Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2026 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 157/ШШ2026/00192

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг                                                                                     
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг                                                                                
      хэрэгсэхгүй болгох тухай

 

          Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч М.Энхмандах би, 
Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч  ******* овогт ******* ******* холбогдох “Зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 1,833,672.51 (нэг сая найман зуун гучин гурван мянга зургаан зуун далан хоёр төгрөг тавин нэгэн мөнгө)-ийг гаргуулах” тухай иргэний хэргийг Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхээс шилжүүлснийг 2026 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, хянаад                                                                                                                                            

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч “*******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “******* нь 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдөр манай компанитай БҮГ-0351/24+03 TOOT гap утас, төхөөрөмж зээлээр худалдах гэрээ” байгуулан Samsung А35 маркийн гар утсыг урьдчилгаа төлбөргүйгээр 2024.09.28-ны өдрөөс 2025.08.28-ны өдөр хүртэл 12 сарын хугацаанд cap бүр 148,900 төгрөг төлөх нөхцөлөөр зээлээр худалдан авсан. Гэвч ******* нь cap бүрийн хуваарьт төлөлтийг төлөлгүй гэрээний үүргээ сайн дураар биелүүлэхээс зайлсхийж 1,222,448.34 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй байгаа болно. Иймд үндсэн төлбөр 1,222,448.34 төгрөг, гэрээний 3.4-т заасан гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувийн алданги 611,224.17 төгрөг, нийт 1,833,672.51 төгрөгийг *******аас гаргуулж өгнө үү.” гэжээ.
2.Хариуцагч ******* овогт ******* Баяржаргал шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “2026.04.25-ны өдрөөс эхлэн 6 сарын хугацаанд 6 хувааж төлөх хэрэгтэй байна. Сар бүрийн 25-нд 6 хувааж 305,613 төгрөгөөр төлөх хэрэгтэй байна. 2026.04.25-нд 305,613 төгрөг, 2026.05.25-нд 305,613 төгрөг, 2026.06.25-нд 305,613 төгрөг, 2026.07.25-нд 305,613 төгрөг, 2026.08.25-нд 305,613 төгрөг, 2026.09.25-нд 305,613 төгрөг.” гэжээ.

                                                          ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч Б.******* холбогдуулан “Зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 1,833,672.51 (нэг сая найман зуун гучин гурван мянга зургаан зуун далан хоёр төгрөг тавин нэгэн мөнгө)-ийг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

2.Нэхэмжлэгч “*******” ХХК, хариуцагч ******* нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан Худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

3.Зохигчдын хооронд байгуулсан гэрээний дагуу нэхэмжлэгч байгууллага нь хариуцагчаас “Зээлийн гэрээний үүрэгт нийт 1,833,672.51 (нэг сая найман зуун гучин гурван мянга зургаан зуун далан хоёр төгрөг тавин нэгэн мөнгө)-ийг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй байна.    

4.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,833,672.51 (нэг сая найман зуун гучин гурван мянга зургаан зуун далан хоёр төгрөг тавин нэгэн мөнгө)-ийг төлөхийг хүлээн зөвшөөрч, тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн байна. 

    5.Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 1,833,672.51 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, тайлбарыг бичгээр ирүүлсэн байгаа нь хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ. 

6.Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 44,289 төгрөгийн тал хувь болох 22,144 төгрөг 50 мөнгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 22,144 төгрөг 50 мөнгийг, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамж 22,144 төгрөг 50 мөнгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “*******” ХХК-д олгох нь зүйтэй байна.

7.Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч Б.Б холбогдох “Зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 1,833,672.51 (нэг сая найман зуун гучин гурван мянга зургаан зуун далан хоёр төгрөг тавин нэгэн мөнгө)-ийг гаргуулах” тухай иргэний хэргийг Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхээс шилжүүлснийг тус шүүх 2026 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, хянан шийдвэрлэсэн болно.                                                                                                                                         


Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: 

1.Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн нэхэмжилсэн 1,833,672.51 (нэг сая найман зуун гучин гурван мянга зургаан зуун далан хоёр төгрөг тавин нэгэн мөнгө)-ийг хариуцагч ******* нь төлөхийг зөвшөөрч, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “*******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 44,289 төгрөгийн тал хувь болох 22,144 төгрөг 50 мөнгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 22,144 төгрөг 50 мөнгийг, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамж 22,144 төгрөг 50 мөнгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “*******” ХХК-д олгосугай. 

 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч ******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
 

                              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                        М.ЭНХМАНДАХ