Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2026 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 157/ШШ2026/00210

 


  Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, 
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

          Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч М.Энхмандах би, 
Хүсэлт гаргагч  ******* овогт ******* ******* “нас барсныг тогтоолгох” тухай хүсэлтийг 2026 оны 03 дугаар сарын 31-ний өдөр өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэж, хянаад                                                                      
     
      ТОДОРХОЙЛОХ нь:

1.Хүсэлт гаргагч ******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Миний бие ******* овогтой ******* 1993 оны 12 дугаар сарын 10-нд төрсөн, 1998 оны 05 дугаар сарын 23-нд төрсөн, 2000 оны 12 дугаар сарын 26-нд төрсөн, 2004 оны 06 дугаар сарын 20-нд төрсөн. Гэвч 2000 оны 12 дугаар сарын 26-нд төрсөн /......./ ******* гэх хүү маань 2002 оны 03 дугаар сард хоолны хордлого гэх шинж тэмдгээр нас барсан. Түүний төрсөн гэх бүртгэл бичиг баримт байгаа боловч нас барсан гэх бүртгэл олдохгүй байгаа тул нас барсанд тооцож өгнө үү.” гэжээ. 

2.Хүсэлт гаргагч ******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...Миний бие ******* ******* нь хүү ******* гэх хүүхдийг нас барсанд тооцуулах тухай нэхэмжлэл гаргасан. Үүнээсээ татгалзаж байна. Энэхүү нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа тул шийдэж өгнө үү.” гэжээ.

                                                          ҮНДЭСЛЭХ нь:

1.Хүсэлт гаргагч ******* нь “нас барсныг тогтоолгох” тухай хүсэлтийг гаргасан байна.
     
2.Хүсэлт гаргагч ******* нь 2000 оны 12 дугаар 26-ны өдөр хүү А.*******ийг төрүүлсэн, хүү А.******* нь 2002 оны 03 дугаар сард нас барсан үйл баримт тогтоогдож байна.
3.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүсэлт гаргагч ******* нь  нэхэмжлэлийн шаардлага болох “нас барсныг тогтоолгох” тухай нэхэмжлэлээ татгалзсан талаарх тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн байна. 
 
    4.Хүсэлт гаргагч ******* нь шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа тайлбарыг бичгээр ирүүлсэн байгаа нь хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ. 

5.Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийн тал хувь болох 35,100 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 35,100 төгрөгийг гаргуулж хүсэлт гаргагч *******т олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: 

1.Хүсэлт гаргагч ******* нь “нас барсныг тогтоолгох” тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Л.******* улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийн тал хувь болох 35,100 төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 35,100 төгрөгийг гаргуулж хүсэлт гаргагч *******т олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                    М.ЭНХМАНДАХ