Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2026 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 157/ШШ2026/00186

 

                          хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг                                                                              хэрэгсэхгүй болгох тухай


 

          Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч М.Энхмандах би, 
Нэхэмжлэгч  “******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,  
Хариуцагч ******* ******* холбогдох “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 10,599,308,10 (арван сая таван зуун ерэн есөн мянга гурван зуун найман төгрөг арван мөнгө) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2026 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч иргэний хэрэг үүсгэж, тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, хянаад 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Зээлдэгч ******* нь манай компанитай 2025 оны 2 дугаар сарын 20-ны өдөр L100082628 дугаартай "Цахим зээлийн эрх нээх гэрээ" байгуулж хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн. Бидний хувьд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д "Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно" гэж заасны дагуу зээлдэгчийн цахимаар гаргасан хүсэлтийн дагуу зээлдэгчийн банкны дансанд зээлийг олгосон.
2025 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 7800172229 зээлийн дансны дугаартай, 60,000.00 (жаран мянган) төгрөгийн зээлийг 14 хоногийн хугацаатай, сарын 4,5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5946177080 банкны тоот дансанд;
2025 оны 3 дугаар сарын 21-ний өдөр 7802522724 зээлийн дансны дугаартай, 260,000.00 (хоёр зуун жаран мянган) төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 4,5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5946177080 банкны тоот дансанд;
2025 оны 3 дугаар сарын 19-ний өдөр 7801003927 зээлийн дансны дугаартай, 250,000.00 (хоёр зуун тавин мянган) төгрөгийн зээлийг 14 хоногийн хугацаатай, сарын 4,5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5946177080 банкны тоот дансанд;
2025 оны 3 дугаар сарын 16-ны өдөр 7800979021 зээлийн дансны дугаартай, 590,000.00 (таван зуун ерэн мянган) төгрөгийн зээлийг 14 хоногийн хугацаатай, сарын 4,5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5946177080 банкны тоот дансанд;
2025 оны 3 дугаар сарын 3-ны өдөр 7100384693 зээлийн дансны дугаартай, 6,400,000.00 (зургаан сая дөрвөн зуун мянган) төгрөгийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай cap бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3,6 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5946177080 банкны тоот дансанд зээл олголтыг хийсэн.
Гэвч Зээлдэгч нь цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг Аппликейшнээр дамжуулан тохиролцсон нөхцөлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар Зээл олгогчид эргэн төлөх үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрч, 2026 оны 2 сарын 5-ны өдрийн байдлаар дараах үндсэн зээл, шимтгэл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн авлагын үлдэгдэлтэй байна. Үүнд:
1. 2025 оны 3 дугаар сарын 30-ны зээлийн үлдэгдэл нь :
- Үндсэн зээл: 36,762.24 /гучин зургаан мянга долоон зуун жаран хоёр төгрөг хорин дөрвөн мөнгө /
- Шимтгэл: 919.06 /есөн зуун арван есөн төгрөг зургаан мөнгө/
- Үндсэн хүү: 15,337.39 /арван таван мянга гурван зуун гучин долоон төгрөг гучин есөн мөнгө/
- Нэмэгдүүлсэн хүү: 2,741.16 /хоёр мянга долоон зуун дөчин нэгэн төгрөг арван зургаан мөнгө /
- Нийт: 55,759.85 /тавин таван мянга долоон зуун тавин есөн төгрөг наян таван мөнгө/
2. 2025 оны 3 дугаар сарын 21-ний зээлийн үлдэгдэл нь :
- Үндсэн зээл: 260,000.00 /хоёр зуун жаран мянган төгрөг/
- Шимтгэл: 0.00
- Үндсэн хүү: 109,367.45 /нэг зуун есөн мянга гурван зуун жаран долоон төгрөг дөчин таван мөнгө/
- Нэмэгдүүлсэн хүү: 21,694.69 /хорин нэгэн мянга зургаан зуун ерэн дөрвөн төгрөг жаран есөн мөнгө/
- Нийт: 391,062.14 /гурван зуун ерэн нэгэн мянга жаран хоёр төгрөг арван дөрвөн мөнгө/
3. 2025 оны 3 дугаар сарын 19-ний зээлийн үлдэгдэл нь :
- Үндсэн зээл: 224,999.28 /хоёр зуун хорин дөрвөн мянга есөн зуун ерэн есөн төгрөг хорин найман мөнгө/
- Шимтгэл: 5,624.99 /таван мянга зургаан зуун хорин дөрвөн төгрөг ерэн есөн мөнгө/
- Үндсэн хүү: 99,196.93 /ерэн есөн мянга нэг зуун ерэн зургаан төгрөг ерэн гурван мөнгө/
- Нэмэгдүүлсэн хүү: 17,842.14 /арван долоон мянга найман зуун дөчин хоёр төгрөг арван дөрвөн мөнгө/
- Нийт: 347,663.34 /гурван зуун дөчин долоон мянга зургаан зуун жаран гурван төгрөг гучин дөрвөн мөнгө/
4. 2025 оны 3 дугаар сарын 16-ны зээлийн үлдэгдэл нь :
- Үндсэн зээл: 575,255.21 /таван зуун далан таван мянга хоёр зуун тавин таван төгрөг хорин нэгэн мөнгө/
- Шимтгэл: 0.00
- Үндсэн хүү: 239,999.62 /хоёр зуун гучин есөн мянга есөн зуун ерэн есөн төгрөг жаран хоёр мөнгө/
- Нэмэгдүүлсэн хүү: 47,999.93 /дөчин долоон мянга есөн зуун ерэн есөн төгрөг ерэн гурван мөнгө/
- Нийт: 863,254.76  /найман зуун жаран гурван мянга хоёр зуун тавин дөрвөн төгрөг далан зургаан мөнгө/
5. 2025 оны 3 дугаар сарын 3-ны зээлийн үлдэгдэл нь :
- Үндсэн зээл: 6,399,999.31 /зургаан сая гурван зуун ерэн есөн мянга есөн зуун ерэн есөн төгрөг гучин нэгэн мөнгө/
- Шимтгэл: 0.00
- Үндсэн хүү: 2,431,508.77 /хоёр сая дөрвөн зуун гучин нэгэн мянга таван зуун найман төгрөг далан долоон мөнгө/
- Нэмэгдүүлсэн хүү: 103,559.93 /нэг зуун гурван мянга таван зуун тавин есөн төгрөг ерөн гурван мөнгө/
- Нийт: 8,935,068.01 /найман сая есөн зуун гучин таван мянга жаран найман төгрөг нэг мөнгө/
 Иймд зээлдэгч *******аас үндсэн зээлийн төлбөрт 7,497,016.04 /долоон сая дөрвөн зуун ерэн долоон мянга арван зургаан төгрөг дөрвөн мөнгө/ төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 2,895,410.16 /хоёр сая найман зуун ерэн таван мянга дөрвөн зуун арван төгрөг арван зургаан мөнгө/ төгрөг, нэмэгдүүлсэн хүү 193,837.85 /нэг зуун ерэн гурван мянга найман зуун гучин долоон төгрөг наян таван мөнгө/ төгрөг, шимтгэл 6,544.05 /зургаан мянга таван зуун дөчин дөрвөн төгрөг таван мөнгө/ төгрөг, нотариатын зардал 6,500.00 /зургаан мянга таван зуун/ төгрөг, нийт 10,599,308.10 (арван сая таван зуун ерэн есөн мянга гурван зуун найман төгрөг арван мөнгө) төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

