Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 301/ШШ2026/00291

 

 

 

 

 

 

 

 

 

                                                

                                    301/ШШ2026/00291

 

 

 

 

                                              Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг

                                                           хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Архангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч М.Бямбаахүү би

 Нэхэмжлэгч: Ур хот, Ср дүүрэг, .......-р хороо, .......... тоотод байрлах П ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,   

 Хариуцагч: А аймгийн Э сумын ....... дүгээр баг, ....... гэх газар оршин суух Б овгийн Сын Гт холбогдох  

 Нэхэмжлэлийн шаардлага: 1,846,504.79 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад:

 

      ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч П ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “... Иймд зээлдэгч С.Гээс үндсэн зээлийн төлбөрт 1,194,000.00 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 539,287.56 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 86,637.23 төгрөг, шимтгэл 20,080.00 төгрөг, нотариатын зардал 6,500.00 төгрөг, нийт 1,846,504.79 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.  

 

Хариуцагч С.Г шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: П ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 1,846,504.79 төгрөгийг төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд төлбөрийг 3 хуваан барагдуулна. Эхний төлөлтийг 2026 оны 04 дүгээр сарын 15-нд 615,501 төгрөгийг, 2026 оны 05 дугаар сарын 15-нд 615,501 төгрөгийг, 2026 оны 06 дугаар сарын 15-нд 615,501 төгрөгийг тус тус төлж барагдуулах тул хүсэлтийг хүлээн авч хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэжээ.  

 

  Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.И шүүхэд ирүүлсэн тайлбартаа: П ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч С овогтой Г /РД:/-т холбогдох Зээлийн гэрээний үүрэгт 1,846,504.79 төгрөг гаргуулах иргэний хэрэгт хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т “хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэгчээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ” гэж заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлөхөө зөвшөөрсөн тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

            Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон зохигчийн тайлбар, хүсэлт зэргийг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч П ББСБ ХХК хариуцагч С.Г холбогдуулан үндсэн зээл 1,194,000 төгрөг, хүү 539,287.56 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 86,637.23 төгрөг, шимтгэл 20,080.00 төгрөг, нотариатын зардал 6,500.00 төгрөг, нийт 1,846,504.79 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ. 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, эвлэрэх эрхтэй.

Зохигчийн байгуулсан 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн ............. дугаар  цахим зээлийн эрх нээх гэрээний 2.4-т хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхөөр харилцан тохиролцсон тул нэхэмжлэгч нь хүү, нэмэгдүүлсэн хүү нэхэмжлэх эрхтэй байна.   

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь холбогдох хуулийн зохицуулалт, үр дагавар, өөрийн эрх, үүрэгтэй танилцаад 1,846,504.79 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд ирүүлжээ.  

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагатай маргаагүй, нэхэмжлэгч П ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэг нийт 1,846,504.79 төгрөгөөс 615,501 төгрөгийг 2026 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр, 615,501 төгрөгийг 2026 оны 05 дугаар сарын 15-ны өдөр, 615,501 төгрөгийг 2026 оны 06 дугаар сарын 15-ны өдөр төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагчийн тайлбараар тогтоогддог.     

Хариуцагчийн зөвшөөрөл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол хөндөгдөх талаар зохигч тайлбар гаргаагүй тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 44,494 төгрөгөөс 22,247 төгрөгийг улсын орлогод үлдээж, улсын орлогоос 22,247 төгрөг, хариуцагч С.Г ээс 22,247 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч “П ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч П ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэг нийт 1,846,504.79 /нэг сая найман зуун дөчин зургаан мянга таван зуун дөрөв/ төгрөгөөс 615,501 төгрөгийг 2026 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр, 615,501 төгрөгийг 2026 оны 05 дугаар сарын 15-ны өдөр, 615,501 төгрөгийг 2026 оны 06 дугаар сарын 15-ны өдөр төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн хариуцагч С.Г ийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 44,494 төгрөгөөс 22,247 төгрөгийг улсын орлогод үлдээж, улсын орлогоос 22,247 төгрөг, хариуцагч С.Г ээс 22,247 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч П ББСБ ХХКолгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч С.Г  сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Зохигч, тэдгээрийн төлөөлөгч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

                                           ШҮҮГЧ                                        М.БЯМБААХҮҮ