| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Жаргалан |
| Хэргийн индекс | 301/2026/00057/И |
| Дугаар | 301/ШШ2026/00231 |
| Огноо | 2026-03-12 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 03 сарын 12 өдөр
Дугаар 301/ШШ2026/00231
| 301/ШШ2026/00231 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: У хот, С дүүрэг, .... дугаар хороо, С тауэр .... давхар ..... тоотод байрлах “Б ББСБ” ХХК /РД:...../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: А аймгийн Х сумын Н, ..... дугаар багт оршин суух А-ийн Б /РД:....../-д холбогдох,
8,509,395.73 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Е /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б нар оролцов. Хариуцагч А.Б шүүх хуралдааны товыг түүний цахим шуудангийн хаяг, утсаар болон нэхэмжлэлд бичигдсэн оршин суугаа хаягаар хүргүүлсэн боловч хариуцагч шүүх хуралдаанд ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-т заасныг баримтлан түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Б ББСБ” ХХК 8,509,395.73 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
- Б ББСБ ХХК /РД:..../-нь иргэн А овогтой Б /РД: ...... /-тай 2024 оны 06-р сарын 08-ны өдөр 208 тоот Хэрэглээний зээлийн эрхийн гэрээ болон ... тоот Цахим Зээлийн гэрээг байгуулж 8,900,000 /Найман есөн зуун мянга/ төгрөгийг, жилийн 28,8%-ийн хүүтэй, 8 сарын хугацаатайгаар жилийн 28,8%-ийн хүүтэй хавсралтад заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр зээлдэгчийн Хаан банкны ....... тоот дансанд бэлэн бусаар олгосон. Зээлдэгч нь Цахим зээлийн гэрээний хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийг эргүүлэн төлөхөөр тохиролцсон төлбөрөө төлөлгүй гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж байна. Зээлдэгч А.Б нь 2025.12.15-ны өдрийн байдлаар 8,509,395.73 төгрөгийн өр төлбөрийг төлөөгүй 312 хоног хугацаа хэтэрсэн байгаа бөгөөд зээлийн гэрээгээ хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна. Манай байгууллагын зүгээс зээлийн төлбөрийг төлүүлэх бүхий л арга хэмжээг хэрэгжүүлсэн болно. Иймд зээлдэгч А.Бгаас ... тоот зээлийн гэрээний үүрэгт нийт 8,509,395.73 төгрөгийг Б ББСБ ХХК-д гаргуулж өгнө үү гэв.
2. Нэхэмжлэгч байгууллагаас
- 2024 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн ...... дугаартай хэрэглээний зээлийн эрхийн гэрээ,
- 2024 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн ... дугаар зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь,
- А.Бн 0301130100000270 тоот зээлийн дасны хуулга,
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч “Б ББСБ” ХХК-иас хариуцагч А.Бд холбогдуулан нийт 8,509,395.73 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагын хангах нь үндэслэлтэй гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгч доорхи үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
... Хариуцагч А.Б нь ...... оны 06-р сарын 08-ны өдөр 208 тоот Хэрэглээний зээлийн эрхийн гэрээ болон ... тоот Цахим Зээлийн гэрээг байгуулж 8,900,000 /Найман есөн зуун мянга/ төгрөгийг, жилийн 28,8%-ийн хүүтэй, 8 сарын хугацаатайгаар жилийн 28,8%-ийн хүүтэй хавсралтад заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр зээлдэгчийн Хаан банкны ....... тоот дансанд бэлэн бусаар олгосон. Зээлдэгч нь Цахим зээлийн гэрээний хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийг эргүүлэн төлөхөөр тохиролцсон төлбөрөө төлөлгүй гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж байна. Зээлдэгч А.Б нь 2025.12.15-ны өдрийн байдлаар 8,509,395.73 төгрөгийн өр төлбөрийг төлөөгүй 312 хоног хугацаа хэтэрсэн байгаа бөгөөд зээлийн гэрээгээ хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна. Манай байгууллагын зүгээс зээлийн төлбөрийг төлүүлэх бүхий л арга хэмжээг хэрэгжүүлсэн болно. Иймд зээлдэгч А.Бгаас ... тоот зээлийн гэрээний үүрэгт нийт 8,509,395.73 төгрөгийг Б ББСБ ХХК-д гаргуулж өгнө үү гэжээ.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Хариуцагч А.Б нь нэхэмжлэгч “Б ББСБ” ХХК-тай 2024 оны 06-р сарын 08-ны өдөр 208 тоот Хэрэглээний зээлийн эрхийн гэрээ болон ... тоот цахим зээлийн гэрээг байгуулан 8,900,000 төгрөгийг 8 сарын хугацаатайгаар жилийн 28,8%-ийн хүүтэй авчээ.
