Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2026 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 157/ШШ2026/00203

 

 

  Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг                                                                                    

   хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг                                                                               

      хэрэгсэхгүй болгох тухай

 

 

           Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч М.Энхмандах би,

Нэхэмжлэгч “******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч ******* овогт ******* ******* холбогдох “үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний төлбөр 208,255 (хоёр зуун найман мянга хоёр зуун тавин таван) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2026 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэж, тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, хянаад

   

      ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч “******* *******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Хариуцагч нь манай "Үйлчилгээний нөхцөл"-ийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган 51022775, 50486799 тоот "Үйлчилгээний гэрээ" байгуулан 99766011, 99860576 дугаарлалтай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг ашиглаж эхэлсэн.

Хариуцагч нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлийц 262.1, Харилцаа холбооны тухай хуулийн 26-р зүйлийн 26.2.2-т заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй. Гэрээний үүргээ биелүүлэхийг сануулан хэд хэдэн удаа шаардсан боловч өнөөдрийг хүртэл биелүүлээгүй байна.

Иймд хариуцагчаас Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, "Үйлчилгээний гэрээ"-нд заасны дагуу 99766011 дугаарлалтай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөрт 158,473 төгрөг, 99860576 дугаарлалтай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөрт 49,782 төгрөг нийт 208,255 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

2.Хариуцагч ******* ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “... “******* *******” ХХК-иас нэхэмжилж буй 208,255 төгрөгийг сар бүрийн 20-нд 4 хувааж төлөх хүсэлтэй байна.” гэжээ.

 

                                                          ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч “******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Э.******* холбогдох “үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний төлбөр 208,255 (хоёр зуун найман мянга хоёр зуун тавин таван) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

    

2.Зохигчдын хооронд байгуулсан гэрээний дагуу нэхэмжлэгч байгууллага нь хариуцагчаас “үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний төлбөр 208,255 (хоёр зуун найман мянга хоёр зуун тавин таван) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй байна.  

 

3.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 208,255 (хоёр зуун найман мянга хоёр зуун тавин таван) төгрөгийг төлөхийг зөвшөөрч, тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн байна.

 

4.Хариуцагч Э.******* нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 208,255 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, тайлбарыг бичгээр ирүүлсэн байгаа нь хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ. 

 

5.Нэхэмжлэгч "Мобиком *******" ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6898 төгрөгийн тал хувь болох 3449 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 3449 төгрөгийг, хариуцагч Э.*******аас улсын тэмдэгтийн хураамж 3449 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* *******” ХХК-д олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: 

 

1.Нэхэмжлэгч “******* *******” ХХК-ийн нэхэмжилсэн “үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний төлбөр 208,255 (хоёр зуун найман мянга хоёр зуун тавин таван) төгрөгийг хариуцагч Э.******* нь төлөхийг зөвшөөрч, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч "Мобиком *******" ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6898 төгрөгийн тал хувь болох 3449 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 3449 төгрөгийг, хариуцагч Э.*******аас улсын тэмдэгтийн хураамж 3449 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* *******” ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Э.******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

                     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     М.ЭНХМАНДАХ