Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 321/ШШ2026/00266

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч А.Мөнхсайхан би,

Нэхэмжлэгч: ******* т байрлах ******* ББСБ ХХК /РД:6365744/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******  тоотод оршин суух А******* ийн М******* /УП99022171/-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 560,540.65 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Зээлдэгч А.М******* нь 2024.04.22-ны өдөр 2113622 тоот ******* кредит үйлчилгээний гэрээ байгуулж 330,000 төгрөгийн зээлийн эрх үүссэн бөгөөд ...зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тул гэрээний үүрэгт үндсэн зээлд 329,271 төгрөг, үндсэн хүү 190,475.63 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 26,694.02 төгрөг, шимтгэлд 5,100 төгрөг, нотариатын төлбөрт 9,000 төгрөг, нийт 560,540.65 төгрөгийг хариуцагч А.М*******эс гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч А.М******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Би ******* ББСБ ХХК-аас нэхэмжилж байгаа 560,540.65 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна гэж уг зээлийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрчээ.

Шүүхээс зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК хариуцагч А.М*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 560,540.65 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А.Мөнх-Эрпэнэ дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн зөвшөөрсөн, уг хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Хариуцагч А.М******* нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх ба зохигч уг захирамжид давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болно.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17,466.23 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.М*******эс 8,733.15 төгрөгийг, улсын орлогоос 8,733.15 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 758 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч А.М*******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 560,540,65 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17,466.23 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.М*******эс 8,733.15 төгрөгийг, улсын орлогоос 8,733.15 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч А.М******* нь сайн дураараа биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан биелүүлэх учиртайг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

   

  

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ          А.МӨНХСАЙХАН