Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 313/ШШ2026/00452

 

Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонсүрэн би

Нэхэмжлэгч: “Голомт банк” ХК /РД: 2075377/, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Д.Сүхбаатарын талбай, Голомт банкны төв байр

Хариуцагч: ******* овогт *******ын *******-******* /РД: ............/, Өмнөговь аймаг, Даланзадгад сум, ....................... тоот

Зээлийн гэрээний үүрэгт 35 443 498.38 төгрөг гаргуулах  тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Голомт банк ХК-ийн зээл цуглуулах газрын захирал Б.Энхтүвшин шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Э.*******-******* нь дараах байдлаар нийт 5 удаа Дижитал зээлийн гэрээ байгуулж, Голомт банкнаас 3Г-R528000101 тоот гэрээний дугаараар зээл авсан. Тодруулбал:

1. 2024 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 3Г-R528000101 тоот дижитал зээлийн гэрээ байгуулж, 50 000 000 төгрөгийг жилийн 13.2 хувийн хүүтэй, зээл, зээлийн хүүгийн төлбөрийг 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн 2026 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл 30 сарын хугацаанд cap бүрийн 10 болон 25-нд эргэн төлөхөөр,

2. 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдөр ЗГ-R528000101 тоот дижитал зээлийн гэрээ байгуулж, 900 000 төгрөгийг жилийн 13.2 хувийн хүүтэй, зээл, зээлийн хүүгийн төлбөрийг 2024 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн 2027 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл 30 сарын хугацаанд cap бүрийн 10-нд эргэн төлөхөөр,

3. 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдөр ЗГ-R528000101 тоот дижитал зээлийн гэрээ байгуулж, 2 300 000 төгрөгийг жилийн 13.2 хувийн хүүтэй, зээл, зээлийн хүүгийн төлбөрийг 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн 2027 оны 02 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл 30 сарын хугацаанд cap бүрийн 10-нд эргэн төлөхөөр,

4. 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр ЗГ-R528000101 тоот дижитал зээлийн гэрээ байгуулж, 1 500 000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, зээл, зээлийн хүүгийн төлбөрийг 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн 2027 оны 03 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл 30 сарын хугацаанд cap бүрийн 10-нд эргэн төлөхөөр,

5. 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр ЗГ-R528000101 тоот дижитал зээлийн гэрээ байгуулж, 1 400 000 төгрөгийг жилийн 13.2 хувийн хүүтэй, зээл, зээлийн хүүгийн төлбөрийг 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн 2027 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл 30 сарын хугацаанд cap бүрийн 10 болон 25-нд эргэн төлөхөөр харилцан тохиролцож зээл авсан болно.

Ийнхүү зээл авахдаа зээлдэгч нь өмнөх зээлийн гэрээний үлдэгдэл дээр зээлийн хэмжээг нэмэгдүүлж авсан ба одоогийн байдлаар хамгийн сүүлд буюу 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр байгуулагдсан ЗГ-R528000101 тоот Дижитал зээлийн гэрээний зээлийн хүү, хугацаа, хэмжээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь мөрдөгдөж байна.

Уг зээлийн гэрээний хугацаа 2027 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөр дуусахаар байгаа боловч өнөөдрийн байдлаар зээлдэгч нь гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй зөрчилтэй буюу гэрээний хавсралтад тохиролцсон өдрүүд зээлийн төлөлт хийгээгүй. (Хүү тооцооллын хүснэгтээс харах боломжтой) Банкны зүгээс зээлийг төлүүлэхээр зээлдэгчтэй удаа дараа холбогдож, зээлийн төлбөрийг гэрээгээр тогтоосон хуваарийн дагуу төлөхийг шаардсан боловч үр дүн гараагүй.

Өөрөөр хэлбэл, үүссэн зөрчлийг арилгах бодит боломжийг олгосон боловч зээлдэгчийн зүгээс зөрчлийг арилгаагүй буюу гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор, сайн дураар биелүүлэхгүй, банкийг хохироосоор байна.

Зээлийн эргэн төлөлтийн хуваарь зөрчигдсөнөөр үндсэн зээл, хүүгийн төлбөрөөс гадна Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, хариуцагчтай 2024.10.20-ны өдөр байгуулсан ЗГ- R528000101 тоот Дижитал зээлийн гэрээний 2.9-д тус тус заасны дагуу зээлдэгч нь хугацаандаа төлөгдөөгүй зээлийн үлдэгдэлд үндсэн хүүний 20%-тай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй.

