Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2026 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 157/ШШ2026/00205

 

 

  Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг                                                                                    

   хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг                                                                               

      хэрэгсэхгүй болгох тухай

 

          Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч М.Энхмандах би,

Нэхэмжлэгч  “******* ******* ББСБ” ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч ******* ******* холбогдох “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 1,305,380,51 (нэг сая гурван зуун таван мянга гурван зуун наян төгрөг тавин нэгэн мөнгө) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2026 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэж, хэргийг тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, хянаад    

  

      ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн CIF-MN900052111300152748 тоот Цахим зээлийн эрх нээх гэрээ-ний үндсэн зээлийн үлдэгдэл 681,485.50 төгрөг, үндсэн хүү 613,895.01 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 10,000 төгрөг нийт 1,305,380.51 төгрөгийг хариуцагчаас гаргуулах тухай.

******* Кредит ББСБ ХК нь банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийн үндсэн дээр зээлийн үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд болно. Хариуцагч нь манай компаниас зээл авах хүсэлт гаргаж, 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн CIF-MN900052111300152748 тоот цахим зээлийн эрх нээх гэрээг байгуулж 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 1,020,000.00 төгрөгийг сарын 4%-ийн хүүтэйгээр, 6 сарын хугацаанд төлж барагдуулах нөхцөлтэйгөөр зээлсэн байдаг.

Гэвч хариуцагч нь дээрх зээлийн гэрээ болон эргэн төлөлтийн хуваарь, зээл төлөх үүргээ зөрчсөн мөн Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх заалт болон "Цахим зээлийн эрх нээх гэрээ"-ний 4 дугаар зүйлийн 4.2.6-д заасан "Цахимаар авсан зээлийн бүтээгдэхүүн тус бүрийн зээл, түүний хүү, шимтгэлийг ББСБ дахь өөрийн данс болон арилжааны банкууд дахь өөрийн данснаас үл маргалдах журмаар төлөх үүрэгтэй, 5 дугаар зүйлийн 5.1 -д заасан "Зээлдэгч хугацаа хэтэрсэн зээлийн эргэн төлөлтийг нэмэгдүүлсэн хүү, хүү, зээл гэсэн дарааллаар төлнө." гэсэн заалтуудыг тус тус зөрчиж, хууль болон гэрээний үүргээ биелүүлээгүй байна.

Иймд хариуцагчаас 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн CIF-MN900052111300152748 тоот Цахим зээлийн эрх нээх гэрээ-ний үндсэн зээлийн үлдэгдэл 681,485.50 төгрег, үндсэн хүү 613,895.01 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 10,000 төгрөг нийт 1,305,380,51 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

 

2.Хариуцагч ******* ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Миний бие П.******* нь “******* ******* ББСБ”-аас авсан 1,305,380,51 төгрөгийг 2 хувааж төлөх хүсэлтэй байна. 2026 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн дотор төлж барагдуулна.” гэжээ.

 

                                                          ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХК нь хариуцагч П.*******д холбогдуулан “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 1,305,380,51 (нэг сая гурван зуун таван мянга гурван зуун наян төгрөг тавин нэгэн мөнгө) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

    

2.Нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХК нь хариуцагч П.******* нарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн байна.

 

3.Зохигчдын хооронд байгуулсан гэрээний дагуу нэхэмжлэгч байгууллага нь хариуцагчаас “Зээлийн гэрээний үүрэгт нийт 1,305,380,51 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй байна.  

 

4.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч П.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,305,380,51 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн байна.

 

            5.Хариуцагч П.******* нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 1,305,380,51 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, тайлбарыг бичгээр ирүүлсэн байгаа нь хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.

 

6.Нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35,836 төгрөгийн тал хувь болох 17,918 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 17,918 төгрөгийг, хариуцагч П.*******аас улсын тэмдэгтийн хураамж 17,918 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХК-д олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: 

 

1.Нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХК-ийн нэхэмжилсэн “1,305,380,51 (нэг сая гурван зуун таван мянга гурван зуун наян төгрөг тавин нэгэн мөнгө) төгрөгийг хариуцагч П.******* нь төлөхийг зөвшөөрч, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35,836 төгрөгийн тал хувь болох 17,918 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 17,918 төгрөгийг, хариуцагч П.*******аас улсын тэмдэгтийн хураамж 17,918 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч П.******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

                          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           М.ЭНХМАНДАХ