| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | А.Мөнхсайхан |
| Хэргийн индекс | 321/2026/00159/И |
| Дугаар | 321/ШШ2026/00237 |
| Огноо | 2026-03-18 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 03 сарын 18 өдөр
Дугаар 321/ШШ2026/00237
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч А.Мөнхсайхан би,
Нэхэмжлэгч: *******байрлах, ******* ХК /РД:6207618/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* хаягт оршин суух, Цэцэгмаагийн Д******* /РД:СП96042611/-д холбогдох%
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 2,475,418.45 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Ц.Д******* нь манай байгууллагатай 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 6000302268 тоот болон 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 6000319362 тоот Цахим зээлийн эрх нээх гэрээ-нүүдийг тус тус байгуулсан. Уг гэрээний дагуу цахимаар зээл авч ашигласан боловч гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, зээлийн төлбөрийг 2025 оны 6 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн хугацаа хэтрүүлж эхэлсэн. Иймд зээлийн гэрээг цуцалж, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар
6000319362 тоот гэрээний үүрэгт 1,612,741.71 төгрөг,
6000302268 тоот гэрээний үүрэгт 837,676.74 төгрөг,
Нотариатын төлбөр 25,000 төгрөг, нийт 2,475,418.45 төгрөгийг хариуцагч Ц.Д*******өөс гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ц.Д******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие ******* ХК-ийн нэхэмжилж байгаа 2,475,418.45 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүхээс зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч Ц.Д*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,475,418.45 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц.Д******* нь дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн зөвшөөрсөн, уг хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Хариуцагч Ц.Д******* нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх ба зохигч уг захирамжид давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болно.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54,557 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 27,278.5 төгрөгийг, улсын орлогоос 27,278.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХК-д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.1, 74.2, 758 дугаар зүйлийн 758 .1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч ******* ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.Д*******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2,475,418.45 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54,557 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 27,278.5 төгрөгийг, улсын орлогоос 27,278.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Ц.Д******* нь сайн дураараа биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан биелүүлэх учиртайг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ А.МӨНХСАЙХАН