дотуур брезентүүд нь бүгд хуулраад хашаа урд тал нь тэр чигтээ унаад, хойд тал нь дотогшоо унасан. Ийм байдалтай байсан. Би шуурга намдсаны дараа 2, 3 хоногийн дараа ирсэн. Хашаа гэр чинь ингэсэн байна. Ирж янзал гэхээр нь би уурхай дээрээс чөлөө авч ирж байсан. Тэгээд ирж энэ хашаа хороо гэрийнхээ бүрээсийг янзалж бариад буцсан. Тэгээд тухайн үед хашаа хороо унасан айлууд тэрийгээ багийн даргадаа бичиж өг гэхээр би бичиж багийн даргадаа өгсөн. Д.Б манай баз байгаа юм. Нэг айлын хүргэн. Наад мөнгө шилжиж орж ирсэн талаар би ноднин нэг аймаг байцаалт өгмөөр байна гээд нэг байцаагч дуудаад би очсон. Тэгтэл таны дансанд ийм мөнгө орж ирсэн байгаа гэсэн. Тэгээд би хэзээ орж ирснийг нь ч мэдэхгүй. Би мэдэхгүй байна гэсэн чинь тэдний хавьд орж ирсэн гээд өөрөө миний утсаар Хаан банк руу орж үзээд өөрөө харсан байгаа. Тэгэхдээ 1 сая төгрөг орж ирсэн гэсэн. Мэдээж би тухайн үед гэртээ мөнгө төгрөг зарцуулсан л даа. Тэгэхдээ сүүлд нь хэзээ орж ирснийг би өөрөө мэдэхгүй байсан.  Ерөөсөө мэдээгүй шүү дээ. Буцааж мөнгө төгрөг өгөөрэй, тийм мөнгө орсон гэж над руу холбогдсон хүн байхгүй. Бараг өөрөө ч мэдэхгүй явж байгаа шүү дээ. Би тэр байцаагчтай очиж уулзаж байцаагч тэр ийм мөнгө таны данс руу орсон байгаа гэдгийг л гаргаж ирэхэд нь харсан. Судалгаа авсан талаар би мэдэхгүй. Тухайн үед би байгаагүй. Гэр чинь нурсан байна гэж сум дээрээс ярьсан. Гэрийн чинь цагаан бүрээс, брезент нь бүгд урагдчихсан байна. Хашаанууд чинь бүгд унасан байна. Ирж янзлаадах гэж хэлсэн. Тухайн үед манайх хотод байсан. Хот руу бүгд явчихсан байсан. Манайх 16, 17 онд явсан. Одоо болтол гэр сумд байгаа...” ,  
5.8. Гэрч Б.А-ын 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр өгсөн “...Гамшигт өртсөн иргэдэд олгосон тусламж, дэмжлэгийн санхүүгийн эх үүсвэрийг харах ёстой. Улсын онцгой комиссоос авч байгаа дэмжлэг тусламж бол аймгийн Онцгой комиссоос ирүүлсэн баримтыг үндэслэн олгодог учир нэр солигдох боломжгүй. Аймгийн онцгой комиссоос хандив тусламж олгохдоо заавал Онцгой комиссын даргын шийдвэр буюу Засаг даргын захирамж нэр сольж болно. Тэрнээс Онцгой комиссын гишүүд өөрсдөө дур мэдэх хандив тусламж авах иргэдийн нэрийг сольж болохгүй. Гамшигт өртсөн айл өрхүүдэд хандив тусламж хүлээж авах, захиран зарцуулах тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоол байдаг юм. Тухайн захирамжийн дагуу үйл ажиллагаа явуулдаг. Өмнө хандив тусламж авсан учир давхардуулахгүй гэсэн бол тухайн аймгийн Онцгой байдлын газрын шийдвэр гарах ёстой. Тэрнээс хэн нэгэн албан тушаалтан иргэдийн нэрийг дур мэдэн сольж болохгүй. Улсын Онцгой комиссоос дэмжлэг авсан бол тухайн 58 иргэний нэр бол анхнаасаа ирсэн байх ёстой бөгөөд тэр ирсэн нэрсийн дагуу иргэдэд олгох ёстой...” гэх мэдүүлэг / 5-р хх-ийн 211-212-р хуудас/,
5.9. Гэрч Я.Б-ын 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр өгсөн: “...Би өөрөө гардаж явуулаагүй. Би зөвхөн 58 айлын нэрсийг л нэгтгэж байсан. Нэн шаардлагатай хохирлын 1 сая төгрөгийг авах ёстой байсан нийт 58 айлын судалгааг иргэний танхимд сумын Засаг дарга М, 5 багийн Засаг дарга нартай сууж байгаад гаргасан. Тэр 58 айл, өрхүүд хохирлын мөнгийг зайлшгүй авах ёстой байсан юм. Багуудын дарга нараас гаргаж өгсөн нэрсийн жагсаалтыг би компьютер дээр нэгтгээд Засаг дарга М өөрт нь өгч байсан. Засаг дарга М 58 айлын нэрсийн жагсаалтыг аймаг руу хэрхэн яаж явуулсныг бол мэдэхгүй байна. Албан тоотоор явуулсан юм уу, жагсаалтаар нь тэр чигээр нь явуулсан юм уу гэдгийг мэдэхгүй байна. Аймгийн Засаг даргын захирамжийн хавсралт нь суманд ирэхээр нь харсан чинь анх сумаас аймаг руу явуулсан нэрсээс зөндөө олон хүний нэр солигдсон байсан. Тэгсэн чинь шуурганд өртсөн зарим нэг хүмүүс” чи нэрс солилоо, идлээ, уулаа” гээд над руу дайраад байсан...” гэх мэдүүлэг /5-р хх-ийн 161-162, 163-164, 165-166-р хуудас/,