2.Хариуцагч ******* ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...нэхэмжилсэн 10,599,308.10 төгрөгийг төлөх болно.” гэжээ. 

                                                           ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК нь хариуцагч Г.******* холбогдуулан “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 10,599,308,10 (арван сая таван зуун ерэн есөн мянга гурван зуун найман төгрөг арван мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.   

2.Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК, хариуцагч ******* нарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн байна.

3.Зохигчдын хооронд байгуулсан гэрээний дагуу нэхэмжлэгч байгууллага нь хариуцагчаас “Зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 10,599,308,10 (арван сая таван зуун ерэн есөн мянга гурван зуун найман төгрөг арван мөнгө) төгрөг гаргуулах” тухай  нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй байна.  

4.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 10,599,308,10 (арван сая таван зуун ерэн есөн мянга гурван зуун найман төгрөг арван мөнгө) төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн байна.  

    5.Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 10,599,308,10 (арван сая таван зуун ерэн есөн мянга гурван зуун найман төгрөг арван мөнгө) төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг бичгээр ирүүлсэн байгаа нь хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ. 

6.Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 184,539 төгрөгийн тавин хувь болох 92,269 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 92,269 төгрөгийг, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамж 92,269 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-д олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: 

1.Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 10,599,308,10 (арван сая таван зуун ерэн есөн мянга гурван зуун найман төгрөг арван мөнгө) хариуцагч ******* нь төлөхийг зөвшөөрч, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 184,539 төгрөгийн тавин хувь болох 92,269 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 92,269 төгрөгийг, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамж 92,269 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-д олгосугай. 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч ******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
 
 


                          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                 М.ЭНХМАНДАХ