Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 321/ШШ2026/00318

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч А.Мөнхсайхан би,

Нэхэмжлэгч: *******  гудамж, *******ны байранд байрлах ******* ХХК /РД: ******* /-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* тоотод оршин суух Б******* ийн О******* /******* /,

Хариуцагч: ******* тоотод оршин суух О*******ийн Н******* /******* / нарт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 28,184,170.09 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Зээлдэгч Б.О*******, О.Н******* нар нь 2024.12.06-ны өдөр 1040093750 дугаартай зээлийн байгуулан 35,000,000 төгрөгийн зээл авсан бөгөөд ...зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тул гэрээний үүрэгт үндсэн зээлд 26,182,132.51 төгрөг, хүүнд 1,963,147.76 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 38,889.82 төгрөг, нийт 28,184,170.09 төгрөгийг хариуцагч Б.О*******, О.Н******* нараас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.О*******, О.Н******* нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Би ******* ХХК-аас нэхэмжилж байгаа 28,184,170.09 төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна. гэж уг зээлийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрчээ.

Шүүхээс зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Б.О*******, О.Н******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 28,184,170.09 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.О*******, О.Н******* нар дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн зөвшөөрсөн, уг хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Хариуцагч Б.О*******, О.Н******* нар нь  шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх ба зохигч уг захирамжид давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болно.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 283,310 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.О*******, О.Н******* нараас 141,655 төгрөгийг, улсын орлогоос 141,655 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 758 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.О*******, О.Н******* нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 28,184,170.09 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 283,310 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.О*******, О.Н******* нараас 141,655 төгрөгийг, улсын орлогоос 141,655 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Б.О*******, О.Н******* нар нь сайн дураараа биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан биелүүлэх учиртайг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

   

  

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ          А.МӨНХСАЙХАН