5.10. Гэрч Ц.М 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр өгсөн “...Би 19** оны ** дугаар сарын **-ний өдөр Говь-Алтай аймгийн ******** суманд төрсөн. Эхээс 3-лаа, айлын дундах нь бөгөөд дээрээ нэг ахтай, манай ахыг А, ах маань хөдөө малчин, доороо нэг дүүтэй, дүүг маань Ө гэдэг. Аавыг Ц гэдэг аав маань хөдөө малчин, ээжийг Г.Б гэдэг, хөдөө малчин. Миний эхнэрийг У гэдэг. Бид хоёр 20** оны ** дугаар сард гэр бүл болж байсан. Би өөрөө Бугат сумын *** -р багт мал маллаж амьдардаг юм. 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр болсон хүчтэй шороон шуурга болох үеэр би хөдөө гэртээ байсан. Би тусдаа гараагүй аав, ээжтэйгээ цуг амьдардаг байсан болохоор надад ямар нэгэн хохирол учраагүй. Би 2019 оны 7 дугаар сарын 15-нд хуримаа хийгээд аав, ээжээсээ өрх тусгаарласан байдаг. Хуримаа хийгээд удаагүй хэд хоногийн дараа манай Бугат сумын гаралтай Х гэж хочилж дууддаг Л гэж ах над руу утсаар яриад судалгаа явагдаж байна, чи надад овог, нэр регистрийн дугаараа хэлчих, хэд хоногоос дансанд чинь 1,000,000 төгрөг орно гэхээр нь би тухайн үед ямар нэгэн зүйл бодолгүй овог, нэр, дансаа өгсөн. Тэгээд тэрнээс хойш нэлээн хэдэн өдрийн дараа Л ах над руу утсаар яриад М ахын дүү дансанд чинь 1 сая төгрөг орсон байгаа шүү, наад мөнгөнөөсөө 900 мянган төгрөгийг миний данс руу шилжүүлчих гээд надад нэг данс өгсөн. Тэгэхээр нь би буцааж л өгөх юм байлгүй гэж бодоод тэр өгсөн данс руу 900,000 төгрөгийг шилжүүлсэн. Тэрнээс хойш дахиж холбогдоогүй...” гэх мэдүүлэг /4-р хх-ийн 135-137-р хуудас/,
5.11. Гэрч Б.С-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “…Бугат сумын захиргаанаас шуурганд өртсөн айл, өрхүүдийн нилээн олон нэрстэй хамт албан бичиг ирүүлж байсан. Сумаас ирсэн тухайн албан бичгийг Б даргад танилцуулсан, дарга хэн нэгэн дээр цохолт хийсэн байх, би одоо 3 жилийн өмнөх зүйл байгаа болохоор манай газрын хэн гэж албан тушаалтан дээр тухайн албан бичиг цохогдсон эсэхийг цээжээр хэлж мэдэхгүй байна. Миний санаж байгаагаар гал түймрийн хяналтын улсын байцаагч А дээр цохогдсон байж магадгүй, би ирсэн бичигнээсээ хараад эргээд хариу хэлье...Бүртгэлээс харахаар гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч, тухайн үед ахмад байсан, одоо бол хошууч цолтой Ц.А явуулсан байна. Би бүртгэлийнхээ дэвтэр дээр бичиж тэмдэглэснээр харахаар Бугат сумын айл, өрх шуурганд унасан гэж бүртгэсэн байхыг бодвол шуургатай холбоотой л албан бичиг явсан байж таарах гээд байгаа юм. Уг нь бол надаар заавал дамжиж бүртгэл дээр бүртгэгдэх ёстой. Манай байгууллага гаднаа шалган дээрээ 24 цагийн харуул, жижүүр гардаг болохоор урд өмнө нь гаднаас ирсэн ганц, нэг бичиг харуул дээр ирээд бүртгэгдэхгүй шууд чиглэл, чиглэлийн алба хаагч дээр очиж байсан мэр сэр тохиолдлууд гарч байсан...” гэх мэдүүлэг /5-р хх-ийн 184-191 дүгээр хуудас/,
5.12. Гэрч Я.М-ын “…Тэгээд он гараад 04 сарын үед Аймгийн Онцгой байдлын газрын мэргэжилтэн А байхаа, над руу утсаар яриад “анх явуулсан нэрсээ цөөлж 58 болгож ирүүлэх хэрэгтэй байна” гэж ярьсан. Тэгэхээр нь 5 багийнхаа дарга нарыг дуудаж хурал хийгээд учир шалтгаанаа хэлээд аймгаас 58 айлын нэрсийг явуул гэж байна, тэгэхээр хэдүүлээ айлынхаа нэрсийг цөөлөөд, хохирол их учирсан айл, өрхүүдийнхээ нэрсийг явуулъя гэсэн байдлаар хүмүүсийнхээ нэрсийг дахиж нягталж үзээд эцсийн байдлаар 58 айл, өрхийн нэрсийг аймгийн Онцгой байдлын газар луу явуулж байсан юм...” гэх мэдүүлэг, 
