| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Будын Отгонсүрэн |
| Хэргийн индекс | 143/2024/00419/И |
| Дугаар | 313/ШШ2026/00522 |
| Огноо | 2026-03-10 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 03 сарын 10 өдөр
Дугаар 313/ШШ2026/00522
******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Отгонсүрэн даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* овогт *******ийн ******* /РД: ............5/ ******* аймаг, ******* сум, ........ дугаар баг, 1....... байрны ......... тоот.
Хариуцагч: “************** *******” ХХК /РД: 3......../, ******* аймаг, ******* сум, 8 дугаар баг, Цагаан булаг, Нанзад .............тоот.
Нэхэмжлэлийн шаардлага: “******* аймаг ******* сумын 3-р багийн нутаг дэвсгэрт “******* ******* *******” ХХК-ийн барьсан 5 давхар 42 айлын орон сууцны 5 давхарт байрлах 70.78 м.кв 3 өрөө орон сууцны /******* аймаг ******* сумын 3-р баг, *******ын 3-323 байрны 5 давхар 26 тоот хаягтай 70.78 м.кв байрны/ өмчлөгчөөр тогтоолгох, тус орон сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай баримт бичиг болох барилга байгууламжийн зураг төсөл /план зураг/, гүйцэтгэгч болон захиран зарцуулах эрх бүхий иргэн, хуулийн этгээдийн төлбөр тооцоо дууссан тухай тодорхойлолт, захиалгаар барьсан орон сууцны жагсаалт, барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авах тухай улсын комиссын дүгнэлт, тухайн үл хөдлөх эд хөрөнгөд эрх бүхий байгууллагаас олгосон байршлын хаяг зэргийг гаргаж өгөхийг даалгуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунтунгалаг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ихбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Наранбилэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Г.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.******* миний бие нь 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдөр "******* Бат Андууд" ХХК-тай орон сууц худалдах, худалдан авах гэрээг байгуулж, ******* аймгийн ******* сумын 3-р баг банкны орон сууцны зүүн талд байршилтай шинээр ашиглалтанд орох орон сууцны барилгаас 63.77 мкв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 1 мкв талбайг нь 1 050 000 төгрөгөөр тооцож нийт 66 958 500 төгрөгөөр худалдан авахаар болсон юм. Ингээд би гэрээ байгуулсан өдрөө төлбөрийн 15 хувь болох 10 044 000 төгрөгийг төлсөн бөгөөд үүнээс хойш 2019 оны 06 дугаар сард 193.5 кг ноолуурыг 1 кг-ийг нь 100 000 тооцож 19 350 000 төгрөг, бэлнээр 2 600 000 төгрөг, 84-78 УНЧ улсын дугаартай Renault маркийн 15 тоннын ачааны машиныг 30 000 000 төгрөгөөр тооцож, 09-65 ӨМА улсын дугаартай land-80 маркийн машиныг 9 000 000 төгрөгөөр тооцож, 92-12 ӨМА улсын дугаартай Terrano маркийн тээврийн хэрэгслийг 6 300 000 төгрөгөөр тооцож, 74-39 УНП улсын дугаартай Corolla runx маркийн тээврийн хэрэгслийг 6 800 000 төгрөгөөр тооцож нийт 84 094 000 төгрөгийг гүйцэтгэгч талд өгсөн юм.
Гэтэл тус барилга нь хугацаандаа ашиглалтанд орохгүй, гүйцэтгэх захирал Б.той нь холбогдохоор "удахгүй ашиглалтанд орно гэсээр байгаад сүүлдээ манай барилга 6 давхар биш 5 давхар баригдахаар боллоо, манай компани өөр компанитай хамтарч барилгаа барьж дуусгахаар болсон тул "Азхийц ХХК-тай гэрээгээ шинэчилж байгуулах шаардлагатай гээд 2021 оны 04 дүгээр сарын 27-ний өдөр дахин гэрээ байгуулж тус байрны 5 давхарт /26 тоотод/ 3 өрөө 70.78 мкв байр авахаар болж гэрээ байгуулсан юм. Гэвч гэрээ байгуулснаас хойш байр маань мөн л гэрээнд заасан хугацаандаа ашиглалтанд орохгүй байсаар 2023 оны 05 дугаар сарын 20-ний өдөр "******* Бат Андууд ХХК-ийн гүйцэтгэх захирал Д. манай компани нөгөө Азхийц ХХК-тайгаа хамтрахаа больсон, иймээс танайх гэрээгээ дахин өөрчилж манай компанитай байгуулах шаардлагатай, гэхдээ байрны мкв-ийнхаа үнийг нь 1 300 000 төгрөг болгож нэмэгдүүлнэ гээд гэрээгээ дахин байгуулсан юм.
