| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Энхмандах |
| Хэргийн индекс | 157/2025/00219/И |
| Дугаар | 157/ШШ2026/00206 |
| Огноо | 2026-04-09 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2026 оны 04 сарын 09 өдөр
Дугаар 157/ШШ2026/00206
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч М.Энхмандах би,
Нэхэмжлэгч “******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч ******* *******-******* холбогдох “*******ийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 8,970,795,91 (найман сая есөн зуун далан мянга долоон зуун ерэн таван төгрөг ерэн нэгэн мөнгө) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2026 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч иргэний хэрэг үүсгэж,тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч “******* *******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч Батсүх овогтой *******-******* нь 2023 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр ТО-СТГ/2023-153856 тоот Санхүүгийн түрээсийн /лизинг/ гэрээ байгуулан 5,911,000.00 (таван сая есөн зуун арван нэгэн мянган) төгрөгийн *******ийг нэг сарын 3.1800000000000002 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай олгосон.
Зээлдэгч Батсүх овогтой *******-******* нь Барьцаат *******ийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэлгүй *******ийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг 776 хоног хугацаа хэтрүүлж, *******, *******ийн хүүгийн төлбөр төлж барагдуулаагүй байна.
Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 1.5 зүйл "Гэрээний нийт үнийн дүн нь түрээсийн төлбөр болон түүний нийт хүүг багтаасан дүн байна. Түрээсийн төлбөр нь түрээсийн зүйлийг худалдан авах, тээвэрлэх, ашиглалтад оруулах, хүлээлгэн өгөх зэрэг үйл ажиллагаанд түрээслүүлэгчээс гарсан зардал болон холбогдох татвар хураамж шимтгэлийг тооцсон дүн” байна.
2.1. Санхүүгийн түрээсийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-д заасны дагуу гэрээний хугацаанд түрээсийн зүйлийн өмчлөгч нь түрээслүүлэгч байх бөгөөд түрээслэгч түрээсийн нийт төлбөрийг бүрэн төлөх хүртэл талууд түрээсийн зүйлийн өмчлөлийн талаар маргахгүй.
2.3. Түрээсийн нийт төлбөрийг бүрэн төлсөнөөр түрээсийн зүйлийг өмчлөх эрх түрээслэгчид шилжинэ гэж тус тус заасан байна. Өөрөөр хэлбэл түрээсийн нийт төлбөр дотор эд зүйлийн үнэ багтаж байгаа нь энэхүү заалтуудаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч тал нэхэмжлэл гаргасан өдрийн байдлаар түрээслэгч тал түрээсийн эд зүйлийг эзэмшиж ашиглаж байгаа ба гэрээний хугацаа дууссан хэдий ч өөрийн эзэмшилд ашиглалтдаа байлгасан ашигласан, түрээслүүлэгч талд түрээсийн эд зүйлийг буцаан өгөөгүй болох нь тогтоогдож байгаа тул талуудын хооронд байгуулагдсан гэрээний хугацаа дууссан хэдий ч хугацаагүйгээр үргэлжилж байгаа тул шүүхийн журмаар гэрээг цуцалж гэрээний дагуу үүссэн үүргийг бүхэлд нь шаардаж байгаа болно.
Иймд түрээслэгч Батсүх овогтой *******-*******эс 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 2026 оны 3 дугаар сарын 11-ний өдөр хүртэлх 8,970,795.91 (найман сая есөн зуун далан мянга долоон зуун ерэн таван төгрөг ерэн нэгэн мөнгө) төгрөгийг хариуцагч ******* *******-*******эс гаргуулж өгнө үү.” гэжээ.
2.Хариуцагч ******* *******-******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...******* *******ээс 6,000,000 төгрөгийн юм авсан нь үнэн. Одоо сар болгоны 20-нд 400,000 төгрөгөөр төлж дуусгах хүсэлтэй байна. 8,970,795,91 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч “******* *******” ХХК нь хариуцагч Б.*******-******* холбогдуулан “*******ийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 8,970,795,91 (найман сая есөн зуун далан мянга долоон зуун ерэн таван төгрөг ерэн нэгэн мөнгө) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
2.Зохигчдын хооронд байгуулсан гэрээний дагуу нэхэмжлэгч байгууллага нь хариуцагчаас “Зээлийн гэрээний үүрэгт нийт 8,970,795,91 (найман сая есөн зуун далан мянга долоон зуун ерэн таван төгрөг ерэн нэгэн мөнгө) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй байна.
3.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.*******-******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 8,970,795,91 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн байна.
4.Хариуцагч Б.*******-******* нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 8,970,795,91 (найман сая есөн зуун далан мянга долоон зуун ерэн таван төгрөг ерэн нэгэн мөнгө) төгрөгийг төлөхийг зөвшөөрч, тайлбарыг бичгээр ирүүлсэн байгаа нь хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.
5.Нэхэмжлэгч “******* *******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 158,483 төгрөгийн тал хувь болох 79,241 төгрөг 50 мөнгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 79,241 төгрөг 50 мөнгийг, хариуцагч Б.*******-*******эс улсын тэмдэгтийн хураамж 79,241 төгрөг 50 мөнгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* *******” ХХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч “******* *******” ХХК-ийн нэхэмжилсэн “8,970,795,91 (найман сая есөн зуун далан мянга долоон зуун ерэн таван төгрөг ерэн нэгэн мөнгө) төгрөг”-ийг хариуцагч Б.*******-******* нь төлөхийг зөвшөөрч, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “******* *******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 158,483 төгрөгийн тал хувь болох 79,241 төгрөг 50 мөнгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 79,241 төгрөг 50 мөнгийг, хариуцагч Б.*******-*******эс улсын тэмдэгтийн хураамж 79,241 төгрөг 50 мөнгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* *******” ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Б.*******-******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.ЭНХМАНДАХ