-гэрч Ц.Б-ийн “...2019 оны 06 дугаар сарын эхээр Онцгой байдлын ********** Л над руу утсаар яриад “шуурганд өртсөн айл, өрхүүд, албан байгууллагуудынхаа судалгааг явуулаач гэхээр нь би Л-д “Би тухайн үед Тамгын газрын даргаар байгаагүй болохоор ямар ч бичиг баримт, материал байхгүй байгаа...эргээд хариу хэлье гэсэн...би Л руу буцаж холбогдоод “сумаас материал эх хувиараа танай газар луу явсан гэж байна ш дээ, энд нэрсийн жагсаалт байхгүй байна гэсэн чинь Л “манай газарт ч гэсэн танай сумаас ирүүлсэн материал байхгүй байна, ирсэн судалгаа, нэрсийг Улсын онцгой комисс руу явуулчихсан, нягтлан солигдоод хамаг бичиг баримт нэрс байхгүй байна” тэгэхээр дахин судалгаагаа гаргаад явуулаач гэсэн...Засаг дарга М руу хүртэл утсаар ярьж хэлсэн байсан...” гэх мэдүүлэг, 
5.13. Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газрын 2019 оны ирсэн, явсан бичгийн бүртгэл,
5.14. Ц.М-ийн Хаан банкинд эзэмшдэг 53************* тоот дансны хуулга /7-р хх-ийн 93-р хуудас/,
5.15. Б.Г-ийн Хаан банкинд эзэмшдэг 53************* дансны хуулга /7-р хх-ийн 126-р хуудас/,
5.16. Д.Н-ийн Хаан банкинд эзэмшдэг 53************ тоот дансны хуулга/ 7-р хх-ийн 102-р хуудас/,
5.17. Б.Ц-ын Хаан банкинд эзэмшдэг 53************ тоот дансны хуулга/ 7-р хх-ийн 155-р хуудас/,
5.18. Гэрч В.Р-ийн 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр өгсөн “...Би 2019 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Говь-Алтай аймгийн Засаг даргаap томилогдсон. Намайг орсноос хойш аймгийн Онцгой комисс хуралдаж Бугат суманд болсон гамшигт байдлын улмаас учирсан хохирлын нөхөн төлбөрийг Засгийн газар буюу Улсын онцгой комиссоос хуваарилсан. Үүний дагуу аймгийн Онцгой байдлын газраас гамшигт нэрвэгдсэн айл өрхийн хашаа сэргээн засварлахад нэг бүр нь 1.5 сая төгрөг бодож 58 айлд нийт 87.000.000 төгрөгийн, 12 аж ахуйн нэгж нэг бүр нь 3.000.000 төгрөг тооцож 36.000.000 төгрөгийн, Бугат сумын Засаг даргын Тамгын газрын шинэ, хуучин барилгын засварын зардалд 6.000.000 төгрөг, Эрүүл мэндийн дээврийн засварын зардал 18.000.000 төгрөг, Ерөнхий боловсролын сургуулийн засварын зардал 5.000.000 төгрөг цэцэрлэгийн засварын зардалд 5.000.000 төгрөг, цаг уурын барилгын засварын зардалд 1,500,000 төгрөг нийт 35.500.000 төгрөгийн зардлыг олгуулахаар санал оруулж ирсэн. Энэ саналыг үндэслэж аймгийн Засаг даргын захирамжийг гаргасан. Аймгийн Онцгой комисс хуралдахын өмнө Засгийн газрын 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 358 дугаар тогтоолын дагуу Бугат суманд үүссэн гамшгийн нөхцөл байдлаас үүссэн хохирлыг барагдуулахын тулд тухайн төрийн байгууллага, аж ахуй нэгж, иргэдээс өргөдөл хүсэлт авч түүний дагуу бодит хохирлыг нягтлан шалгаж дүгнэлт гаргаж саналыг аймгийн Онцгой комисст оруулж ирснээр шийдвэрлэсэн. Тухайн үед аймгийн Онцгой комиссын дэд даргаар аймгийн Онцгой байдлын газрын дарга 3.Б, нарийн бичгийн даргаар Онцгой байдлын газрын дэд дарга Л нар ажиллаж байсан. Уг саналыг энэ 2 оруулж ирсэн. Энэ шийдвэрийг гаргахад аймгийн Онцгой комиссын бүрэлдэхүүн буюу 20 орчим эрх бүхий албан тушаалтны саналын олонхоор шийдвэрлэснээр аймгийн Засаг даргын захирамжийг гаргасан...” гэх мэдүүлэг /5-р хх-ийн 109-110-р хуудас/,
