| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Энхмандах |
| Хэргийн индекс | 157/2026/00163/И |
| Дугаар | 157/ШШ2026/00184 |
| Огноо | 2026-03-26 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2026 оны 03 сарын 26 өдөр
Дугаар 157/ШШ2026/00184
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч М.Энхмандах би,
Нэхэмжлэгч “******* Банк” ХК-ийн тооцооны төвийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч ******* *******-******* холбогдох “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 4,857,987 (дөрвөн сая найман зуун тавин долоон мянга есөн зуун наян долоон) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2026 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч иргэний хэрэг үүсгэж, тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, хянаад.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч “******* банк” ХК-ийн тооцооны төв шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Б.*******-******* нь 2024 оны 09-р сарын 23-нд 5,000,000 төгрөгийн онлайн цалингийн зээлийг жилийн 19%-н хүүтэй 30 сарын хугацаатай cap бүр тэнцүү төлөх нөхцөлтэйгээр авахдаа БГХ/50604081 тоот барьцааны гэрээ байгуулан ирээдүйд орж ирэх цалингийн орлого барьцаалсан.
Зээлдүүлэгчийн зүгээс зээлийн төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан боловч зээлдэгч нь гэрээний үүргээ зөрчиж 321 хоног хутацаа хэтэрсэн байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 751 дүгээр зүйл /Тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх хэрэг/'-ийн 751.4-т 'Тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэхэд энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол энэ хуулиар тогтоосон журмын дагуу шийдвэрлэнэ'', 752.1-д "Тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийг нэг шүүх худалдаанаар. бичмэл болон цахим баримтанд тулгуурлан шийдвэрлэнэ" гэж энэ хуулиар зохицуулсаны дагуу тус шаардлагыг гаргав” гэжээ.
2.Хариуцагч ******* овогт ******* *******-******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Бие өвдөж орлого олох боломжгүй болсон. 4,857,987 төгрөгийг авсан нь үнэн, төлнө.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч “******* банк” ХК-ийн тооцооны төв нь хариуцагч Б.*******-******* холбогдуулан “Зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 4,857,987 (дөрвөн сая найман зуун тавин долоон мянга есөн зуун наян долоон) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
2.Нэхэмжлэгч “******* банк” ХК-ийн тооцооны төв, хариуцагч Б.*******-******* нарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн байна.
3.Зохигчдын хооронд байгуулсан гэрээний дагуу нэхэмжлэгч байгууллага нь хариуцагчаас “Зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 4,857,987 (дөрвөн сая найман зуун тавин долоон мянга есөн зуун наян долоон) төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй байна.
4.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.*******-******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 4,857,987 (дөрвөн сая найман зуун тавин долоон мянга есөн зуун наян долоон) төгрөгийг төлөхийг зөвшөөрч, тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн байна.
5.Хариуцагч Б.*******-******* нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 4,857,987 (дөрвөн сая найман зуун тавин долоон мянга есөн зуун наян долоон) төгрөгийг төлөхийг зөвшөөрч, тайлбарыг бичгээр ирүүлсэн байгаа нь хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.
6.Нэхэмжлэгч “******* банк” ХК-ийн тооцооны төвийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 92,678 төгрөгийн тал хувь болох 46,339 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 46,339 төгрөгийг, хариуцагч Б.*******-*******гөөс улсын тэмдэгтийн хураамж 46,339 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* банк” тооцооны төвд олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч “******* банк” ХК-ийн тооцооны төвийн нэхэмжилсэн “Зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 4,857,987 (дөрвөн сая найман зуун тавин долоон мянга есөн зуун наян долоон) төгрөгийг хариуцагч Б.*******-******* нь төлөхийг зөвшөөрч, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “******* банк” ХК-ийн тооцооны төвийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 92,678 төгрөгийн тал хувь болох 46,339 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 46,339 төгрөгийг, хариуцагч Б.*******-*******гөөс улсын тэмдэгтийн хураамж 46,339 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* банк” ХК-ийн тооцооны төвд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Б.*******-******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.ЭНХМАНДАХ