| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Энхмандах |
| Хэргийн индекс | 157/2025/00158/И |
| Дугаар | 157/ШШ2026/00182 |
| Огноо | 2026-03-25 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2026 оны 03 сарын 25 өдөр
Дугаар 157/ШШ2026/00182
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч М.Энхмандах би,
Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч ******* овогт ******* ******* холбогдох “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 4,490,584.03 (дөрвөн сая дөрвөн зуун ерэн мянга таван зуун наян дөрвөн төгрөг гурван мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэж, тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, хянаад.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч “*******” ХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Иргэн ******* овогтой Энхбаяр нь *******ны .............тооцооны төвөөс 2024 оны 09 сарын 16-ний өдөр 1430089928 дугаартай барьцаат зээлийн гэрээ байгуулан 7,974,364.32 төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэй, өрхийн хэрэглээний зориулалтаар авсан. Банк нь 2024 оны 09 сарын 16-ны өдөр зээлдэгч *******-н ******* дахь 5005640845 тоотдансанд 7,974,364.32 төгрөгийг шилжүүлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон. Гэтэл зээлдэгч нь Банктай байгуулсан 1430089928 дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг 2025 оны 12 сарын 10-ны өдрөөс эхлэн төлөлгүй 80 хоног хугацаа хэтрүүлээд байна.Иймд зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж Зээлийн гэрээний үүрэгт 2026 оны 03 сарын 02-ны өдрийн байдлаарх 4,490,584.03 (дөрвөн сая дөрвөн зуун ерэн мянга таван зуун наян дөрвөн төгрөг гурван мөнгө) төгрөгийг хариуцагч Б.*******аас гаргуулж өгнө үү.” гэжээ.
2.Хариуцагч овогт ******* ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “... Миний бие нь *******ны нэхэмжилсэн 4,490,584.03 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч “*******” ХК-ийн ..... тооцооны төв нь хариуцагч Б.******* холбогдуулан “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 4,490,584.03 (дөрвөн сая дөрвөн зуун ерэн мянга таван зуун наян дөрвөн төгрөг гурван мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
2.Нэхэмжлэгч “*******” ХК-ийн ... тооцооны төв, хариуцагч Б.******* нарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн байна.
3.Зохигчдын хооронд байгуулсан гэрээний дагуу нэхэмжлэгч байгууллага нь хариуцагчаас “Зээлийн гэрээний үүрэгт нийт 4,490,584.03 (дөрвөн сая дөрвөн зуун ерэн мянга таван зуун наян дөрвөн төгрөг гурван мөнгө) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй байна.
4.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 4,490,584.03 (дөрвөн сая дөрвөн зуун ерэн мянга таван зуун наян дөрвөн төгрөг гурван мөнгө) төгрөгийг төлөхийг зөвшөөрч, тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн байна.
5.Хариуцагч Б.******* нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 4,490,584.03 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, тайлбарыг бичгээр ирүүлсэн байгаа нь хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.
6.Нэхэмжлэгч “*******” ХК-ийн ..... тооцооны төвийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86,799 төгрөгийн тал хувь болох 43,399 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 43,399 төгрөгийг, хариуцагч Б.*******аас улсын тэмдэгтийн хураамж 43,399 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “*******” ХК-ийн...... тооцооны төвд олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч “*******” ХК-ийн .... тооцооны төвийн нэхэмжилсэн “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 4,490,584.03 (дөрвөн сая дөрвөн зуун ерэн мянга таван зуун наян дөрвөн төгрөг гурван мөнгө) төгрөгийг хариуцагч Б.******* нь төлөхийг зөвшөөрч, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “*******” ХК-ийн тооцооны төвийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86,799 төгрөгийн тал хувь болох 43,399 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 43,399 төгрөгийг, хариуцагч Б.*******аас улсын тэмдэгтийн хураамж 43,399 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “*******” ХК-ийн тооцооны төвд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Б.******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.ЭНХМАНДАХ