| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашбумба Орхонтамир |
| Хэргийн индекс | 311/2026/00074/И |
| Дугаар | 301/ШШ2026/00282 |
| Огноо | 2026-03-27 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 301/ШШ2026/00282
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
А аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Орхонтамир би
Нэхэмжлэгч: У хот, Х дүүрэг, 15 дугаар хороо, С, М Гандигийн гудамж, 00 Э тауэр, 00 дугаар давхарт байх “С ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: А аймаг, Э сум, 1 дүгээр баг, 00 тоотод оршин суух Б овогт Ж-ын Б /ИБД:.../-д холбогдох
618,528 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “С ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...хариуцагч Ж.Б-ээс 618,528 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ж.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Ж.Б миний бие С ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 618,528 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч танилцлаа. 618,528 төгрөгийг 2026 оны 04 сард 2 хуваан төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэжээ
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “С ББСБ” ХХК нь хариуцагч Ж.Б-т холбогдуулан 618,528 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь холбогдох хуулийн зохицуулалт, үр дагавар, өөрийн эрх, үүрэгтэй танилцаад 618,528 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд ирүүлсэн байна.
Хариуцагч Ж.Б нь нэхэмжлэгч “С ББСБ” ХХК-ийн нэхэмжилсэн 618,528 төгрөгийг 2026 оны 04 дүгээр сард 2 хуваан төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч “С ББСБ” ХХК нь хариуцагчийн хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байгаа талаараа шүүхэд тайлбараа ирүүлсэн.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 19,206 төгрөгөөс 9,603 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 9,603 төгрөг, хариуцагч Ж.Б-ээс 9,603 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “СББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч “С ББСБ” ХХК-ийн нэхэмжилсэн 618,528 төгрөгийг 2026 оны 04 дүгээр сард 2 хувааж төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн хариуцагч Ж.Б-ийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 19,206 төгрөгөөс 9,603 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 9,603 төгрөг, хариуцагч Ж.Б-ээс 9,603 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “С ББСБ” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч Ж.Б нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ОРХОНТАМИР