| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | А.Мөнхсайхан |
| Хэргийн индекс | 321/2026/00155/И |
| Дугаар | 321/ШШ2026/00236 |
| Огноо | 2026-03-18 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 03 сарын 18 өдөр
Дугаар 321/ШШ2026/00236
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч А.Мөнхсайхан би,
Нэхэмжлэгч: *******байрлах, ******* ББСБ ХХК /РД:6710891/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* тоотод оршин суух, Д*******ийн Д******* /С*******/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 20,359,389.87 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Д.Д******* нь манай байгууллагатай 1100856 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ, 1100856-01 дугаартай Цахим зээлийн дэд гэрээг тус тус байгуулан 9,000,000 төгрөгийг сарын 2.9 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар 2024 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл ашиглахаар зээлсэн. Зээлдэгч нь зээл авсан өдрөөс хойш 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар үндсэн зээлд 360,407.13 төгрөг, хүүд 454,692.87 төгрөг, нийт 815,100 төгрөг төлсөн боловч гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж, төлбөрөө хугацаанд нь төлөлгүй 1488 хоног хугацаа хэтрүүлсэн байна.
Иймд хариуцагч Д.Д*******гээс үндсэн зээлийн үлдэгдэл 8,639,592.87 төгрөг, зээлийн хүү 10,307,939.74 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,396,857.26 төгрөг, Нотариатын үйлчилгээний хөлс 15,000 төгрөг, нийт 20,359,389.87 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.Д******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие ******* ББСБ ХХК-ийн нэхэмжилж байгаа 20,359,389.87 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
Шүүхээс зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч Д.Д*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 20,359,389.87 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Д******* нь дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн зөвшөөрсөн, уг хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Хариуцагч Д.Д******* нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх ба зохигч уг захирамжид давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болно.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 259,747 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 129,873.5 төгрөгийг, улсын орлогоос 129,873.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Д*******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 20,359,389.87 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 259,747 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 129,873.5 төгрөгийг, улсын орлогоос 129,873.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Д.Д******* нь сайн дураараа биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан биелүүлэх учиртайг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ А.МӨНХСАЙХАН