Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2026 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 157/ШШ2026/00175

 

 

  Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг                                                                                     
   хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг                                                                                
      хэрэгсэхгүй болгох тухай

 

          Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч М.Энхмандах би, 
Нэхэмжлэгч НД нэхэмжлэлтэй,
Хариуцагч  “*******” ХХК-д холбогдох “нийгмийн ******* шимтгэлийн авлага 20,371,302 (хорин сая гурван зуун далан нэгэн мянга гурван зуун хоёр) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2026 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэж, хянаад                                                                      
     
      ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Хэнтий аймгийн ******* ******* ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “.... 2644053 тоот регистрийн дугаартай ******* ХХК нь .... үйл ажиллагаа явуулдаг бөгөөд нийгмийн ******* шимтгэл төлөлтийн НД7, НД8 тайланг гаргадаг. 2025 оны 09 дүгээр сараас нийгмийн ******* шимтгэлийг хуримтлуулан авлага үүсгэсэн бөгөөд өнөөдрийн байдлаар нийгмийн ******* санд 16,290,000,00 төгрөгийн шимтгэлийн өртэй байна. ******* ******* шимтгэлийн өрийг барагдуулахаар нийгмийн ******* улсын байцаагчийн мэдэгдлээр байгууллагын болон захирал ******* харилцах дансны зарлагын гүйлгээг зогсоосон боловч харилцах дансаар гүйлгээ хийгдээгүй, шимтгэлийн авлага барагдуулах гэрээ байгуулж 2025 оны 12 дугаар сарын 31-ний дотор бүрэн төлж барагдуулна гэсэн боловч хуваарийн дагуу төлөлт хийгдээгүй байна.
Иймд нийгмийн ******* шимтгэлийн авлага 16,290,000.00 төгрөг, ******* ******* ерөнхий хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2 дахь заалтыг үндэслэн алданги 4,081,302,00 төгрөг, нийт 20,371,302,00 төгрөгийн нийгмийн ******* шимтгэл, алдангийн төлбөрийг ******* ХХК, захирал ******* гаргуулан даатгуулагчийн эрх ашгийг хамгаалан, нийгмийн ******* санг хохиролгүй болгож өгнө үү.” гэжээ.

2.Хариуцагч “*******” ХХК-ийн захирал ******* овогт ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Хэнтий аймгийн ******* ******* газраас нэхэмжилж байгаа 20,371,302,00 төгрөгийг төлөхийг зөвшөөрч  байна. Төлбөрийг сард 2,000,000 төгрөгөөр хувааж төлнө.” гэжээ. 

                                                          ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч Хэнтий аймгийн ******* ******* ******* нь хариуцагч “*******” ХХК-д холбогдуулан “нийгмийн ******* шимтгэлийн авлага 20,371,302 (хорин сая гурван зуун далан нэгэн мянга гурван зуун хоёр) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

2.******* ******* Ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Ажил олгогч даатгуулагчийн цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос нийгмийн ******* шимтгэлийг сар бүр тооцон суутгаж, ажил олгогчийн цалин хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос тооцсон шимтгэлийн хамт тухайн сард багтаан нийгмийн ******* санд төлнө.” заасны дагуу нэхэмжлэгч Хэнтий аймгийн ******* ******* ******* нь хариуцагч “*******” ХХК-с  20,371,302 (хорин сая гурван зуун далан нэгэн мянга гурван зуун хоёр) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй байна.

3.Нэхэмжлэгч байгууллага нь хариуцагч “*******” ХХК-д холбогдуулан “нийгмийн ******* шимтгэлийн авлага 20,371,302 (хорин сая гурван зуун далан нэгэн мянга гурван зуун хоёр) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй байна.   

4.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч “*******” ХХК-ийн захирал О. нь нэхэмжлэлийн шаардлага 20,371,302 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, тайлбарыг бичгээр шүүхэд ирүүлсэн, нэхэмжлэлийн шаардлагын талаар маргаагүй.  

 5.Хариуцагч “*******” ХХК-ийн захирал О. нь нэхэмжлэлийн шаардлага болох 20,371,302 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.     

 6.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Хэнтий аймгийн ******* ******* ******* нь улсын тэмдэгтийн хураамж 259,807 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж, хариуцагч “*******” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 129,903 төгрөгийг гаргуулж төрийн сангийн дансанд оруулж улсын орлого болгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: 

1.Нэхэмжлэгч Хэнтий аймгийн ******* ******* газрын нэхэмжилсэн “нийгмийн ******* шимтгэлийн авлага 20,371,302 (хорин сая гурван зуун далан нэгэн мянга гурван зуун хоёр) төгрөгийг хариуцагч “*******” ХХК нь төлөхийг хүлээн зөвшөөрч, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Хэнтий аймгийн ******* ******* ******* нь улсын тэмдэгтийн хураамж 259,807 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж, хариуцагч “*******” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 129,903 төгрөгийг гаргуулж төрийн сангийн дансанд оруулж улсын орлого болгосугай.
    
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч “*******” ХХК нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай. 
 
4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх заалтад зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай. 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай. 

 


                      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 М.ЭНХМАНДАХ