Мөн Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2, 226 дугаар зүйлийн 226.1.1 дэх заалт болон хариуцагчтай байгуулсан 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан 3Г-R528000101 тоот дижитал зээлийн гэрээний 2.5 дахь заалтыг тус тус үндэслэн дээрх зээлийн гэрээг банкны зүгээс нэг талын санаачилгаар хугацаанаас нь өмнө цуцлах үндэслэл бүрдсэн болно.

Иймд хариуцагч Э.*******-******* нь гэрээгээр тохиролцсон нөхцөлийн дагуу зээлийн төлбөрөө төлөхгүй зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж байгаа тул зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд:

2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар ЗГ-R528000101 дугаартай дижитал зээлийн гэрээний үүрэгт:

Үндсэн зээлийн төлбөр: 34 369 309.38 төгрөг

Үндсэн хүү: 1 052 990.62 төгрөг

Нэмэгдүүлсэн хүү: 21 198.38 төгрөг

Нийт дүн: 35 443 498.38 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжийн хамт Э.*******-*******эс гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Э.*******-******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ******* овогтой *******-******* миний бие нь Голомт банкны зээлийн гэрээний үүрэг гүйцэтгээгүй гэх үндэслэлээр 35 443 498.38 төгрөгийн нэхэмжлэл 2026.01.23-ны өдөр өөрийн биеэр очиж танилцаж хүлээн авсан болно. Хариу тайлбар өгөх 14 хоногийн хугацаанд Голомт банктай харилцан тохиролцож зээлийн үлдэгдэл болох 33 443 498.38 төгрөгийг 2026.03.05-наас эхлэн 12 сарын хугацаанд бүрэн төлж барагдуулахаар тохиролцсон болно. Иймд энэхүү нэхэмжлэлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

“Голомт банк” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Намжим шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “Голомт банк" ХК нь иргэн Э.*******-*******д холбогдуулан Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 35,443,498.38 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Э.*******-******* нэхэмжлэгчийг шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш буюу 2025.12.05 болон 2025.12.30-2026.01.05-ны өдрүүдэд зээлийн гэрээний үүрэгт нийт 2,000,000 төгрөгийг тус банкинд төлж барагдуулсан бөгөөд одоо 33,443,498.38 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт үлдсэн 33,443,498.38 төгрөгийг 12 сарын хугацаанд тэнцүү хуваан төлөх хүсэлтийг банкинд гаргасан бөгөөд нэхэмжлэгч нь дараах хуваарийн дагуу төлөлт хийхийг хүлээн зөвшөөрч байна. Үүнд: 1. 2026.03.05-ны өдөр 2,786,960 төгрөг 2. 2026.04.05-ны өдөр 2,786,960 төгрөг 3. 2026.05.05-ны өдөр 2,786,960 төгрөг 4. 2026.06.05-ны өдөр 2,786,960 төгрөг 5. 2026.07.05-ны өдөр 2,786,960 төгрөг 6. 2026.08.05-ны өдөр 2,786,960 төгрөг 7. 2026.09.05-ны өдөр 2,786,960 төгрөг 8. 2026.10.05-ны өдөр 2,786,960 төгрөг 9. 2026.11.05-ны өдөр 2,786,960 төгрөг 10. 2026.12.05-ны өдөр 2,786,960 төгрөг 11. 2027.01.05-ны өдөр 2,786,960 төгрөг 12. 2027.02.05-ны өдөр 2,786,938.38 төгрөг.

Иймд зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Голомт банк” ХК нь Э.*******-*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 35 443 498.38 төгрөг гаргуулахыг шаарджээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.*******-******* нь нэхэмжлэлийн шаардлагаас 2 000 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлж биелүүлж, үлдэх 33,443,498.38 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд ирүүлсэн тайлбаруудаар тогтоогдож байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч “Голомт банк” ХК нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж 335 167 төгрөг төлжээ.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг бууруулж, хуульд заасан журмын дагуу хуваарилж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Хариуцагч Э.*******-******* нь 35 443 498.38 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас 2 000 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлж биелүүлж, үлдэх 33 443 498.38 төгрөгийг нэхэмжлэгч “Голомт банк” ХК-д төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э.*******-******* нь 33 443 498.38 төгрөгийг нэхэмжлэгч “Голомт банк” ХК-д төлөх захирамжийг сайн дураар үл биелүүлбэл, шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 335 167 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн төсвийн орлогоос 167 583.5 төгрөг, хариуцагч Э.*******-*******эс улсын тэмдэгтийн хураамж 167 583.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Голомт банк” ХК-д олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                Б.ОТГОНСҮРЭН