5.19. Гэрч Б.А-ын 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр өгсөн “...Гамшигт өртсөн иргэдэд олгосон тусламж, дэмжлэгийн санхүүгийн эх үүсвэрийг харах ёстой. Улсын онцгой комиссоос авч байгаа дэмжлэг тусламж бол аймгийн Онцгой комиссоос ирүүлсэн баримтыг үндэслэн олгодог учир нэр солигдох боломжгүй. Аймгийн онцгой комиссоос хандив тусламж олгохдоо заавал Онцгой комиссын даргын шийдвэр буюу Засаг даргын захирамж нэр сольж болно. Тэрнээс Онцгой комиссын гишүүд өөрсдөө дур мэдэх хандив тусламж авах иргэдийн нэрийг сольж болохгүй. Гамшигт өртсөн айл өрхүүдэд хандив тусламж хүлээж авах, захиран зарцуулах тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоол байдаг юм. Тухайн захирамжийн дагуу үйл ажиллагаа явуулдаг. Өмнө хандив тусламж авсан учир давхардуулахгүй гэсэн бол тухайн аймгийн Онцгой байдлын газрын шийдвэр гарах ёстой. Тэрнээс хэн нэгэн албан тушаалтан иргэдийн нэрийг дур мэдэн сольж болохгүй. Улсын Онцгой комиссоос дэмжлэг авсан бол тухайн 58 иргэний нэр бол анхнаасаа ирсэн байх ёстой бөгөөд тэр ирсэн нэрсийн дагуу иргэдэд олгох ёстой...” гэх мэдүүлэг / 5-р хх-ийн 211-212-р хуудас/,
5.20. Говь-Алтай аймгийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн А/417 дугаар захирамж /2-р хх-ийн 129-р хуудас/,
5.21. Говь-Алтай аймгийн Онцгой комиссын 07 дугаар хурлын тэмдэглэл /3 хх-ийн 122-123-р хуудас/,
5.22. Онцгой комиссын бүрэлдэхүүний ажиллах журам /3 хх-ийн 242-247-р хуудас/,
5.23. Гэрч Д.Ц-ийн мэдүүлэг /5-р хх-ийн 130-131 дүгээр хуудас/, 
5.24. Гэрч З.Б-ын мэдүүлэг /5-р хх-ийн 133-135 дугаар хуудас/, 
5.25. Гэрч Ц.Б-ийн мэдүүлэг /5-р хх-ийн 142-143 дугаар хуудас/, 
5.26. Гэрч С.Б-ийн мэдүүлэг /5-р хх-ийн 181-р хуудас/,
5.27. 58 иргэний нэрсийн жагсаалт,
5.28. 204 айлын судалгаа,
5.29. Гэр авсан иргэдийн судалгаа, 
5.30. Шүүгдэгч Л.Л-ийн анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “...Д.Н гэж манай ээж, М гэж манай аавын дүүгийн хүү, Ц манай аавын хүргэн, Б манай аавын дүү, Б.Г бас манай аавын хүргэн болно. Би тэр багийн даргаар ажиллаж байхдаа тухайн үед гамшгийн сургалт дээр Онцгой байдлын газраас хүмүүс ирж бэлтгэх үүрэг чиглэл өгч ажиллаж байсан. Ийм зүйлүүдээр харж, тийм байдлаар л танина. Түүнээс бол өмнө нь таньдаг, мэддэг зүйл байхгүй. Гамшиг болсон үед болбол энэ аймгийн төв дээр л байсан. Үндсэн гарал Бугат сумынх, тухайн үед танай нутагт болсон гамшигийн талаар сонсож мэдэж байсан. Түүнээс бол яг өөрөө очсон зүйл байхгүй. Ер нь цахим юм уу мэдээллийн хэрэгслээр тухайн нөхцөл байдлын талаар мэдээлэл авч байсан. Яг одоо өөрөө бол оролцсон зүйл байхгүй. Энд миний хамааралтай саяын нэрс дутагдсан 4 айл байна. Батбаяр гэдэг хүний хамааралтай хамаатан садан гээд 5-7 айл байгаа, М гэдэг хүний өөрийнх нь төрсөн ээж, төрсөн ах гээд байна лээ,  Д-ийн хамааралтай тэр хүний өөрийнх нь төрсөн ээж, нагац ах, хадам ах гээд орсон байна лээ. Мөн өмнөх нэр дотор нь нагац ахынх нь хүүхэд юм уу ер нь би нэрсийг нь ямар хүмүүсийн нэр орсон байна вэ гэдэг байдлаар харахад ийм байдлаар байна лээ.  Харахад 1 дүгээр багийн засаг дарга Б-ын нэр харагдаж байх шиг болсон. 5 дугаар багийн дарга. Ер нь бол тухайн үеийн багийн дарга нар нь бас өөрсдөө энд бас орчихсон зүйлүүд харагдаж байна лээ. Мөн 1-т өөрсдөө орсон. 2-т хамаарал бүхий аль алиных нь би бас бүх хүмүүсийнх нь нэрийг дэлгэрэнгүй танихгүй учраас зохих хэмжээнд өөрийнхөө мэдэж байгаагаар тухайн үеийн сумын хурлын нарийн бичгийн даргын хадам аав, бусад хүмүүсийн хамаарал бүхий хүмүүс орсон байна гэдгийг нэрсээс нь тодруулахад тийм байдал бас харагдаж байна лээ.  Би Бугат сумд төрсөн. Аав, ээж хоёр хоёулаа Бугат сумынх, 8-р анги хүртлээ амьдарсан. Манай аав, ээж 2 аймгийн төв дээр байдаг. Миний хувьд 2016 оноос хойш ********* амьдарч байна. Тэр улсууд тухайн үед үүссэн хохирлынхоо байдлаар манай аав, ээж рүү холбогдож хохирлынхоо болсон зүйлүүдийг авхуулсан зүйлүүд бол болсон юм байна лээ. Манай аав, ээж бол тэр зүйлд оролцсон. Ээж бид 2-ын хувьд нэгэндээ өгөх, авах зүйлүүд одоо ч гэсэн байгаа,  тэр зүгээр л бид 2-ын хувьд ойр зуурынхаа хэрэглээ юм уу тийм байдлаар авсан юм болов уу. Түүнээс одоо би ээждээ өгдөг ч юм уу, ээжээс авдаг юм уу, тийм харилцаа байдаг.  Манай гэр бүлийн хүн 20** онд нас барсан. Би ********** байгаа. Ер нь янз бүрийн цалингийн зээл ч юм уу, гэр бүлийн мөнгө төгрөг авдаг асуудлууд бол байдаг...” ,
