| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашбумба Орхонтамир |
| Хэргийн индекс | 301/2025/01000/И |
| Дугаар | 301/ШШ2026/00257 |
| Огноо | 2026-03-19 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 03 сарын 19 өдөр
Дугаар 301/ШШ2026/00257
| 2026 оны 03 сарын 19 өдөр | Дугаар 301/ШШ2026/00257 | Архангай аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Орхонтамир би
Нэхэмжлэгч: У хот, Б дүүрэг, 00 дүгээр хороо, 0000 тоотод оршин суух Д-ийн Б /ИБД:110729591328/ утас-99180235-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: А аймаг, Ц сум, Б багт оршин суух Б Э /ИБД:000/ -д холбогдох
4,478,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Бшүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Б.Э-аас 4,478,000 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.
Хариуцагч Д.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хариуцагч Б.Э миний бие нэхэмжлэгч Д.Б нэхэмжлэлийн шаардлагаас 2,000,000 төгрөгийг төлсөн, одоо үлдэгдэл 2,036,500 төгрөг, шинжээчийн зардал 268,000 төгрөг, нийт 2,304,500 төгрөгийг төлөхийг бүрэн хүлээн зөвшөөрч байна. Миний бие уг мөнгийг 2026.04.10-ны өдөр-1,152,250 төгрөгийг, 2026.05.10-ны өдөр 1,152,250 төгрөгийг тус тус төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү....” гэжээ.
Нэхэмжлэгч Д.Б шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “....Хариуцагч Э-ын тайлбарыг хүлээн авлаа. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү....” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Б хариуцагч Б.Э-д холбогдуулан 4,478,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь холбогдох хуулийн зохицуулалт, үр дагавар, өөрийн эрх, үүрэгтэй танилцаад 4,478,000 төгрөгөөс 2,000,000 төгрөгийг төлж барагдуулсан үлдэгдэл 2,304,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд ирүүлсэн байна.
Хариуцагч Б.Э нь нэхэмжлэгч Д.Б-ийн нэхэмжилсэн 4,478,000 төгрөгийн үлдэгдэл 2,304,500 төгрөгийг 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 1,152,250 төгрөгийг, 2026 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 1,152,250 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Энэхүү захирамжийг хариуцагч Б.Э нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус мэдэгдэж.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86,598 төгрөгөөс 43,299 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 43,299 төгрөг, хариуцагч Б.Э-аас 43,299 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Д.Б-т олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Б-ийн нэхэмжилсэн 4,478,000 төгрөгөөс 2,000,000 төгрөгийг төлж барагдуулсан, үлдэгдэл 2,304,500 төгрөгийг 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 1,152,250 төгрөгийг, 2026 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 1,152,250 төгрөгийг тус тус төлж барагдуулна гэсэн хариуцагч Б.Э-ын хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86,598 төгрөгөөс 43,299 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 43,299 төгрөг, хариуцагч Б.Э-аас 43,299 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Д.Б-т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч Б.Э нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ОРХОНТАМИР