Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 172

 

 

 

 

 

 

 

 

 

2018 оны  9 сарын 03 өдөр                                  2018/ШЦТ/172                                       Хэрлэн сум

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 180/2018/0195/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга                             А.Уламбаяр

Улсын яллагч                                           Ц.Цэен-Ойдов

Шүүгдэгч                                                 А.Б. нарыг оролцуулан

    

Тус аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэен-Ойдов Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Б.д холбогдох 1839003710202 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1988 оны 8 дугаар сарын 03-ны өдөр Сүхбаатар аймгийн Түвшинширээ суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 1, Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг, Өлзийт 12-14 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 5 хоногийн баривчлах ялаар шийтгүүлж байсан гэх А.Б. /РД: /

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч А.Б. нь 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Эрдэнэ” зочид буудлын 204  тоотод өрөөнд С.Ариунцогтой маргалдаж улмаар түлхэж унаган орны мод мөргүүлж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                             

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч А.Б. нь 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Эрдэнэ” зочид буудлын 204  тоотод өрөөнд С.Ариунцогтой маргалдаж улмаар түлхэж унаган орны мод мөргүүлж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь: 

Хохирогч С.Ариунцогийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр 13 цагийн үед Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Эрдэнэ” зочид буудлын 204 тоотод байсан найз А.Б., Цогоо нар дээр очсон. Намайг очих үед А.Б., Цогоо нар нилээн согтуу байсан. Би бол рахи уугаагүй эрүүл очсон Тэгээд бид бөх, морь ярьж сууж байгаад орой болгосон. Намайг очсоноос хойш 4 шил 0.75 литрийн архи дэлгүүрээс авчирч уусан. Архины мөнгийг А.Б. гаргасан.  Тэгээд орой нь 22 цагийн үед би согтоод хойд талын орон дээр унтаад өгсөн. Ингээд намайг унтаж байхад шөнө 2 цагийн үед А.Б. татаж сэрээсэн. Тэгээд би сэрээд харахад А.Б., Цогоо 2 архиа уугаад сууж байсан. Тэгээд А.Б. намайг ор луу түлхсэн. Тэгээд би ойчихдоо хэвтэж байсан орныхоо толгойг баруун нүдний хөмсгөөрөө мөргөсөн. Ингээд миний баруун нүдний хөмсөг задарч цус гарсан. Тэгэхээр нь би цагдаагийн газарт дуудлага өгсөн. Ингээд хүн ирж намайг эмнэлэгт аваачиж үзүүлэхэд эмч нь миний хөмсөгөнд 8 оёдол тавьсан. Би зүгээр байж байгаад хөмсгөндөө гэмтэл авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-15 тал/,

Гэрч А.Б.ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр 13 цагийн үед Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Эрдэнэ” зочид буудлын 204 тоотод байсан найз Ариунцог, Цогтбаатар нарын хамт ууж байгаад бүгээрээ нилээн согтсон. Ингээд оройхон тийшээ Ариунцог согтоод хойд талын орон дээр унтаад өгсөн. Би урд талын орон дээр найз Цогтбаатарын хамт хэвтэж байтал Цогтбаатар унтаад өгсөн. Тэгэхээр нь би 23 цаг өнгөрч байхад Ариунцогийг сэрээсэн. Тэгээд нойрмоглоод босоод ирэхээр нь санаандгүй түлхчихсэн чинь Ариунцог цаашаа унахдаа орны толгойг мөргөчихсөн юм. Тэгээд баруун хөмсөг нь язарч, цус гарсан. Тэгтэл Ариунцог цагдаад дуудлага өгч дуудсан. Тэгэхээр нь чи юун сүртэй юм бэ? санаатай чамайг гэмтээгээгүй шүү дээ гэж бид хоёр маргалдсан. Тэгээд цагдаагийн алба хаагч ирж намайг Цогтбаатарын хамт эрүүлжүүлсэн. Би хүн түлхэж унагаан гэмтээснээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-21 тал/

Гэрч Г.Цогтбаатарын мөрдөн байцаалтад өгсөн:”... Би 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдөр аймгийн төвд орж ирээд найз А.Б.той уулзаад тэр өдрөө бид хоёр Эрдэнэ зочид буудалд  204 тоотод архи ууж хоносон юм. Маргааш нь буюу 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 13 цагийн орчим А.Б.ийн найз 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 13 цагийн орчим А.Б.ийн найз Ариунцог гэх залуу бид хоёр дээр ирсэн. Тухайн үед А.Б. бид хоёр 2шил 0,75  литрийн Соёрхол архи авчихсан байсан юм. Тэгээд бид гурав юм ярингаа ууцгааж нэлээн согтсон. 16 цагийн орчим хэсэг унтацгаасан. Тэгээд гэнэт Ариунцог босож ирээд А.Б.руу  цяир нь олдохгүй олон юм яриад босоод ирсэн. А.Б. ч цаашаа унталдаа гээд Ариунцогийг түлхсэн чинь унахдаа унтаж байсан орныхоо доод хэсгийн модыг толгойгоороо мөргөөд унасан. Босож ирэхдээ баруун талын нүднийх нь зовхиноос цус гараад байсан. Тэгээд Ариунцог уурлаад яваад өгсөн. Удалгүй цагдаа нар орж ирээд А.Б. бид хоёрыг дагуулаад цагдаагийн газарлуу явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18тал/

Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн №342 тоот шинжээчийн:

“С.Ариунцогийн  биед баруун нүдний дээд зовхины няцарсан шарх, баруун нүдний алимны салстын улайлт, баруун нүд, хүзүү, хацар, хамрын нүхний зүүн доод хэсгийн зулгаралт, зөөлөн эдийн няцралт бүхий гэмтлүүд  тогтоогдлоо.

-Дээрх гэмтэл нь  мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой амь насанд аюулгүй.

-Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 23 тал/

Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээр өгсөн: “...Би Ариунцогийг түлхэж унаган гэмтээснээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Ж.Ууганбаярын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг мөн бөгөөд прокурор Ц.Цэен-Ойдов шүүгдэгчид дээрх зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул А.Б.т эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэж, ял оногдуулах үндэслэлтэй байна.

 

Энэ гэмт хэргийн улмаас С.Ариунцогийн биед хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч С.Ариунцог нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй /хх-ийн 14-15 тал/ гэсэн тул шүүгдэгч А.Б.ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгч А.Б.оос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, хялбаршуулсан журмаар мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах хүсэлт гаргасан ба улсын яллагч Ц.Цэен-Ойдовоос хүлээлгэх хариуцлагын талаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч нь хүлээн зөвшөөрч, тохиролцсон байх бөгөөд энэ нь бусдын эрх ашгийг хөндөөгүй байх тул үүнийг харгалзан үзэж шүүгдэгчид ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.  

 

Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах ялын төрлийг сонгож оногдуулахдаа хохирогчид төлөх төлбөргүй, шүүгдэгч нь үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа байдлуудыг харгалзан үзэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4, 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч А.Б.г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б.г 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б нь түүнд оногдуулсан 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 2018 оны 10 дугаар сарын 01-ний дотор төлж барагдуулахаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б. нь оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй. 

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй ба түүний биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

 

6.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

               

 

ДАРГАЛАГЧ                                  Ц.МӨНХТУЛГА