| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Мөнхтулга |
| Хэргийн индекс | 180/2018/0193/Э |
| Дугаар | 167 |
| Огноо | 2018-08-27 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Ц.Цэен-Ойдов |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 27 өдөр
Дугаар 167
2018 оны 8 сарын 27 өдөр 2018/ШЦТ/167 Хэрлэн сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2018/0193/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн дарга А.Уламбаяр,
Улсын яллагч Ц.Цэен-Ойдов,
Хохирогч Ч.Оюунгэрэл,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Жавхлан
Шүүгдэгч Э.Д нарыг оролцуулан
Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Дд холбогдох 1839002720191 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1994 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Хэнтий аймгийн Баян-Адарга суманд төрсөн, эрэгтэй, 24 настай, дээд боловсролтой, инженер физикч мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, 508-45 тоотод оршин суух хаягтай, одоогоор эхнэр, хүүхэд, ээж, 2 дүү нарын хамт Хэнтий аймгийн Баян-Адарга сум, 4 дүгээр баг, Өрөлтийн 4-01 тоотод оршин сууж буй гэх, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Э.Д /РД:/
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Э.Д нь 2018 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Хэнтий аймгийн Дадал сумын 1 дүгээр баг, “Асгатын ар” гэх газарт “Ланд крузер-200” маркийн 03-78 УНК улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөЭ.Дий дүрмийн 1.5-д заасан “замын хөЭ.Дд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөЭ.Дд саад бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”; 2.3б-д заасан “жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ, хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх”; 9.2-д заасан “жолооч хөЭ.Дд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”; гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, иргэн А.Энхтөрийн амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Э.Д нь 2018 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Хэнтий аймгийн Дадал сумын 1 дүгээр баг, “Асгатын ар” гэх газарт “Ланд крузер-200” маркийн 03-78 УНК улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөЭ.Дий дүрмийн 1.5-д заасан “замын хөЭ.Дд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөЭ.Дд саад бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”; 2.3б-д заасан “жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ, хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх”; 9.2-д заасан “жолооч хөЭ.Дд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”; гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, иргэн А.Энхтөрийн амь насыг хохироосон болох нь:
Хохирогч Ч.Оюунгэрэлийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би 2018 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Хэнтий аймгийн Баян-Адрага суманд гэртээ байж байхад ойролцоогоор 15 цаг 21 минутын үед том хүү Э.Д нь над руу утсаар залгаж яриад би машинаа унагаачихлаа, аав өнгөрчихлөө гэж хэлсэн. Тэгэхээр нь би Э.Дд хандан яасан юу болсон юм ухаангүй байгаа юм биш үү гэхэд надад хандан мэдэхгүй гээд уйлаад байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-38 тал/;
Гэрч Ю.Оюунбилэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2018 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Дадал суманд гэртээ байж байхад манай сумын Засаг дарга Оюунбаатар над руу утасаар яриад Асгатын ард хүн амины хэрэг гарчихлаа, хүмүүс цаана нь уйлаад байна, над руу машинтайгаа яаралтай хүрээд ир гэж хэлсэн. ...Цэнд-Аюуш эмч бид хоёр сумын засаг даргын машинд шилжин суугаад хэргийн газар очсон. Тэгэхэд уг газарт Ланд-200 маркийн хар өнгийн автомашин онхолдоод зүүн тийшээ хараад зогсчихсон байсан. Автомашины хойд талд нэг эрэгтэй хүн дээшээ харсан байдалтай газар хэвтэж байсан. Уг эрэгтэйг холоос харахад аль хэдийн нас барсан байдалтай байсан. Цэнд-Аюуш эмч бид хоёр уг эрэгтэй дээр ойртон очоод зүрхийг нь чагнан судсыг нь барьж үзэхэд аль хэдийн нас барчихсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 46-48 тал/;
Гэрч С.Цэнд-Аюушийн мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2018 оны 6 дугаар сарын 02-ны өдөр 15 цагийн үед... тэгээд уг газарт очиход нэг эрэгтэй хүн дээшээ харсан байдалтай газарт хэвтэж байсан бөгөөд Цогтбаатар гэх хүн тэр эрэгтэйн хажууд уйлаад сууж байсан. Харин хамгийн залуу нь болох Э.Д гэх залуу нэлээн айсан шинжтэй байж байсан бөгөөд хажууд нь Баян-Адрага сумын засаг дарга Лхагвадорж гэх хүн Э.Д гэх залууг тайвшруулаад байж байсан. Тэгээд би хэргийн газарт дээшээ хараад хэвтэж байсан Энхтөр гэх хүн рүү дөхөж очоод уг хүний судсыг барьж үзэхэд судасных нь лугшилт орж ирээгүй, тэгэхээр нь чагнуураа зүрхэн дээр нь тавихад зүрхнийх нь цохилт зогсчихсон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 49-50 тал/
Гэрч Ц.Цогтбаатарын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би 2018 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Баян-Адрага сумын иргэн Энхтөр, Энхтөрийн хүү Э.Д, Засаг дарга Лхагвадорж бид дөрөв Дадал суманд зохион байгууллагдаж байсан Самдан аваргын нэрэмжит бөхийн барилдааныг үзэхээр Энхтөр ахын хар Ланд-200 маркийн тээврийн хэрэгслийг Энхтөрийн хүү болох Э.Д жолоодож яваад Дадал сумын нутаг Асгат гэх давааны ард онхолдсон... Энхтөр машины дээд талын салхи оруулдаг лүүкээр шидэгдэж газар дээрээ нас барсан. Бид гурав ямар нэгэн байдлаар бэртэж гэмтээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 53-54 тал/;