5.31. Шүүгдэгч Ц.А анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Бугат сумд шуурга болсон тухай Онцгой байдлын газарт дуудлага мэдээлэл ирсэн байдаг. Үүний дагуу удирдлагаас үүрэг өгсний дагуу газар дээр нь очиж, тухайн үед гамшгаас хамгаалах төлөвлөлт бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтэн Б, жолооч М, Мэргэжлийн хяналтын газрын барилгын хяналтын байцаагч М гэсэн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэгт миний бие орж очиж ажилласан. Удирдлагаас өгсөн үүргийн дагуу 2018 оны 12 дугаар сард шуурганд өртөж хохирол учирсан 80 айлд монгол гэрийг олгох Засгийн газрын шийдвэр гарсантай холбоотойгоор тухайн үед Онцгой байдлын газар, салааны захирагчаар ажиллаж байсан А, жолооч Д нарын хамт очиж 80 гэрийг хүлээлгэж өгсөн. Үүний дараа 2019 оны 07 дугаар сард мөн удирдлагаас өгсөн үүргийн дагуу хашаа нь унаж хохирол учирсан гэх Бугат сумаас 2 удаа ирүүлсэн нэрсийн жагсаалт дээр гамшгаас хамгаалах төлөвлөлт бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтэн Б-тэй хамтарч ажилласан. Энэ бол удирдлагаас өгсөн үүргийн дагуу Б-д туслах маягаар ажилласан. Бугат сумаас сүүлд ирүүлсэн 58 нэрсийн дотор өмнө нь гэрийн тусламжид хамрагдсан айлууд 7-8 давхцаж байсан. Тэдгээр нэрсийг тухайн үед Б өндөр настай хүмүүсийг давхардсан айлуудын нэрсийн оронд эхэлж эрэмбэлж оруулъя гээд 204 нэрсээс эрэмбэлсэн. Үүний дагуу 2 удаа ирүүлсэн буюу эхлээд 204 нэрсийн дотроос регистрийн дугаарыг нь харж байгаад гучаад он, дөчөөд оны буюу хамгийн өндөр настай гэсэн хүмүүсийг оруулахаар санал бэлтгэсэн. Тухайн үед ийм техник ажиллагааг хийсэн байдаг. Миний бие бол 1986 оны 12 дугаар сарын 12-нд Цогт сумд төрсөн, Бугат сумд ямар нэгэн таньдаг мэддэг хүн бол нэг ч байхгүй. Мөнгө авсан гээд байгаа, мөн хохирсон гээд байгаа хүмүүсийг алийг нь ч танихгүй. Аймгийн Онцгой комиссын хуралд би оролцдоггүй. Судалгааг гаргаж ажилласнаас хойш хурлаар орох хүртэл нэрс өөрчлөгдсөн эсэхийг би мэдэхгүй. Л.Л-тэй бол хувийн болон албаны шугамаар ямар нэгэн холбоо тогтоож байсан удаа байхгүй. Бугат сумын хүн гэдгийг бол хэргийн материалтай танилцаж байхдаа мэдсэн. Гэр авсан айл давхцаж орж ирсэн учраас эдгээр нэрсийн оронд боломжтой нь бол өндөр настай хүмүүс нь байна гэдэг саналыг боловсруулж өгсөн. Тэрнээс би сольсон юм бол байхгүй. Одоо сайн санахгүй байна. 6, 7 айл давхцаж байсан санагдаж байна. Өмнөх мэдүүлгээ ярьж байгаа. Би энэ дэвтэр дээрээсээ харж байгаад л ярьж байна.  Л.Л-г бол *********** багийн *********** байхад бол мэднэ. *********** гэдгээр нь мэднэ. Оныг нь бол сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан ********** гэдгээр нь бол мэддэг байсан. Надад энэ хүмүүсээс авсан нэг ч төгрөг байхгүй. Огт мөнгө аваагүй. Тухайн үед гал түймрийн улсын хяналтын байцаагч гэсэн албан тушаал дээр ажиллаж байсан. Үер, ус болон салхи, шуурганы асуудал бол надад хамаа байхгүй. Яг ажлын байрны тодорхойлолтод тусгагдаагүй. Гал түймэр, ойн болон объектын гал түймрийн үед улсын хяналтын байцаагчаар ажиллахаар тусгагдсан байгаа. Бугат сумын тухайн үеийн багийн дарга нар, мөн аймгаас томилогдсон Онцгой байдлын газрын миний бие болон Б бид нар 3, 4 чиглэлд хуваагдаад ажилласан. Хүргүүлсэн судалгааг нь би хүргүүлээгүй. Би мэдэхгүй байна. 204 хүний нэрийг бол Бугат сумаас гаргаж ирүүлсэн. Оны эхэнд ээлжийн амралтын хуваарь гарч байгаа. Тэрний дагуу л амардаг. Зарим тодорхой ажилтай үед бол хойшилж урагшлах асуудал бол гарна. Би Онцгой комиссын хуралд ордоггүй. “...7-8 хүний нэрсийг сольсон...” гэх зэрэг нотлох баримтуудыг харьцуулахад эргэлзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
