Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2026 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 157/ШШ2026/00187

 

  Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг                                                                                     
   хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг                                                                                
      хэрэгсэхгүй болгох тухай

 

          Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч М.Энхмандах би, 
Нэхэмжлэгч  “******* ******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч ******* овогтой ******* холбогдох “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 917,500 (есөн зуун арван долоон мянга таван зуун) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2026 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч иргэний хэрэг үүсгэж, тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, хянаад.                                                                       
 
      ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Нэхэмжлэгч "******* ******* ББСБ" ХХК нь ******* овогтой ******* 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 82489 тоот зээлийн гэрээг байгуулан зээлийн эрх нээсэн.
1.2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 400,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 5,50 хувийн хүүтэй z000670222 тоот зээлийг 5309401655 тоот дансанд зээлдэгч С. ******* нь шилжүүлэн авсан.
2. 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 100,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 5,50 хувийн хүүтэй z000659480 тоот зээлийг 5309401655 тоот дансанд зээлдэгч С. ******* нь шилжүүлэн авсан.
Хариуцагч ******* нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн байдлаар
1. z000670222 тоот зээл 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр дуусч үндсэн зээлэээс 0 төгрөг хасаж үлдэгдэл дүн 400,000 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 449 хоногийн хүү 329,267 төгрөг, шимтгэл 4,000 төгрөг, хүүнд 0 төгрөгийг хасаж нийт хүү 333,267 төгрөг, нийт дүн 733,267 төгрөг,
2. z000659480 тоот зээл 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдөр дуусч үндсэн зээлэээс 0 төгрөг хасаж үлдэгдэл дүн 100,000 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 454 хоногийн хүү 83,233 төгрөг, шимтгэл 1,000 төгрөг, хүүнд 0 төгрөгийг хасаж нийт хүү 84,233 төгрөг, нийт дүн 184,233 төгрөг.
Нийт үндсэн зээл 500,000 төгрөг, нийт хүү 412,500 төгрөг, шимтгэл нийлбэр 5,000 төгрөг, эрэн сурвалжлах ажиллагааны зардал /улсын тэмдэгтийн хураамж/ 0 төгрөг бүгд нийлээд 917,500 /есөн зуун арван долоон мянга, таван зуун/ төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ. 

2.Хариуцагч ******* овогт *******ын ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...917,500 төгрөгийг 3 сараар хувааж төлөх хүсэлтэй байна.” гэжээ. 

                                                          ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК нь хариуцагч С.******* холбогдуулан “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 917,500 (есөн зуун арван долоон мянга таван зуун) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
     
2.Нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК нь хариуцагч ******* нарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн байна.

3.Зохигчдын хооронд байгуулсан гэрээний дагуу нэхэмжлэгч байгууллага нь хариуцагчаас “Зээлийн гэрээний үүрэгт нийт 917,500 (есөн зуун арван долоон мянга таван зуун) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй байна.   

4.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 917,500 (есөн зуун арван долоон мянга таван зуун) төгрөгийг төлөхийг зөвшөөрч, тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн байна. 
 
    5.Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 917,500 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, тайлбарыг бичгээр ирүүлсэн байгаа нь хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ. 

6.Нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26,570 төгрөгийн тал хувь болох 13,285 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 13,285 төгрөгийг, хариуцагч *******оос улсын тэмдэгтийн хураамж 13,285 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК-д олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: 

1.Нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК-ийн нэхэмжилсэн “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 917,500 (есөн зуун арван долоон мянга таван зуун) төгрөгийг хариуцагч ******* нь төлөхийг зөвшөөрч, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26,570 төгрөгийн тал хувь болох 13,285 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 13,285 төгрөгийг, хариуцагч *******оос улсын тэмдэгтийн хураамж 13,285 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч ******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай. 

4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай. 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                    М.ЭНХМАНДАХ