Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2026 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 157/ШШ2026/00204

 

 


  Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг                                                                                     
   хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг                                                                                
      хэрэгсэхгүй болгох тухай

 

           Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч М.Энхмандах би, 
Нэхэмжлэгч  “******* ******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч ******* ******* холбогдох “Зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 2,894,039,67 (хоёр сая найман зуун ерэн дөрвөн мянга гучин есөн төгрөг жаран долоон мөнгө) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2026 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэж, тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, хянаад
    
      ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Зээлдэгч ******* ******* нь зээлийн гэрээний үүргийг 160 хоног хэтрүүлсэн байх тул шүүхийн журмаар 7111895518 тоот “Цахим зээлийн гэрээ”-ний үүрэгт 2,877,039.67 төгрөг, нотариатын төлбөрт 17,000.0 төгрөг, нийт 2,894,039.67 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.” гэжээ.  

2.Хариуцагч ******* ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “... миний бие Ш.******* нь “******* *******” ББСБ-иас нэхэмжилсэн 2,894,039.67 төгрөгийг 4 хувааж төлж барагдуулна.” гэжээ. 

                                                          ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК нь хариуцагч Ш.******* холбогдуулан “Зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 2,894,039,67 (хоёр сая найман зуун ерэн дөрвөн мянга гучин есөн төгрөг жаран долоон мөнгө) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
     
2.Нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК, хариуцагч Ш.******* нарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн байна.

3.Зохигчдын хооронд байгуулсан гэрээний дагуу нэхэмжлэгч байгууллага нь хариуцагчаас “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 2,894,039,67 (хоёр сая найман зуун ерэн дөрвөн мянга гучин есөн төгрөг жаран долоон мөнгө) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй байна.   

4.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ш.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 2,894,039,67 (хоёр сая найман зуун ерэн дөрвөн мянга гучин есөн төгрөг жаран долоон мөнгө) төгрөгийг төлөхийг зөвшөөрч, тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн байна. 
 
    5.Хариуцагч Ш.******* нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 2,894,039,67 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, тайлбарыг бичгээр ирүүлсэн байгаа нь хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.  

6.Нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 61,255 төгрөгийн тал хувь болох 30,627 төгрөг 50 мөнгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 30,627 төгрөг 50 мөнгийг, хариуцагч Ш.*******гаас улсын тэмдэгтийн хураамж 30,627 төгрөг 50 мөнгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК-д олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: 
 
1.Нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК-ийн нэхэмжилсэн “2,894,039,67 (хоёр сая найман зуун ерэн дөрвөн мянга гучин есөн төгрөг жаран долоон мөнгө) төгрөгийг хариуцагч Ш.******* нь төлөхийг зөвшөөрч, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 61,255 төгрөгийн тал хувь болох 30,627 төгрөг 50 мөнгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 30,627 төгрөг 50 мөнгийг, хариуцагч Ш.*******гаас улсын тэмдэгтийн хураамж 30,627 төгрөг 50 мөнгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Ш.******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай. 

4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай. 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.


                          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                      М.ЭНХМАНДАХ