| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | А.Мөнхсайхан |
| Хэргийн индекс | 321/2026/00040/И |
| Дугаар | 321/ШШ2026/00238 |
| Огноо | 2026-03-18 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 03 сарын 18 өдөр
Дугаар 321/ШШ2026/00238
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч А.Мөнхсайхан би,
Нэхэмжлэгч: ******* тоотод байрлах, ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* тоотод оршин суух, Г*******ийн Б*******ад холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 5,403,462.55 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: "Зээлдэгч Г.Б******* нь манай компанитай 2025 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр L36200321 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулж хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн. Уг гэрээний хүрээнд зээлдэгч нь цахимаар хүсэлт гарган дараах зээлүүдийг авсан. Үүнд:
2025 оны 2 дугаар сарын 22-ны өдөр 588,000 төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 4.5 хувийн хүүтэйгээр,
2025 оны 2 дугаар сарын 20-ны өдөр 3,310,000 төгрөгийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай, сарын 3.6 хувийн хүүтэйгээр тус тус өөрийн дансанд шилжүүлэн авсан.
Гэвч зээлдэгч нь аппликейшнээр дамжуулан тохиролцсон нөхцөлөөр шимтгэл, хүүгийн хамт эргэн төлөх үүргээ биелүүлэлгүй хугацаа хэтрүүлсэн. Иймд 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн байдлаарх үндсэн зээлийн үлдэгдэл 3,898,000 төгрөг, үндсэн хүү 1,372,274.63 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 81,827.92 төгрөг, шимтгэл 44,860 төгрөг, нотариатын зардал 6,500 төгрөг, нийт 5,403,462.55 (таван сая дөрвөн зуун гурван мянга дөрвөн зуун жаран хоёр төгрөг тавин таван мөнгө) төгрөгийг хариуцагч Г.Б*******аас гаргуулж өгнө үү" гэжээ
Хариуцагч Г.Б******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Г******* овогтой Б******* миний бие нь 2025.01.30-нд Pocket-оос зээл авсан нь үнэн. Зээлийн үндсэн болон хүү тооцогдсон төгрөгийг төлж барагдуулна. Эхнэр жирэмсний амралт авсан. Тухайн үед зээл авч байхад өөр ажилтай байсан тэр ажлаасаа гараад цалин буурсан ажилд орсон шалтгааны улмаас авч байсан цалин хүрэлцэхгүй болсон. Мөн миний бие нь цалингийн зээлтэй мөн сар бүр 500 гаран мянган төгрөгийн хүүхдийн тэтгэмж төлдөг. Ийм шалтгаануудын улмаас зээлээ хугацаандаа төлж чадаагүй болно. Миний бие нь 5,403,462.55 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. гэжээ
Шүүхээс зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтыг шинжлэн с*******лаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч Г.Б*******ад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 5,403,462.55 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.Б******* нь дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн зөвшөөрсөн, уг хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Хариуцагч Г.Б******* нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх ба зохигч уг захирамжид давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болно.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 101,405 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 50,702.5 төгрөгийг, улсын орлогоос 50,702.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.1, 74.2, 758 дугаар зүйлийн 758 .1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г.Б*******ад холбогдох зээлийн гэрээний үүрэгт 5,403,462.55 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 101,405 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 50,702.5 төгрөгийг, улсын орлогоос 50,702.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Г.Б******* нь сайн дураараа биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан биелүүлэх учиртайг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ А.МӨНХСАЙХАН