| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | А.Мөнхсайхан |
| Хэргийн индекс | 321/2025/01315/И |
| Дугаар | 321/ШШ2026/00298 |
| Огноо | 2026-03-27 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 321/ШШ2026/00298
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч А.Мөнхсайхан би,
Нэхэмжлэгч: *******, *******ны байранд байрлах ******* ХК /РД:2578697/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* тоотод оршин суух ******* ын Б******* /РД: ******* /, ******* ны И******* /РД: ******* / нарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 38,091,695.1 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...С.Б******* нь 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 1040093343 дугаартай зээлийн гэрээ байгуулан 46,000,000 төгрөгийг жилийн 16,8 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай авсан бөгөөд ...зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тул гэрээний үүрэгт үндсэн зээлд 35,714,602.84 төгрөг, үндсэн хүү 1,954,085.76 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,006.50 төгрөг, зээлийн кредит картын төлбөр 400,000 төгрөг, нийт 38,091,695.1 төгрөгийг хариуцагч С.Б*******эс гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч С.Б*******, Т.И******* нарт шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Би ******* ХК-аас нэхэмжилж байгаа 38,091,695.1 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна гэж уг зээлийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрчээ.
Шүүхээс зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХК хариуцагч С.Б*******, Т.И******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 38,091,695.1 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С.Б*******, Т.И******* нар дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн зөвшөөрсөн, уг хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Хариуцагч С.Б*******, Т.И******* нар нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх ба зохигч уг захирамжид давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болно.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 348,408 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Б*******, Т.И******* нараас 174,204 төгрөгийг, улсын орлогоос 174,204 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХК-д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 758 дугаар зүйлийн 758 .1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч ******* ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч С.Б*******, Т.И******* нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 38,091,695.1 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 348,408 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Б*******, Т.И******* нараас 174,204 төгрөгийг, улсын орлогоос 174,204 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч С.Б*******, Т.И******* нар нь сайн дураараа биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан биелүүлэх учиртайг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ А.МӨНХСАЙХАН