5.32. Харин шүүгдэгч Т.Б-ийн үйлдлийг: Гэрч В.Р-ийн 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр өгсөн “.. Би 2019 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Говь-Алтай аймгийн Засаг даргаap томилогдсон. Намайг орсноос хойш аймгийн Онцгой комисс хуралдаж Бугат суманд болсон гамшигт байдлын улмаас учирсан хохирлын нөхөн төлбөрийг Засгийн газар буюу Улсын онцгой комиссоос хуваарилсан. Үүний дагуу аймгийн Онцгой байдлын газраас гамшигт нэрвэгдсэн айл өрхийн хашаа сэргээн засварлахад нэг бүр нь 1.5 сая төгрөг бодож 58 айлд нийт 87.000.000 төгрөгийн, 12 аж ахуйн нэгж нэг бүр нь 3.000.000 төгрөг тооцож 36.000.000 төгрөгийн, Бугат сумын Засаг даргын Тамгын газрын шинэ, хуучин барилгын засварын зардалд 6.000.000 төгрөг, Эрүүл мэндийн дээврийн засварын зардал 18.000.000 төгрөг, Ерөнхий боловсролын сургуулийн засварын зардал 5.000.000 төгрөг цэцэрлэгийн засварын зардалд 5.000.000 төгрөг, цаг уурын барилгын засварын зардалд 1,500,000 төгрөг нийт 35.500.000 төгрөгийн зардлыг олгуулахаар санал оруулж ирсэн. Энэ саналыг үндэслэж аймгийн Засаг даргын захирамжийг гаргасан. Аймгийн Онцгой комисс хуралдахын өмнө Засгийн газрын 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 358 дугаар тогтоолын дагуу Бугат суманд үүссэн гамшгийн нөхцөл байдлаас үүссэн хохирлыг барагдуулахын тулд тухайн төрийн байгууллага, аж ахуй нэгж, иргэдээс өргөдөл хүсэлт авч түүний дагуу бодит хохирлыг нягтлан шалгаж дүгнэлт гаргаж саналыг аймгийн Онцгой комисст оруулж ирснээр шийдвэрлэсэн. Тухайн үед аймгийн Онцгой комиссын дэд даргаар аймгийн Онцгой байдлын газрын дарга 3.Б, нарийн бичгийн даргаар Онцгой байдлын газрын дэд дарга Л нар ажиллаж байсан. Уг саналыг энэ 2 оруулж ирсэн. Энэ шийдвэрийг гаргахад аймгийн Онцгой комиссын бүрэлдэхүүн буюу 20 орчим эрх бүхий албан тушаалтны саналын олонхоор шийдвэрлэснээр аймгийн Засаг даргын захирамжийг гаргасан...” гэх мэдүүлэг /5-р хх-ийн 109-110-р хуудас/,
5.33. Гэрч Ц.Л-ын 2022 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр өгсөн “...тухайн үед Б Онцгой комиссын нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Б байхгүй байсан учраас л би оролцсон байх...” гэх мэдүүлэг /5 дугаар хх-ийн 225 хуудас/,
5.34. Гэрч Д.Ц-ийн мэдүүлэг анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэл: “...А, Б нарыг танина, 1 газарт ажилладаг хүмүүс. Би Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газарт 2013 оноос хойш ажиллаж байгаа. Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газарт нягтлан бодогчоор 2018 оноос одоог хүртэл ажиллаж байна. Айлууд руу 58,5 сая төгрөг шилжүүлсэн. Тэгээд бас аж ахуйн нэгж рүү бас мөнгө байсан. Нийт Засгийн газраас 87 сая төгрөгийн санхүүжилт манай данс руу орж ирсэн байгаа. Тэгээд энэ иргэн болоод аж ахуйн нэгж нийлээд 87 сая төгрөг олгосон. Манай байгууллагын ээлжийн амралтын хуваарь оны эхэнд батлагддаг. Хуваарийн дагуу амарна. Оны эхэнд батлагдаад л хуваарийн дагуу амарна. Тэгээд ерөнхийдөө ажил төрөл нь болохгүй бол нааш цааш байж болно.  Санхүүгийн баримтад байгаа. Б гэдэг хүн ер нь хэзээ амарсныг мэдэхгүй.  Амралтын хуудас даргаар цохогдож орж ирээд хийгддэг. Амралтын мөнгө хэдэн сард орсон нь санхүүгийн баримтад байгаа байх. Б гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдлын хариуцсан ахлах мэргэжилтэн, улсын байцаагч, А болохоор гал түймрийн байцаагч байсан байх...” гэх мэдүүлэг / 11 хх-ийн  63 хуудас/,
