Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 175

 

 

 

    

 

 

 

 

 

2018 оны 9 сарын 04 өдөр                              2018/ШЦТ/175                                    Хэрлэн сум

 

     

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 180/2018/0199/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга                                         А.Уламбаяр,

Улсын яллагч                                           Ц.Цэен-Ойдов,

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                      Г.Баярсайхан,

Шүүгдэгч                                                   С.П. нарыг оролцуулан

 

Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.П.д холбогдох 1839002470187 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Хэнтий аймаг Хэрлэн суманд 1985 оны 9 дүгээр сарын 13-нд төрсөн, 36 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, ах эгч дүү нарын хамт Хэнтий аймгийн Хэрлэн сум 5 дугаар баг  Дулааны 07-07 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 7 дугаар  сарын 03-ны өдрийн 99 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 146 дугаар зүйлийн 146.2 дугаар хэсгүүдэд зааснаар 06 сарын баривчлах ялаар шийтгэгдэж байсан гэх С.П. /РД/

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч С.П. нь 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг Дулааны 07-07 тоотод байх өөрийн гэртээ дүү Т.Гантогтохтой маргалдан улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч С.П. нь 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг Дулааны 07-07 тоотод байх өөрийн гэртээ дүү Т.Гантогтохтой маргалдан улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:           

Хохирогч Т.Гантогтохын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдөр нагац ах С.П.ийн хамт Хэрлэн сумын төвөөс хойш хогийн цэг дээр очиж төмөр, зэс түүсэн. Ингээд бид хоёр 11.000 төгрөгтэй болсон. Ингээд С.П. ах 1 шил архи, 1 хайрцаг тамхи дэлгүүрээс худалдан авсан. Гэртээ очиж архиа хувааж уусан. Мнай гэрт бид хоёроос өөр хүн байгаагүй. .... Тэгээд архи маань дууссан чинь С.П. ах гэрт байсан СД авч яваад зарж мөнгө болгоно гэхээр би наадахаа зарах гээд хэрэггүй, дараа нь үзэх кино байхгүй болно гэж хэлсэн. Тэгтэл ах СД аваад гэрээс гарах гэхээр нь би өгөхгүй гээд гарнаас нь бариад авсан чиэь ах уурлаад ална шүү пизда минь, гар тавь гэж уурласан. С.П. нилээн согтуу байсан. Тэгээд ахтай маргалдаад гэрээс гарсан. Тэгээд надад уурлаад цагдаад дуудлага өгсөн... Би ахдаа цохиулснаас болж зүүн шанаа хавдсан.... Бид хоёр гэрийн гадаа хоорогдоо маралдаад ганц нэг цохилсон   ...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 14-15 хуудас/

Гэрч С.Наранмижидийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Хэнтий аймгийн Цагдаагийн газарт баривчлах байранд байх үед С.П., Гантогтох хоёр эрүүлжүүлэгдсэн байсан. Тухайн үед С.П. дүүгээ уруу татаад архи өгөөд СД-нээс болж дүүтэйгээ маргалдаж Гантогтохыг зодсон байсан...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 16-17 хуудас/

Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 5 дугаар сарын 14-ны өдрийн №216 дугаартай дүгнэлт:

-Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-п зааснаар гэмтлийн хөнөгөн зэрэгт хамаарна гэсэн дүгнэлт /хх-ийн 20 хуудас/

Яллагдагч С.П.ийн мөрдөн байцаалтан өгсөн: “...Би 2018 оны 5 дугаар сарын 10-ны өглөө 08 цаг өнгөрч байхад дүү Гантогтохын хамт гэрээсээ гарч Хэрлэн сумын хойд талын Саригт байрлах Шинэ өглөө хүнсний дэлгүүрийн хашаанд хаягдал түүхий эд худалдан авдаг газарт түүсэн зэс, хайлшаа зараад 12.000 төгрөг авсан. Тэр мөнгөөрөө Шинэ өглөө дэлгүүрээс 0.75 литрийн Монгол стандарт архи, нэг хайрцаг тахи худалдаж аваад гэртээ тариад бид хоёр архиа хувааж уусан. Ингээд би тэр архинаас ихэнхийг нь уусан..... Би дүүгээ баруун гараараа цохисон юм. Би тухайн үед зүүн гартаа СД-гээ барьсан байсан. Тэгээд би дүүгээ цохиод гэрээс гарахад миний уур хүрээд Ганаа би чамайг... 2 удаа цохисон. Би дүүгээ цохисоноо хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32-33 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд түүний хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Т.Гантогтохын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй /хх-ийн 8-10 хуудас/ гэсэн байх тул шүүгдэгч С.П.ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч С.П.ид Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах ялын төрлийг сонгож оногдуулахдаа төлбөрийн чадваргүй, амжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой байдлыг харгалзан үзэж нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүдэгч С.П.г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.П.д “Өндөрхаан хот тохижилт” орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын удирдлага дор шарилж зулгаах болон бусад ажилд 300 цагийн нийтэд ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэггүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын эдлээгүй үлдсэн найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүдэгч нь цагдан хоригдоогүй бусдад төлөх төлбөргүй ба түүний биеийн байцаалтай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

5.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

6. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч С.П.д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

.    

 

 

ДАРГАЛАГЧ                                              Ц.МӨНХТУЛГА