Ингээд сүүлд байгуулсан гэрээгээр хариуцагч нь тус байрыг 2023 оны 1-р улиралд ашиглалтанд оруулахаар тохиролцсон боловч тохирсон хугацаандаа байр маань ашиглалтанд орохгүй удсаар 2024 оны 9 сараас эхний айлууд нь байрандаа орж эхэлсэн билээ. Ингээд манайх олон жил хүлээсний дараа дөнгөж байрандаа орох гэхэд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас манай орон сууцыг битүүмжилсэн гээд, учрыг нь асуухад "******* Бат Андууд ХХК-ийн бусдад төлөх өрийг төлөхийн тулд танай байрыг битүүмжилсэн гэсэн тул иргэн Г.******* би мөнгийг нь бүрэн төлж авсан ******* аймгийн ******* сумын 3-р багийн нутаг дэвсгэрт байрлах *******ын 3-323 байрны 5 давхрын 26 тоот хаягтай 70.78 мкв 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох хүсэлтэй байна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунтунгалаг нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагадаа: Нэхэмжлэгч Г.******* нь тус шүүхэд “******* аймгийн ******* сумын 3-р баг, *******ын 3-323 байрны 5 давхар 26 тоот хаягтай 70.78 м.кв 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргадаг бөгөөд тус нэхэмжлэлийн шаардлагыг “******* аймгийн ******* сумын 3-р баг, *******ын 3-323 байрны 5 давхар 26 тоот хаягтай 70.78 м.кв 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулахад шаардагдах баримт бичгийг гаргаж өгөхийг даалгах” гэж нэмэгдүүлж байна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунтунгалаг нэхэмжлэлийн тодруулсан шаардлагадаа: “******* ******* *******” ХХК-д холбогдох “******* аймгийн ******* сумын 3-р баг, *******ын 3-323 байрны 5 давхар 26 тоот хаягтай 70.78 м.кв 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулахад шаардагдах баримт бичгийг гаргаж өгөхийг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэгт нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа:
“******* аймаг ******* сумын 3-р багийн нутаг дэвсгэрт “******* ******* *******” ХХК-ийн барьсан 5 давхар 42 айлын орон сууцны 5 давхарт байрлах 70.78 м.кв 3 өрөө орон сууцны /******* аймаг ******* сумын 3-р баг, *******ын 3-323 байрны 5 давхар 26 тоот хаягтай 70.78 м.кв байрны/ өмчлөгчөөр тогтоолгох, тус орон сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай баримт бичиг болох Барилга байгууламжийн зураг төсөл /план зураг/, Гүйцэтгэгч болон Захиран зарцуулах эрх бүхий иргэн, хуулийн этгээдийн төлбөр тооцоо дууссан тухай тодорхойлолт, Захиалгаар барьсан орон сууцны жагсаалт, Барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авах тухай Улсын комиссын дүгнэлт, Тухайн үл хөдлөх эд хөрөнгөд эрх бүхий байгууллагаас олгосон байршлын хаяг зэргийг гаргаж өгөхийг даалгуулах” гэж тодруулж байна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунтунгалаг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбарыг ирүүлсэн байна. Тийм учраас хуульд заасны дагуу хариуцагчийн зөвшөөрлийг *******алж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.
2. Хариуцагч “************** *******” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д. шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Тус шүүхэд иргэн Г.*******ын нэхэмжлэлтэй “************** *******” ХХК-д холбогдох “******* аймаг ******* сумын 3-р баг ******* 3-323/1 байрны 5 давхрын 26 тоот 70.78 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, орон сууцны гэрчилгээ гаргуулахад шаардлагатай бичиг баримтуудыг /барилга байгууламжийн зураг төсөл, төлбөр тооцоо дууссан тухай тодорхойлолт, улсын комиссын дүгнэлт, эрх бүхий байгууллагаас олгосон байршлын хаяг/ гаргаж өгөхийг даалгах” шаардлага бүхий иргэний хэрэг хянан хэлэлцэгдэж байгаа билээ.
Хариуцагч “************** *******” ХХК-ийн зүгээс нэхэмжлэгч Г.*******ын шүүхэд гаргасан дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д заасан үндэслэлээр хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхэд татгалзах зүйлгүй.
