| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | А.Мөнхсайхан |
| Хэргийн индекс | 321/2026/00403/И |
| Дугаар | 321/ШШ2026/00322 |
| Огноо | 2026-04-02 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 321/ШШ2026/00322
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч А.Мөнхсайхан би,
Нэхэмжлэгч: ******* т байрлах ******* ББСБ ХХК /РД: дбаяр/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* тоотод оршин суух Доржхандын О******* /дбаяр/-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 2,005,745 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Зээлдэгч Д.О******* нь 2022.05.07-ны өдөр 140001071384 тоот зээлийн гэрээ байгуулж Мобикомын үүрэн телефоны 95240023 дугаарын монпэй аппликейшнийг ашиглаж 1,599,214 төгрөгийг зээлж авсан бөгөөд ...зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тул гэрээний үүрэгт үндсэн зээлд 1,599,214 төгрөг, үндсэн хүүнд 349,704 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 56,826 төгрөг, нийт 2,005,745 төгрөгийг хариуцагч Д.О*******аас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.О******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Би ******* ББСБ ХХК-аас нэхэмжилж байгаа 2,005,745 төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна. гэж уг зээлийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрчээ.
Шүүхээс зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч Д.О*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,005,745 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.О******* дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн зөвшөөрсөн, уг хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Хариуцагч Д.О******* нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх ба зохигч уг захирамжид давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болно.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 47,042 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.О*******аас 23,521 төгрөгийг, улсын орлогоос 23,521 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 758 дугаар зүйлийн 758 .1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.О*******т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2,005,745 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 47,042 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.О*******аас 23,521 төгрөгийг, улсын орлогоос 23,521 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Д.О******* нь сайн дураараа биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан биелүүлэх учиртайг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ А.МӨНХСАЙХАН