Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 170

 

 

 

 

 

 

 

 

2018 оны  8 сарын 30 өдөр               2018/ШЦТ/170                                   Хэрлэн сум

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 180/2018/0197/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга                                А.Уламбаяр

Улсын яллагч                                       Ц.Цэен-Ойдов

Шүүгдэгч                                               Ц.А., Н.Ө. нарыг оролцуулан

    

Тус Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэен-Ойдов Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.А., Н.Ө. нарт холбогдох 1839003370198 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1960 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Баян-Өлгий аймгийн Буянт суманд төрсөн, 58 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн  хамт Хэнтий аймгийн Хэрлэн сумын 8 дугаар багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд өмнө ял шийтгүүлж байгаагүй, Ц.А.  /РД: /

Монгол улсын иргэн, 1992 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Хэнтий аймгийн Өндөрхаан хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын засал чимэглэлч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, хүүхдийн  хамт Хэнтий аймгийн Хэрлэн сумын 8 дугаар багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд өмнө ял шийтгүүлж байгаагүй, Н.Ө.  /РД: /

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Ц.А., Н.Ө. нар нь хамтран 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 8 дугаар баг Тахилгат тосгон “Булган-Уул” гэх газар иргэн Л.Оюунсүрэнг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон байна.

                                                                        

ТОДОРХОЙЛОХ НЬ:Шүүгдэгч Ц.А., Н.Ө. нар нь хамтран 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 8 дугаар баг Тахилгат тосгон “Булган-Уул” гэх газар иргэн Л.Оюунсүрэнг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

Хохирогч Л.Оюунсүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн: “... 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдөр “Тогосоогийн нөхөр Өөгий намайг 25 литрийн гар өнгийн усны хуванцар саваар цохисон мөн хөлөөрөө нуруу хэсэгрүү дэвсээд байсан. Өөгий гараараа миний нүд хэсэгт цохисон...” гэх мэдүүлэг  /хх-ийн 11-15 тал/,

Гэрч Ц.А.ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...пиво уугаад дуусч байхад Оюунсүрэн Тогосоог хулгайч хулгайч гээд байсан. Тогосоо Оюунсүрэн хоёр нэг нэгнийхээ үснээс зулгаагаад хоёулаа газар унасан. Нямсүрэн салгасан. Би уурлаад Оюунсүрэнгийн хацар хэсэгт нь цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 тал/

Гэрч Н.Ө.ын мөрдөн байцаалтад өгсөн:”...Би тэгээд уурлаад усны шар өнгийн хуванцар саваар Оюунсүрэнгийн нуруу, өгзөг хэсэг рүү нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 тал/

Гэрч Х.Энхтөгсийн мөрдөн байцаалтад өгсөн:”...Оюунсүрэн эгч намайг цохиогүй харин миний үснээс зулгаасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 тал/

Гэрч П.Ариунтуяагийн мөрдөн байцаалтад өгсөн:”...Манай хүү уурлаад шар өнгийн ус хийдэг хуванцар саваар Оюунсүрэнгийн нуруу, бөгсөн хэсэгт 5-6 удаа цохисон. Ц.А. Оюунсүрэнгийн үснээс хоёр зулгааж, шанаа хэсэгт 2 удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 тал/

Шүүхийн шинжилгээний албаны №326 тоот дүгнэлт

Л.Оюунсүрэнгийн биед баруун нүд, зүүн нүдний дээд зовхи, баруун бугалга, нуруу, өгзөг, гуянд цус хуралт, зүүн зулайн хуйх, баруун нүдний доод зовхи, хацар, зүүн чигчий хуруунд гэмтэл тогтоогдлоо.

-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

-Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 29 тал / зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд түүний дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг байна.

 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа түүний үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг нь харгалзах нь зүйтэй гэж үзэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17-р зүйлийн 17.4, 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Ц.А., Н.Ө. нарыг хамтран хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А., Н.Ө. нарыг тус тус 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуу/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А., Н.Ө. нар нь тэдгээрт оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 2018 оны 10 дугаар сарын 1-нд  200.000 /хоёр зуу/, 11 дүгээр сарын 15-нд 150.000 /нэг зуун тавь/, 12 дугаар сарын 1-нд 150.000 /нэг зуун тавь/ мянган төгрөгийг  3 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А., Н.Ө. нар нь оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй. 

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй ба түүний биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

               

 

 

ДАРГАЛАГЧ                                         Ц.МӨНХТУЛГА