Жич: Энэхүү тайлбарыг шүүхэд хүргүүлсэнтэй холбогдуулан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ихбаярын тус шүүхэд 2025 оны 04 сарын 30-ны өдөр гаргасан тайлбар болон компанийн зүгээс 2025 оны 04 сарын 14-ний өдрийн 49 дугаартай гаргасан мэдэгдлийг тус тус хүчингүй болгосон болно гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ихбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “******* ******* *******” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д. нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа. Энэ тайлбараа шүүхэд бичгээр хүргүүлсэн. Уг тайлбарыг дэмжиж оролцож байна. Тийм учраас хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс татгалзах зүйлгүй. Энэ байр, орон сууцыг Г.******* гэх хүн худалдаж авсан, төлбөрийг төлсөн гэдгийг манай компанийн зүгээс хүлээн зөвшөөрч байгаа. Гэрчилгээ гаргуулахад шаардлагатай бүх бичиг баримтыг компанийн зүгээс гаргаж өгнө. Бүх бичиг баримт нь бэлэн байгаа. Энэ хүмүүс нь цаашаа Улсын бүртгэлийн хэлтэстэй хамтраад явна. Эсхүл шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар явж болно гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч “************** *******” ХХК-д холбогдуулан: “******* аймаг ******* сумын 3-р багийн нутаг дэвсгэрт “******* ******* *******” ХХК-ийн барьсан 5 давхар 42 айлын орон сууцны 5 давхарт байрлах 70.78 м.кв 3 өрөө орон сууцны /******* аймаг ******* сумын 3-р баг, *******ын 3-323 байрны 5 давхар 26 тоот хаягтай 70.78 м.кв байрны/ өмчлөгчөөр тогтоолгох, тус орон сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай баримт бичиг болох барилга байгууламжийн зураг төсөл /план зураг/, гүйцэтгэгч болон захиран зарцуулах эрх бүхий иргэн, хуулийн этгээдийн төлбөр тооцоо дууссан тухай тодорхойлолт, захиалгаар барьсан орон сууцны жагсаалт, барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авах тухай улсын комиссын дүгнэлт, тухайн үл хөдлөх эд хөрөнгөд эрх бүхий байгууллагаас олгосон байршлын хаяг зэргийг гаргаж өгөхийг даалгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.
2. Хариуцагч “************** *******” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн болох нь “************** *******” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.ийн шүүхэд бичгээр ирүүлсэн “...Тус шүүхэд иргэн Г.*******ын нэхэмжлэлтэй “************** *******” ХХК-д холбогдох “******* аймаг ******* сумын 3-р баг ******* 3-323/1 байрны 5 давхрын 26 тоот 70.78 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, орон сууцны гэрчилгээ гаргуулахад шаардлагатай бичиг баримтуудыг /барилга байгууламжийн зураг төсөл, төлбөр тооцоо дууссан тухай тодорхойлолт, улсын комиссын дүгнэлт, эрх бүхий байгууллагаас олгосон байршлын хаяг/ гаргаж өгөхийг даалгах” шаардлага бүхий иргэний хэрэг хянан хэлэлцэгдэж байна. Хариуцагч “************** *******” ХХК-ийн зүгээс нэхэмжлэгч Г.*******ын шүүхэд гаргасан дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байна.” гэх тайлбараар нотлогдож байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг *******алж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
3. Нэхэмжлэгч Г.******* шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нийт 70 200 төгрөг төлжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт “Шүүхийн зардал, улсын тэмдэгтийн хураамжийг ...хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хариуцагчид ...хариуцуулахаар шүүхийн шийдвэрт заана” гэснийг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “************** *******” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.*******ад олгохоор шийдвэрлэв.
4. Нэхэмжлэгч Г.******* нь ******* аймгийн ******* сумын тойргийн нотариатчийн 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 0107 дугаартай итгэмжлэлээр “...нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, өөрчлөх, эвлэрэх, ...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх эдэлж, үүрэг хүлээх, ...үйлдэл хийх” бүрэн эрхийг Б.Оюунтунгалагт олгосон байх тул Б.Оюунтунгалагийг нэхэмжлэгч Г.*******ыг төлөөлөх эрхтэй этгээд гэж үзэв.
Хариуцагч “************** *******” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д. нь 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 21 дугаартай итгэмжлэлээр “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-25.1.8, 25.2-д заасан эрх, үүргийг хэрэгжүүлэх” бүрэн эрхийг Ц.Ихбаярт олгосон байх тул Ц.Ихбаяр нь хариуцагчийг төлөөлөх эрхтэй этгээд гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4, 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Г.*******ын “******* аймаг ******* сумын 3-р багийн нутаг дэвсгэрт “******* ******* *******” ХХК-ийн барьсан 5 давхар 42 айлын орон сууцны 5 давхарт байрлах 70.78 м.кв 3 өрөө орон сууцны /******* аймаг ******* сумын 3-р баг, *******ын 3-323 байрны 5 давхар 26 тоот хаягтай 70.78 м.кв байрны/ өмчлөгчөөр тогтоолгох, тус орон сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай баримт бичиг болох барилга байгууламжийн зураг төсөл /план зураг/, гүйцэтгэгч болон захиран зарцуулах эрх бүхий иргэн, хуулийн этгээдийн төлбөр тооцоо дууссан тухай тодорхойлолт, захиалгаар барьсан орон сууцны жагсаалт, барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авах тухай улсын комиссын дүгнэлт, тухайн үл хөдлөх эд хөрөнгөд эрх бүхий байгууллагаас олгосон байршлын хаяг зэргийг гаргаж өгөхийг даалгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч “************** *******” ХХК нь хүлээн зөвшөөрснийг *******алж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч “************** *******” ХХК нь сайн дураар үл биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “************** *******” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.*******ад олгосугай.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНСҮРЭН