| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Уранзаяа |
| Хэргийн индекс | 321/2025/00487/И |
| Дугаар | 321/ШШ2025/00880 |
| Огноо | 2025-11-28 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 321/ШШ2025/00880
| 2025 оны 11 сарын 28 өдөр | Дугаар 321/ШШ2025/00880 | Хэнтий аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Уранзаяа даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын ******* багт оршин суух, ******* овогт *******ийн *******р,
Хариуцагч: Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын ******* багт оршин суух, ******* овогт *******ын *******,
Нэхэмжлэлийн шаардлага: Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: Х.*******р,
Хариуцагч: Р.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Баярсайхан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Х.*******р нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Миний бие 2012 онд Р.*******тэй танилцаж 2014 онд гэрлэлтээ бүртгүүлж, хүү ******* төрсөн. Хэнтий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 00738 тоот шийдвэрээр гэрлэлт цуцалж, хүү *******д тэтгэлэг гаргуулахаар шийдвэрлэсэн.
Үүнээс хойш Р.******* эргэж надтай хамт амьдаръя гэж гуйгаад байхаар нь 2018 оны сүүлээр эргэж нэг гэрт хамтран амьдарсан. Гэхдээ гэрлэлтээ сэргээлгээгүй. 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр охин төрсөн. Р.******* архи байнга ууж, агсам тавьдаг, зан харьцаа муутай засрахгүй байсан тул би 2023 оноос 2 хүүхэдтэйгээ тусдаа амьдарч байна. Охин маань одоо 6 настай, цэцэрлэгт явдаг, ирэх намар сургуульд элсэн орно. Иймд Р.*******эс хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч Р.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Би байгаа мал хуйгаасаа өгсөн. Мэргэжилгүй болохоор тогтсон ажил төрөл, орлогогүй байгаа болохоор охин д тэтгэлэг төлөх гэхээр хэцүү л байна... Хүүхдүүдээ харж хандаж, тэжээн тэтгэн эцгийнхээ үүргийг ажил төрөлд ороод биелүүлнэ гэжээ.
3.Нэхэмжлэгч талаас дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн байна. Үүнд: Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын Баян-Эрдэнэ багийн Засаг даргын 2025 оны 5 дугаар сарын 19-ны өдрийн оршин суудаг нь үнэн тухай тодорхойлолт, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн дугаар тоот гэрлэлт цуцалсан шүүхийн шийдвэр, хүүхдүүдийн төрсний бүртгэлийн гэрчилгээ, Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын хүүхдийн цэцэрэгт нь, Нийслэлийн боловсролын сургуульд хүү ******* нь суралцдаг нь үнэн тухай тодорхойлолт, хүүхдүүдийн эрүүл өсөж бойжиж байгаа тухай тодорхойлолт зэрэг баримтууд хэрэгт авагджээ.
4.Хариуцагч талаас хариу тайлбар, баримт өгөгүй байна.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Х.*******р нь хариуцагч Р.*******д холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан байна.
Шүүх нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад тулгуурлан нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж дүгнэв.
2.Нэхэмжлэгч Х.*******р хариуцагч Р.******* нар нь 2012 онд танилцан, 2014 онд гэр бүл бүл болж тэдний дундаас 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүү ******* төрсөн бөгөөд зохигчид 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн дугаар тоот шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулж, хүү *******д эцэг Р.*******эс тэтгэлэг гаргуулахаар тогтоосон байна.
Зохигч гэрлэлт цуцлуулсан хэдий ч буцаж эвлэрэн 2018 оны сүүлээр дахин хамт амьдарсан бөгөөд 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр охин төрсөн болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан гэрлэлтийн гэрчилгээний болон хүүхдүүдийн төрсний гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
3.Нэхэмжлэгч Х.*******р нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...Р.******* архи байнга ууж, агсам тавьдаг, зан харьцаа муутай засрахгүй байсан тул би 2023 оноос 2 хүүхэдтэйгээ тусдаа амьдарч байна. Бид гэрлэлтээ сэргээгээгүй, охин маань одоо 6 настай, цэцэрлэгт явдаг...эцэг Р.*******эс хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү... гэж
Хариуцагч Р.******* нь нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан .. ажил хөдөлмөр эрхэлдэггүй тул хүүхдийн тэтгэлэг төлөх боломжгүй байна.. хэмээн маргааны байр суурь илэрхийлж оролцсон.
4.Шүүхийн шийдвэрээр гэрлэгчдийн гэр бүлийн харилцаа дуусгавар болсон хэдий чэцэг, эх нь үр хүүхдийнхээ өмнө хүлээх үүрэг хариуцлага нь Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд хүүхдээ өсгөн бойжуулах, тэжээн тэтгэх, хүмүүжүүлэх үүрэг хэвээр үлдэнэ, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1-д эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, амьдрах эрүүл саруул, аюулгүй орчин бүрдүүлэх, нэн шаардлагатай хоол хүнс, орон байр, хувцас тоглоом, бусад шаардлагатай зүйлээр хангах үүрэг хүлээнэ, энэ хуулийн 12 дугаар зүйлийн 2-т эцэг эх тусдаа амьдрах болсон, хариуцагч Р.******* ажил хөдөлмөр эрхэлдэггүй байдал нь тэднийг энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж зааснаар хэвээр хадгалагддаг.
Өөрөөр хэлбэл зохигчийн хэн аль нь үр хүүхдийнхээ өмнө хэрэгжүүлэх хуульд заасан эрх үүрэг хэвээр үргэлжлэхийг тайлбарлах нь зүйтэй.
5.Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 2, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т зааснаар эцэг, эх нь үр хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй тул мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.3, 38.5-д зааснаар эцэг эх үр хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй тул 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр төрсөн охин г эцэг Р.*******эр сар бүр тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.
6.Хүүхдийн тэтгэлгийг Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасан хэмжээгээр буюу 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Р.*******эр сар бүр тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.
7.Охин нь эх Х.*******рын асрамжид байгаа болно.
8.Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тухай нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.3, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр төрсөн охин г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Р.*******эр сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.
2.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ түүний цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.
3.Охин нь эх Х.*******рын асрамжид байгааг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Р.*******эс 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.*******рт олгосугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УРАНЗАЯА