| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | А.Мөнхсайхан |
| Хэргийн индекс | 321/2026/00086/И |
| Дугаар | 321/ШШ2026/00241 |
| Огноо | 2026-03-18 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 03 сарын 18 өдөр
Дугаар 321/ШШ2026/00241
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч А.Мөнхсайхан би,
Нэхэмжлэгч: ******* байрлах, ******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* тоотод оршин суух, Г******* ийн Б*******т холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 8,463,670.90 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* банк ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Г.Б******* нь ******* банктай 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр ЗГ2405169578 тоот зээлийн гэрээ байгуулан 7,000,000 төгрөгийг жилийн 12.0 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар зээлж авсан. Улмаар зээлийн гэрээнд нийт 10 удаа нэмэлт өөрчлөлт оруулж, зээлийн хэмжээг үе шаттайгаар нэмэгдүүлсэн байна. Үүнд 2022 оны 10 дугаар сарын 14-нд 4,000,000 төгрөг, 2023 оны 08 дугаар сарын 25-нд 4,000,000 төгрөг, 2023 оны 12 дугаар сарын 27-нд 6,000,000 төгрөгийг тус тус нэмж авсан. Мөн 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 300,000 төгрөгийн дижитал зээлийг авсан.
Зээлдэгчид зээл төлөх хугацаа хэтэрсэн болохыг мэдэгдсэн боловч, гэрээний үүрэг зөрчигдсөн хэвээрээ байх тул зээлийн гэрээг цуцалж байна. Иймд 8,463,670.90 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. гэжээ
Хариуцагч Г.Б******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Г.Б******* миний бие ******* банкнаас зээлээр авсан 8,463,670.90 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна. Хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ
Шүүхээс зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* банк ХК нь хариуцагч Г.Б*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 8,463,670.90 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.Б******* нь дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн зөвшөөрсөн, уг хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Хариуцагч Г.Б******* нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх ба зохигч уг захирамжид давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болно.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 150,369 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 75,184.5 төгрөгийг, улсын орлогоос 75,184.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* банк ХК-д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.1, 74.2, 758 дугаар зүйлийн 758 .1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч ******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г.Б*******т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 8,463,670.90 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* банк ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 150,369 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 75,184.5 төгрөгийг, улсын орлогоос 75,184.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Г.Б******* нь сайн дураараа биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан биелүүлэх учиртайг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ А.МӨНХСАЙХАН