Нэхэмжлэгч “Б ББСБ” ХХК, хариуцагч А.Б нарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан Банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан байна.
Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1 дэх хэсгийн 196.1.2-д “гэрээг бичгээр байгуулахаар хуульд заасан, талууд нэг баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан бол гэрээ байгуулсанд тооцно” гэж тус тус заасан ба иргэн А.Б нь гэрээнд гарын үсэг зурж, гэрээ хүчин төгөлдөр байна.
Хариуцагч А.Б нь 2024 оны 06-р сарын 08-ны өдөр 208 тоот Хэрэглээний зээлийн эрхийн гэрээ болон ... тоот Цахим Зээлийн гэрээг байгуулж 8,900,000 төгрөгийн зээл авч, 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар 8,509,395.73 төгрөгийг төлөөгүй байгаа болох нь хэрэгт авагдсан зээл төлөлтийн дансны хуулгаар тогтоогдож байна.
Хариуцагч А.Бд нэхэмжлэлийн хувийг гардуулахаар түүний нэхэмжлэлд бичигдсэн утсаар холбогдож дуудуулахад шүүхэд ирээгүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 754.2-т заасан цахим шуудангийн хаягаас гадна хариуцагчийн албаны болон хувийн цахим шуудангийн хаягийн мэдээллийг нэхэмжлэлд тусгасан бол эдгээр хаягаар шүүхийн мэдэгдэх хуудсыг давхар илгээнэ. 754.4 Энэ хуулийн 754.2, 754.3-т заасны дагуу цахим шуудангийн хаягаар мэдэгдэх хуудсыг илгээснээс хойш 7 хоног өнгөрсөн бол мэдэгдэх хуудсыг хүлээн авсанд тооцно гэж хуульчилсан.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 754.4, 754.2, 754.3-т зааснаар 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хариуцагч А.Бгийн хувийн цахим шуудангийн хаягаар шүүхийн мэдэгдэх хуудас болон нэхэмжлэлийн хувь, хэргийн оролцогчид эрх үүрэг тайлбарласан баримт, нөлөөллийн мэдүүлэг, хариу тайлбар танилцуулсан баримт зэргийг илгээсэн тул хариуцагч шүүхийн мэдэгдэх хуудсыг хүлээн авсанд тооцох үндэслэлтэй байна.
Хариуцагч А.Бгийн цахим шуудангийн хаягаар хуульд заасан журмын дагуу шүүхийн мэдэгдэх хуудас болон нэхэмжлэлийн хувь, хэргийн оролцогчид эрх үүрэг тайлбарласан баримт, нөлөөллийн мэдүүлэг, хариу тайлбар танилцуулсан баримт зэргийг илгээсэн боловч хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, үгүйсгэсэн талаар шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т “зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү гэрээнд зааж болно.” гэж, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т “ зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж тус тус заасан байх тул Б ББСБ ХХК нь хариуцагчаас үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй байна.
Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч А.Б-аас 8,509,395.73 төгрөгийг гаргуулан “Б ББСБ” ХХК-д олгож шийдвэрлэх нь зүйтэй.
4. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 151,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Б-аас улсын тэмдэгтийн хураамж 151,100 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Б ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйл, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.3 -т заасныг баримтлан хариуцагч А.Б-аас 8,509,395.73 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Б ББСБ” ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 80151,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Б-аас улсын тэмдэгтийн хураамж 151,100 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Б ББСБ” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дугаар зүйлийн 759.3, 7511.1-д заасныг тус тус баримтлан шийдвэрийг 10 хоногийн дотор зохигч, тэдгээрийн төлөөлөгчид гардуулах бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ч.ЖАРГАЛАН