Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 321/ШШ2026/00321

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч А.Мөнхсайхан би,

Нэхэмжлэгч: ******* т байрлах ******* ХК /РД: ******* /-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******  тоотод оршин суух М******* Б******* /******* /-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 16,960,005.68 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Зээлдэгч М.Б******* нь 2024.11.06-ны өдөр 6000357611, 6000358177 тоот цахим зээлийн гэрээг байгуулж 16,000,000 , 3,500,000 төгрөгийн зээлийг тус тус авсан бөгөөд ...зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тул гэрээний үүрэгт үндсэн зээлд 15,051,993 төгрөг, үндсэн хүүнд 1,839,479.10 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 50,534.40 төгрөг, нотариатын төлбөрт 18,000 төгрөг, нийт 16,960,005.68 төгрөгийг хариуцагч М.Б*******гээс гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч М.Б******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Би ******* ХК-аас нэхэмжилж байгаа 16,960,005.68 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна гэж уг зээлийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрчээ.

Шүүхээс зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 Нэхэмжлэгч ******* ХК хариуцагч М.Б*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 16,960,005.68 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М.Б******* дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн зөвшөөрсөн, уг хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Хариуцагч М.Б******* нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх ба зохигч уг захирамжид давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болно.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 242,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Б*******гээс 121,375 төгрөгийг, улсын орлогоос 121,375 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХК-д олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 758 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч ******* ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч М.Б*******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 16,960,005.68 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ХК-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 242,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Б*******гээс 121,375 төгрөгийг, улсын орлогоос 121,375 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч М.Б******* нь сайн дураараа биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан биелүүлэх учиртайг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

   

  

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ          А.МӨНХСАЙХАН