| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Мөнхтулга |
| Хэргийн индекс | 180/2018/0200/Э |
| Дугаар | 171 |
| Огноо | 2018-09-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Цэен-Ойдов |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 09 сарын 03 өдөр
Дугаар 171
2018 оны 09 сарын 03 өдөр 2018/ШЦТ/171 Хэрлэн сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2018/0200/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн дарга А.Уламбаяр
Улсын яллагч Ц.Цэен-Ойдов
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Баярсайхан
Шүүгдэгч М.М. нарыг оролцуулан
Хэнтий аймгийн прокурорын газрын хянлтын прокурор Ц.Цэен-Ойдовоос эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.М.д холбогдох 1839004020201 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1983 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр Хэнтий аймгийн Баянхутаг суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 7, эхнэр, хүүхдүүдийн хамт Хэнтий аймгйин Хэрлэн сумын 5-р баг, Сариг 18а-02 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 2001 оны 8 дугаар сарын 08-ны өдөр Эрүүгийн хуулийн 1231 дүгээр зүйлийн 2, 138 дугаар зүйлд зааснаар 01 жил 06 сарын хорих ялаар, 2009 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Хэнтий аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхээр Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар хувьд ногдох эд хөрөнгөөс 500.000 төгрөгийг хурааж, 03 жил 06 сарын хорих ялаар шийтгүүлж, уг ялаас 2009 оны 7 сарын 09-ний өдрийн Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4.3, 4.4 дэх хэсгүүдэд зааснаар өршөөн хэлтрүүлж байсан гэх М.М. /РД: /
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч М.М. нь 2018 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4-р баг Хэрлэнгийн 3б-21 тоотод иргэн Э.Саранг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь
Шүүгдэгч М.М. нь 2018 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4-р баг Хэрлэнгийн 3б-21 тоотод иргэн Э.Саранг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь:
Хохирогч Э.Сарангийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2018 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4-р баг Хэрлэнгийн 3б-21 тоотод Ууганбаяр, Уранцоож, хоёр 21 цагийн үед дэлгүүр орж архи авч ирнэ гээд явсан. Тэр хойгуур нь би М.М.тай маргалдсан. Би утсаар ярьж байгаад ширээн дээр тавьчихаад жоохон байж байгаад эргээд авах гэтэл байхгүй болохоор нь утас яав гэхэд М.М. надад байгаа гэсэн. Тэгээд өгөхгүй болохоор нь би нэг удаа алгадсан. Тэгтэл М.М. зөрүүлээд миний нүүр орчимд 3 удаа алгадсан. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн. М.М. миний утсыг аваагүй. Бид 2 халамцуу байсан. М.М. намайг чи өнгөрсөн намар миний карманаас 40000 төгрөг авсан биздээ гээд яриад байсан, би огт тийм хүн биш...” гэх мэдүүлэг /хх-ийн 6-12 хуудас/
М.М.ын гэрчээр мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2018 оны 8 дугаар сарын 12-ны орой 21 цагийн орчим Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4-р багийн Хэрлэнгийн гэр хороололд танихгүй айлд Чавгаа гэдэг гэдэг хүүхэнтэй утаснаас болж маргалдсан чинь намайг 2 удаа гараараа цохисон. Тэгэхээр нь би зөрүүлээд 1 удаа нүүрэнд нь алгадсан юм. Ноднин намар миний халааснаас 20000-40000 төгрөг авсан байдаг. Тэгээд би цагдаа ирэнгүүт утсыг нь гаргаж өгсөн. Би өөрийн буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 тал/
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн №380 тоот шинжээчийн:
-Э.Сарангийн биед амны дотор салстад шарх, доод уруулын дотор салст, баруун мөр, шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо,
-дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой,
Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 16 хуудас/
М.М.ын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: “...Би 2018 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 17 билүү 18 цагийн үед Муурын байшингийн зүүн хойд талд явж байгаад зүс таних Чавгаа гэж дуудаад байдаг Саран гэх эмэгтэйтэй таарсан. Тэгээд бид 2 юм яриад урагшаа алхаж Сарангийн найзууд гэх эрэгтэй, эмэгтэй 2 хүнтэй таарсан. Тэгээд бид хэд нэг юм ярьж байгаад ганц юм ууя гээд Сарангийн найзуудын гэр рүү очихоор болоод би замдаа дэлгүүрээс 1 шил 0,75 литрийн “Түмний хишиг” нэртэй архи авсан юм. Тэгээд орой 20 цагийн орчим хорихын тэнд гэрт нь очсон. Бид 4 ууж байгаад дуусаад Сарангийн найзууд дэлгүүр архинд явсан. Би Сарангийн утсаар хүнтэй ярих гээд аваад сууж байтал Саран утас хаана байна гэхээр нь надад байна гэсэн чинь авъя гээд дайраад байсан. Тэгээд миний толгой руу 2 удаа цохисон. Би зөрүүлээд цохисон чинь амнаас нь цус гарсан. Саран намайг цагдаад өгнө дөө гэхээр нь маргааш учраа ол гэж хэлчихээд гараад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-27 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч М.М.ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулиин 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг мөн бөгөөд прокурор Ц.Цэен-Ойдов шүүгдэгчид дээрх зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул М.М.ад эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэж, ял оногдуулах үндэслэлтэй байна
Энэ гэмт хэргийн улмаас Э.Сарангийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч Э.Саран нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй /хх-ийн 12 хуудас гэсэн байх тул шүүгдэгч М.М.ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч М.М.аас Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, хялбаршуулсан журмаар мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах хүсэлт гаргасан ба улсын яллагч Ц.Цэен-Ойдовоос хүлээлгэх хариуцлагын талаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч нь хүлээн зөвшөөрч, тохиролцсон байх бөгөөд энэ нь бусдын эрх ашгийг хөндөөгүй байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгчид торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4, 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.М. нь түүнд оногдуулсан 500 /таван зуу/ нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 2018 оны 10 дугаар сарын 01-ний дотор 150.000 төгрөг, 11 дүгээр сарын 01-ний дотор 150.000 төгрөг, 12 дугаар сарын 01-ний дотор 200.000 төгрөгөөр хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.М. нь оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй ба түүний биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Ц.МӨНХТУЛГА