Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 2026/ДШМ/261

 

2026         03            06                                                                          2026/ДШМ/261

 

 

Б.Б-, Б.Д- нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Очмандах, шүүгч Ц.Мөнхтулга нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

прокурор И.Мөнхцэцэг,

яллагдагч Б.Б-, Б.Д-, тэдгээрийн өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн,

нарийн бичгийн дарга Б.Ням-Учрал нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааны 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 2026/ШЗ/275 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор И.Мөнхцэцэгийн бичсэн 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 03 дугаар эсэргүүцлээр Б.Б-, Б.Д- нарт холбогдох 2305000000742 дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Мөнхтулгын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Т- овгийн Б-ийн Б-, ......, ял шийтгэлгүй, /РД:УБ-/;

2. Т- овгийн Б-ийн Д-, ........, ял шийтгэлгүй, /РД:УБ-/;

Яллагдагч Б.Б- нь үргэлжилсэн үйлдлээр 2015 оны 9 дүгээр сараас 2018 он хүртэлх хугацаанд гэр .....

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 39.9 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 2026/ШЗ/275 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Н.Мөнхцэцэгийн бичсэн 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 03 дугаар эсэргүүцлийг хангасугай.

2. Яллагдагч Б.Б-ийг Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хохирогч Б.А-, Б.Э- нартай уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээтэй давхардуулан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, Б.Д-ийг Монгол Улсын хилээр болон Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гадагш зорчихыг хязгаарлах - хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээтэй давхардуулан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                      ДАРГАЛАГЧ,

                      ШҮҮГЧ                                                           Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

                      ШҮҮГЧ                                                           Д.ОЧМАНДАХ

                      ШҮҮГЧ                                                           Ц.МӨНХТУЛГА