Гэрч О.Лхагвадоржийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Энхтөрийн хүү болох Э.Д жолоодож яваад Дадал сумын нутаг Асгат гэх давааны ард онхолдсон. Тухайн үед би унтаж явсан болохоор ямар шалтгааны улмаас онхолдож унасныг мэдэхгүй. Машинаас арай хийж гарахад Э.Дий аав Энхтөр машины дээд салхи оруулдаг лүүкээр шидэгдэж газар дээрээ нас барсан ба бид гурав ямар нэгэн байдлаар бэртэж гэмтээгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 55-56 тал/;
Гэрч Э.Дий мөрдөн байцаалтанд өгсөн: “...2018 оны 6 дугаар сарын 02-ны өдөр 15 цагийн үед Баян-Адрага сумаасаа гарч Дадал сумын нутаг руу ороод Дадал сумын 1 дүгээр багийн нутаг Асгатын ар гэх газарт машинтайгаа явж байхад өөдөөс явж байсан цагаан өнгийн Ланд-200 маркийн автомашин бид хэдийн хажуугаар зөрөөд яваад өгсөн. Тэгэхэд манай аав уг цагаан өнгийн Ланд-200 маркийн автомашинтай хүмүүстэй уулзья уг машины араас хөө гэхээр нь би машинаа эргүүлээд уг машины араас хөөсөн юм. Тэгээд би уг машины араас нэлээн хурдтай хөөж байгаад замын ховилд алгадуулж, гуядуулсан л байх гэж бодоод байгаа нэг мэдэхэд л машин маань өнхөрсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 57-58 тал/
2018 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн, 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн шинжээчийн:
“Талийгаач А.Энхтөрийн хэвлий болон гадна бэлэг эрхтний зүсэгдэж ярагдсан ил шарх зөөлөн эдийн урагдалт, олон хавирганы хугарал, чамархай, хөмсөг, хүзүү, цээж, шуу, хэвлий, хөх, гуя, шилбэний зулгарсан зулгаралт, шалбархай, зүүн хөлийн дунд чөмөгт ясны далд хугарал бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх хэвлий болон гадна бэлэг эрхтний зүсэгдэж ярагдсан ил шарх, зөөлөн эдийн урагдалт, олон хавирганы хугарал бүхий гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.10, 3.1.16-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Харин чамархай, хөмсөг, хүзүү, цээж, шуу, хөх хэвлий, гуя, шилбэний зулгарсан зулгаралт, шалбархай, зүүн хөлийн дунд чөмөг ясны далд хугарал бүхий гэмтлүүд нь хүндэвтэр зэрэгт хамаарна.
-талийгаач А.Энхтөрийн биед учирсан гэмтлүүд нь тухайн хэрэг учрал болсон цаг хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд болно.
-шинжилгээнд үзүүлсэн А.Энхтөр, 52 настай, эрэгтэй,” гэж хаягласан цусанд 1.3 промилли ходоодны шингэнд 1.8 промилли спиртийн агууламж илэрсэн нь хөнгөн зэргийн согтолтын хэмжээ болно.
-А.Энхтөрийн гэх цус нь О/1/ бүлгийн харъяалалтай байна.
-талийгаач Энхтөр нь дээрх хүнд гэмтлүүдийн улмаас нас баржээ.
-талийгаачид шинжилгээгээр үхэлд нөлөөлөх архаг хууч өвчин тогтоогдоогүй...” гэх дүгнэлт /хх-ийн 62-68, 72-73 тал/
Шинжээчийн №10 дугаартай:
“Ланд крузер 200” маркийн 03-78 УНК улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Энхтөрийн Э.Д нь МУ-ын ЗХД-ийн 1.5-д заасан “замын хөЭ.Дд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөЭ.Дд саад бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”; 2.3б-д заасан “жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ, хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх”; 9.2-д заасан “жолооч хөЭ.Дд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна” гэх дүгнэлт /хх-ийн 91-92 тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Э.Дий дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг буюу авто тээврийн хэрэгслийн хөЭ.Дий аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас 1 хүний амь насыг хохироох гэмт хэрэг мөн бөгөөд прокурор Ц.Цэен-Ойдов шүүгдэгчид дээрх зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул Э.Дд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэж, ял оногдуулах үндэслэлтэй байна.
Энэ гэмт хэргийн улмаас 1 хүний амь нас хохирсон бөгөөд, уг хэрэгт хохирогчоор тогтоогдсон Ч.Оюунгэрэл нь гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй гэдгээ шүүх хуралдаанд илэрхийлсэн тул шүүгдэгч Э.Дийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч Э.Д нь дээрх гэмт хэргийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас үйлдсэн байх бөгөөд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгчийн хувийн байдлын хувьд анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, тухайн гэмт хэргийн улмаас түүний аав нас барсан, хохирогчоор тогтоогдсон түүний ээж Ч.Оюунгэрэл нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул бусдад төлөх төлбөргүй, зэрэг байдлыг харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч Э.Д-ийн В ангиллын “907540” дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, 03-78 УНК улсын дугаартай “Land Cruiser 200” маркийн автомашины 01841303 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигчид буцаан олгох нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Э.Д-г Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч Э.Д-д Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.Д нь шүүхээс 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тус тус мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Э.Д-ийн “В” ангиллын “907540” дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, 03-78 УНК улсын дугаартай “Land Cruiser 200” маркийн автомашины 01841303 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигчид буцаан олгосугай.
6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Э.Д-д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХТУЛГА