| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Энхмандах |
| Хэргийн индекс | 157/2026/00203/И |
| Дугаар | 157/ШШ2026/00193 |
| Огноо | 2026-04-06 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2026 оны 04 сарын 06 өдөр
Дугаар 157/ШШ2026/00193
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч М.Энхмандах би
Нэхэмжлэгч “******* банк” ХК-ийн тооцооны төвийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч ******* овогт ******* *******, ******* овогт ******* ******* нарт холбогдох “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 34,370,582,74 (гучин дөрвөн сая гурван зуун далан мянга таван зуун наян хоёр төгрөг далан дөрвөн мөнгө) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэж, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч “******* банк” ХК-ийн тооцооны төв шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч X.*******, хамтран зээлдэгч Г.******* нар нь ******* банкны тооцооны төвөөс 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн дугаар MN660034320101855209 тоот Барьцаат зээлийн гэрээ байгуулан 30,000,000 төгрөгийг сарын 1,8 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай авсан. Зудын хүндрэлтэй нөхцөл байдлын улмаас үүдэн 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн дугаар MN660034320101855209 тоот гэрээ байгуулан гэрээний бүтцэд өөрчлөлт оруулан зээл болон зээлийн хүүний төлбөрийг 12 сараар хугацааг сунгасан.
Зээлдэгч нар нь зээлийн гэрээний 2.2, 3.2, 3.3 дахь заалтыг зөрчиж зээлийн гэрээний 1-р хавсралт болох зээл төлөх хуваарийн дагуу зээлээ төлөхгүй, гэрээний үүргээ биелүүлэхгүй, холбоо барьж хугацаа өгсөн ч харилцан тохиролцсон хугацаанд зээлээ төлөлгүй хүндрэл учруулсаар байна.
2026 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар зээлийн үндсэн төлбөр 25,000,000 төгрөг, зээлийн хүү 9,370,582.74 төгрөг, нийт 34,370,582.74 төгрөг /гучин дөрвөн сая гурван зуун далан мянга найман зуун наян хоёр төгрөг далан дөрвөн мөнгө/ байна. Иймд зээлдэгч X.Б, хамтран зээлдэгч Г.Ц нараас нийт зээл хүүний төлбөр 34,370,582.74 төгрөгийг гаргуулж ******* банкыг хохиролгүй болгож өгнө үү.” гэжээ.
2.Хариуцагч ******* овогт ******* *******, ******* овогт ******* ******* нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Нөхөр Х.******* миний бие нь ажилтай, эхнэр ******* нь хүнд өвтэй тул гэртээ байдаг. ******* банкнаас нэхэмжилсэн 34,370,582,74 төгрөгийг цалин дээрээсээ сар сардаа 500,000 төгрөгөөс 1,000,000 төгрөгөөр төлөхийг зөвшөөрнө.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч “******* банк” ХК-ийн тооцооны төв нь хариуцагч Х.*******, Г.******* нарт холбогдох “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 34,370,582,74 (гучин дөрвөн сая гурван зуун далан мянга таван зуун наян хоёр төгрөг далан дөрвөн мөнгө) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
2.Нэхэмжлэгч “******* банк” ХК-ийн тооцооны төв, хариуцагч Х.*******, Г.******* нарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн байна
3.Зохигчдын хооронд байгуулсан гэрээний дагуу нэхэмжлэгч байгууллага нь хариуцагчаас “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 34,370,582,74 (гучин дөрвөн сая гурван зуун далан мянга таван зуун наян хоёр төгрөг далан дөрвөн мөнгө) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй байна.
4.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Х.*******, Г.******* нар нь нэхэмжлэлийн шаардлага болох 34,370,582,74 (гучин дөрвөн сая гурван зуун далан мянга таван зуун наян хоёр төгрөг далан дөрвөн мөнгө) төгрөгийг төлөхийг зөвшөөрч, тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн байна.
5.Хариуцагч Х.*******, Г.******* нар нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 34,370,582,74 (гучин дөрвөн сая гурван зуун далан мянга таван зуун наян хоёр төгрөг далан дөрвөн мөнгө) төгрөгийг төлөхийг зөвшөөрч, тайлбарыг бичгээр ирүүлсэн байгаа нь хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
6.Нэхэмжлэгч “******* банк” ХК-ийн тооцооны төвийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 329,803 төгрөгийн тал хувь болох 164,901 төгрөг 50 мөнгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 164,901 төгрөг 50 мөнгийг, хариуцагч Х.*******, Г.******* нараас улсын тэмдэгтийн хураамж 164,901 төгрөг 50 мөнгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* банк” ХК-ийн тооцооны төвд олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч “******* банк” ХК-ийн тооцооны төвийн нэхэмжилсэн “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 34,370,582,74 (гучин дөрвөн сая гурван зуун далан мянга таван зуун наян хоёр төгрөг далан дөрвөн мөнгө) төгрөгийг хариуцагч Х.*******, Г.******* нар нь төлөхийг зөвшөөрч, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “******* банк” ХК-ийн тооцооны төвийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 329,803 төгрөгийн тал хувь болох 164,901 төгрөг 50 мөнгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 164,901 төгрөг 50 мөнгийг, хариуцагч Х.*******, Г.******* нараас улсын тэмдэгтийн хураамж 164,901 төгрөг 50 мөнгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* банк” ХК-ийн тооцооны төвд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Х.*******, Г.******* нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.ЭНХМАНДАХ