| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | М.Бямбаахүү |
| Хэргийн индекс | 301/2026/00087/И |
| Дугаар | 301/ШШ2026/00318 |
| Огноо | 2026-04-09 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 04 сарын 09 өдөр
Дугаар 301/ШШ2026/00318
301/ШШ2026/00318
Хүсэлт гаргагчийн татгалзлыг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Архангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Бямбаахүү даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: А аймгийн Ө сумын .... дүгээр баг, А гэх газар оршин суух Д овгийн Б Б /ИБД:......../-ын хүсэлттэй
Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.П шүүхэд гаргасан хүсэлтдээ: Б.Б 1985 онд А аймгийн Ө сумын ерөнхий боловсролын сургуулийн 8 дугаар анги төгсөж, цаашид суралцаагүй, 1985 оны 07 дугаар сараас Ө сумын Б нэгдлийн Азарга багт малчнаар ажиллаж эхэлсэн.
1988 оны 10 дугаар сард цэргийн албанд явсан ба цэргийн албанд явтал хугацаанд Ө сумын Б нэгдлийн А багт малчнаар ажилласан.
Энэ хугацааны хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн ба Ө сумын Б нэгдлийн баримт архивт бүрэн хадгалагдаж үлдээгүйгээс 1985 оны 07 дугаар сараас 1988 оны 10 дугаар сарын 16 хүртэл малчнаар ажилласан хугацааг шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон. Шүүхээр ажилласан байдлаа тогтоолгох зорилго нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох нөхцлийг бүрдүүлэхтэй холбоотой. Хүсэлт гаргагч Д овогт Бийн Бын А аймгийн Ө сумын Б нэгдэлд 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.П шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хүсэлт гаргагч Б.Бын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.П би тус шүүхэд гаргасан Б.Бын ажиллаж байсан байдлыг тогтоолгох хүсэлтээс татгалзаж байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэснээс гарах үр дагаврыг ойлгосон болно гэжээ.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Б.Б нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргаж, уг хүсэлтээсээ татгалзсан болох нь хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Пгийн тайлбараар тогтоогдож байна.
Хэрэгт авагдсан 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 03 бүртгэлийн дугаартай итгэмжлэлээр хүсэлт гаргагч Б.Б нь нэхэмжлэл /хүсэлт/-ээс татгалзах эрхийг итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Пд олгожээ.
Хүсэлт гаргагч шүүхэд гаргасан хүсэлтээ дэмжих, хүсэлтээсээ татгалзах нь түүний хуульд заасан эрх бөгөөд хүсэлт гаргагч Б.Бын татгалзал хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол хөндөгдөх талаар хүсэлт гаргагч болон түүний төлөөлөгч тайлбар гаргаагүй тул хүсэлт гаргагчийн татгалзлыг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан бол улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч хариуцахаар заасан тул хүсэлт гаргагч Б.Бын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.3-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн зүйлийн 106.5-д зааснаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтээсээ татгалзсан хүсэлт гаргагч Б.Бын татгалзлыг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Б.Бын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Хүсэлт гаргагч, түүний төлөөлөгч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БЯМБААХҮҮ