5.35. Говь-Алтай аймаг дахь Онцгой байдлын газрын даргын А/30 “Ээлжийн амралтын хувиар батлах тухай тушаал, Хавсралтад Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчдын 2019 оны ээлжийн амралтын хуваарийн 3-т Т.Б гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтэн, гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч, хугацаа 8 сар” /10 дугаар хх-ийн 227-228 хуудас/ зэрэг баримтуудыг эх сурвалжтай нь харьцуулан  эргэлзээтэй нотлох баримтуудыг анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэсэн байна.

6. Хууль зүйн дүгнэлт, давж заалдах гомдлын талаар: 

6.1. Шүүгдэгч Ц.А, Л.Л нар нь бүлэглэн тус аймгийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн А/417 дугаартай Хөрөнгө зарцуулах тухай захирамжийг гаргахад уг захирамжийн хавсралтаас тус аймгийн Бугат сумын Засаг даргын Тамгын газраас ирүүлсэн хашаа нь эвдэрсэн зайлшгүй тусламж шаардлагатай гэх 58 иргэний нэрсээс 23 иргэний нэрсийг сольж, эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
6.2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийг тайлбарласан хууль тогтоогчийн тайлбарт “нийтийн албан тушаалтан” гэж нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3.1.4-т заасан албан тушаалтан, байнга болон түр хугацаагаар байгуулагдсан хамтын шийдвэр гаргах чиг үүрэг бүхий хороо, комиссын гишүүн, тэдгээртэй адилтгах ажил, үйлчилгээ эрхэлж байгаа этгээдийг ойлгоно. “албан тушаалын байдал” гэдэгт албаны эрх нөлөө хамаарна, “урвуулан ашиглах” гэж албан үүрэг, албан тушаал, албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг, эсхүл хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёсгүй үйлдэл хийх, эрх мэдлээ хэтрүүлэхийг ойлгоно, “давуу байдал” гэж Авлигын эсрэг хуулийн 3.1.4-т заасныг ойлгоно, “нийтийн албанд ажиллах эрхийг хасах” гэж нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 4.1-д заасан албан тушаалд сонгогдох, томилогдох, ажиллах эрхийг хасахыг ойлгоно гэж тайлбарлажээ. Энэ гэмт хэргийн субьект нь Авлигын эсрэг хуулийн 4.1 дүгээр зүйлд заасан “албан тушаалтан” , “...албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан үйлдэл, эс үйлдэхүй...” нь субьектив шинж нь байна.
6.3. Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсгийн 37.1.1 дэх заалтад заасан “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”, 37.1.2 дахь заалтад заасан “өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус шударга бус явдалтай эвлэрэхгүй байх”-аар  хуульчилсан.
6.4. Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь хэсэгт “албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах” гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг, мөн зүйлийн 3.1.4 дэх хэсэгт “давуу байдал” гэж энэ хуулийн 4.1 дэх хэсэгт заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь хэсэгт “хувийн ашиг сонирхол гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд өөрөө болон түүнтэй хамаарал бүхий этгээдийн зүгээс нөлөөлж болохуйц эдийн болон эдийн бус ашиг сонирхлыг ойлгоно, мөн хуулийн 4 дүгээр зүйлд нийтийн албан тушаалтан буюу хуулийн үйлчлэлд хамаарах этгээдийг тус тус заасан.
6.5. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй ба хохирол, хор уршиг арилсан эсэхээс үл хамааран нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон үйлдэл, эс үйлдэл хийснээр гэмт хэргийн шинжийг бүрэн агуулах бөгөөд өөрөөр хэлбэл, гэм буруутай хүний зүгээс албаны бүрэн эрхэд хамаарч байгаа үйлдлийг албаны эрх ашигт харш байдлаар үйлдэх, эсвэл хийх ёстой зүйлийг албаны эрх ашигт харш байдлаар хийхгүй байх эс үйлдэхүйн хэлбэртэй байна.
