| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Энхмандах |
| Хэргийн индекс | 157/2026/00144/И |
| Дугаар | 157/ШШ2026/00172 |
| Огноо | 2026-03-20 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2026 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 157/ШШ2026/00172
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч М.Энхмандах би,
Нэхэмжлэгч “******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч ******* ******* холбогдох “*******ийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 6,258,123,78 (зургаан сая хоёр зуун тавин найман мянга нэг зуун хорин гурван төгрөг далан найман мөнгө) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэж, тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч “******* *******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ”Зээлдэгч ******* овогтой Баасанжаргал нь 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр ТО-СТГ/2023-161589 тоот Санхүүгийн түрээсийн /лизинг/ гэрээ байгуулан 4,363,700.00 /дөрвөн сая гурван зуун жаран гурван мянга долоон зуун/ төгрөгийн *******ийг нэг сарын 3.1800000000000002 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай олгосон. Зээлдэгч ******* овогтой Баасанжаргал нь Барьцаат *******ийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэлгүй *******ийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг 728 хоиог хугацаа хэтрүүлж, *******, *******ийн хүүгийн төлбөр төлж барагдуулаагүй байна. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 1.5 зүйл "Гэрээний нийт үнийн дүн нь түрээсийн толбөр болон түүний нийт хүүг багтаасан дүн байна. Түрээсийн төлбөр нь түрээсийн зүйлийг худалдан авах, тээвэрлэх, ашиглалтад оруулах, хүлээлгэн өгөх зэрэг үйл ажиллагаанд түрээслүүлэгчээс гарсан зардал болон холбогдох татвар хураамж шимтгэлийг тооцсон дүн байна."
2.1.Санхүүгийн түрээсийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-д заасны дагуу гэрээний хугацаанд түрээсийн зүйлийн өмчлөгч нь түрээслүүлэгч байх бөгөөд түрээслэгч түрээсийн нийт төлбөрийг бүрэн төлөх хүртэл талууд түрээсийн зүйлийн өмчлөлийп талаар маргахгүй.
2.3.Түрээсийн нийт төлбөрийг бүрэн төлсөнөөр түрээсийн зүйлийг өмчлөх эрх түрээслэгчид шилжинэ гэж тус тус заасан байна. Өөрөөр хэлбэл түрээсийн нийт төлбөр дотор эд зүйлийн үнэ багтаж байгаа нь энэхүү заалтуудаар тоггоогдож байна.
Нэхэмжлэгч тал нэхэмжлэл гаргасан өдрийн байдлаар түрээслэгч тал түрээсийн эд зүйлийг эзэмшиж ашиглаж байгаа ба гэрээний хугацаа дууссан хэдий ч өөрийн эзэмшилд ашиглалтдаа байлгасан ашигласан, түрээслүүлэгч талд түрээсийн эд зүйлийг буцаан өгөөгүй болох нь тогтоогдож байгаа тул талуудын хооронд байгуулагдсан гэрээний хугацаа дууссан хэдий ч хугацаагүйгээр үргэлжилж байгаа тул шүүхийн журмаар гэрээг цуцалж гэрээний дагуу үүссэн үүргийг бүхэлд мь шаардаж байгаа болно.
Иймд түрээслэгч ******* овогтой Баасанжаргалаас 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүртэлх үндсэн төлбөр 3,672,259,16 төгрөг, түрээсийн хүү 2,331,558,51 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 254,306,11 төгрөг, нийт 6,258,123,78 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.
2.Хариуцагч ******* овогтой ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “... миний бие үлдэгдэл ******* 6,258,123,78 төгрөгийг 2026 оны 04 дүгээр сарын 20-ноос сар болгон 500,000 төгрөгөөр төлж байх тул уг хүсэлтийг минь хүлээн авна уу.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч “******* *******” ХХК нь хариуцагч О.******* холбогдуулан “*******ийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 6,258,123,78 (зургаан сая хоёр зуун тавин найман мянга нэг зуун хорин гурван төгрөг далан найман мөнгө) төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байна.
2.Нэхэмжлэгч “******* *******” ХХК, хариуцагч О.******* нарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, *******ийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс ******* олгох гэрээний харилцаа үүссэн байна.
3.Зохигчдын хооронд байгуулсан гэрээний дагуу нэхэмжлэгч байгууллага нь хариуцагчаас “Зээлийн гэрээний үүрэгт нийт 6,258,123,78 (зургаан сая хоёр зуун тавин найман мянга нэг зуун хорин гурван төгрөг далан найман мөнгө) төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй байна.
4.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч О.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 6,258,123,78 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн байна.
5.Хариуцагч О.******* нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 6,258,123,78 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, тайлбарыг бичгээр ирүүлсэн байгаа нь хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.
6.Нэхэмжлэгч “******* *******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 115,080 төгрөгийн тал хувь болох 57,540 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 57,540 төгрөгийг, хариуцагч О.*******аас улсын тэмдэгтийн хураамж 57,540 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* *******” ХХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч “******* *******” ХХК-ийн нэхэмжилсэн “*******ийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 6,258,123,78 (зургаан сая хоёр зуун тавин найман мянга нэг зуун хорин гурван төгрөг далан найман мөнгө) төгрөгийг хариуцагч О.******* нь төлөхийг зөвшөөрч, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “******* *******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 115,080 төгрөгийн тал хувь болох 57,540 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 57,540 төгрөгийг, хариуцагч О.*******аас улсын тэмдэгтийн хураамж 57,540 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* *******” ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч О.******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.ЭНХМАНДАХ