Гэмт хэрэг үйлдсэн хүнд хүлээлгэж байгаа эрүүгийн хариуцлага нь түүнд оногдуулсан ялаар дамжин хэрэгждэг бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцэж, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор байхын зэрэгцээ оногдуулж байгаа ял нь гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалтай тохирч, бодит байдлаар бүрэн хэрэгжих, биелэгдэх боломжтой байснаар Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангадаг.
Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан авлигын гэмт хэрэг нь хуулиар хамгаалсан нийтийн ашиг сонирхлыг болон төрийн албанд мөрдөгддөг хууль дээдлэх, шударга ёсыг хангах, нийтлэг ашиг сонирхлыг хамгаалж ажиллах зарчмыг ноцтой зөрчсөн, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулсан, төрийн байгууллагын үнэлэмжийг сулруулах хор уршгийг учруулдаг онцлогтой.
6.6. Шүүгдэгч Ц.А-ийн гамшигт өртсөн айлуудын нэр сольж байгаа, шүүгдэгч Л.Л-ийн 900,000 төгрөгийг дансаар мөнгө шилжүүлүүлэн авсан үйлдэл нь хийх ёсгүй үйлдлийг хийж, санаатай хэлбэрээр үйлдэгдсэн, бусдад давуу байдал бий болгосон, эрх мэдлээ хэтрүүлсэн үйлдэл бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн дээрх шинжийг хангаж байна. Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн субьектив тал нь шууд санаатай хэлбэрийг шаарддаг буюу албан тушаалтан нь хууль бус үр дагаврыг урьдчилан мэдэж, хүссэн байх ёстой. Өөрөөр хэлбэл шүүгдэгч нар албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг ашиглаж, хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх санаа зорилготой байсан гэх нөхцөл байдал дээрх үйлдлээр тогтоогджээ.
6.7. Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хэлэлцэж, шүүгдэгч Ц.А, Л.Л нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгох гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтын хүрээнд бодитой тогтоож, тогтоогдсон үйл баримтад хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байна.
6.8 Анхан шатны шүүх мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих боломжит байдлуудыг хангалттай бүрэн тогтоосон хэдий ч хэрэгт цугларсан гэрч нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь дүгнэн, харьцуулан үзэхэд шүүгдэгч Т.Б-г буруутгаж буй шүүгдэгч Ц.А-ийн болон улсын яллагчийн шинжлэн судалсан бусад гэрч нарын мэдүүлэг нь нотлох баримтын эх сурвалжаа зааж чадахгүй, өөр хоорондоо харилцан зөрүүтэй, тус нотлох баримтуудыг бүхэлд нь эсхүл хэсэгчлэн хүлээн зөвшөөрөх боломжгүй, эргэлзээтэй буюу шүүгдэгч Т.Б-д 58 иргэний нэрсийн судалгааг хариуцуулсан, нэрсийг сольсон гэх нөхцөл байдал, түүнийг бусадтай бүлэглэн нэр бүхий 23 иргэний нэрсийг сольж, аймгийн Онцгой комиссын хуралдаанд оруулсан гэж шууд дүгнэн гэм буруутай гэж үзэх боломжгүй гэж нотлох баримтуудыг харьцуулан үнэлж шүүгдэгч Т.Б-г Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ...” гэж заасны дагуу түүний үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
Мөрдөн шалгах, шүүхээр хэргийг хэлэлцэх шатанд цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст шүүгдэгч Ц.А-ийн бусадтай бүлэглэн буюу Т.Б-тэй хамт нэр солих асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн гэх мэдүүлэг нь эх сурвалжаа зааж чадахгүй бөгөөд шүүгдэгч Т.Б нь 2019 оны 08 дугаар сард ээлжийн амралттай байсан, аймгийн Онцгой комиссын VI, VII дугаар хуралдаанд оролцоогүй нь тогтоогдсон тул түүнийг уг мэдүүлэг  нотлогдон тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3-т “Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй гэж заасан ба шүүгдэгч Ц.А-ийн мэдүүлэг нь бусад гэрч нарын мэдүүлэг болон баримтаар үгүйсгэгдсэн, эх сурвалжаа зааж нотлогдоогүй байх тул анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр Т.Б-ийн үйлдлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байна.

Дээр дурдсан нөхцөл байдлуудыг үндэслэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Б.Т, шүүгдэгч Ц.А-ийн өмгөөлөгч О.А, шүүгдэгч Л.Л-ийн өмгөөлөгч Ж.Д нарын давж заалдах журмаар гаргасан гомдол, эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 2025/ШЦТ/242 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Б.Т, шүүгдэгч Ц.А-ийн өмгөөлөгч О.А, шүүгдэгч Л.Л-ийн өмгөөлөгч Ж.Д нарын давж заалдах журмаар гаргасан гомдол, эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий оролцогч нь давж заалдах шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой зэрэг үндэслэлүүдээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ш.БАТТОГТОХ

                       ШҮҮГЧИД                            З.НАНДИНЦЭЦЭГ

                                                                     Ц.ОЮУН-ЭРДЭНЭ