| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Уранзаяа |
| Хэргийн индекс | 156/2025/00001/И |
| Дугаар | 321/ШШ2025/00902 |
| Огноо | 2025-12-01 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 12 сарын 01 өдөр
Дугаар 321/ШШ2025/00902
| 2025 оны 12 сарын 01 өдөр | Дугаар 321/ШШ2025/00902 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Уранзаяа даргалж, тус шүүхийн Б танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багт оршин суух, ******* овогт *******ийн *******
Нэхэмжлэлийн шаардлага: Эрх олгосон баримт бичгийн жинхэнэ эзэмшигч тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: *******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.*******, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Ц.******* би 1981 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Хэнтий аймгийн Техник мэргэжлийн сургуулийн малчин механикжуулалтын ангид элсэн орж 1983 оны 6 дугаар сарын 28-ны өдөр тус сургуулийг төгссөн. 1983 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс Хэнтий аймгийн Өндөрхаан сангийн аж ахуйн саалийн механикжсан фирмд саальчнаар, 1986 оны 5 дугаар сарын 08-ны өдрөөс тус байгууллагын үтрэмд ажилчнаар 1992 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ажилласан. Техник мэргэжлийн сургуулийн боловсон хүчин хөдөлмөрийн дэвтрийн анх нээж бичихдээ овог нэрийг зөрүүтэй бичсэн байх тул 043044 дугаартай гийн Мөнхзаяа гэх хөдөлмөрийн дэвтрийн эзэмшигч нь *******ийн ******* намайг мөн болохыг тогтоож өгнө үү... гэв.
Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Ц.*******, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т зааснаар ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлт гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан хавтаст хэрэгт дараах баримтууд авагдсан байна. Үүнд:
1.Хүсэлт гаргагчийн төрсний бүртгэлийн лавлагаа (хх-ийн 03 хуудас),
2. Хүсэлт гаргагчийн нэр гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хх-ийн 04 хуудас),
3. Хэнтий аймгийн Өндөрхаан сангийн аж ахуйн даргын 1983 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 144 дугаартай тушаалын хуулбар (хх-ийн 05 хуудас),
4. Хэнтий аймгийн Өндөрхаан сангийн аж ахуйн даргын 1986 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 97 дугаартай тушаалын хуулбар (хх-ийн 06 хуудас),
5. Хэнтий аймгийн Өндөрхаан сангийн аж ахуйн даргын 1987 оны 02 дугаар сарын 19-ны өдрийн 20 дугаартай тушаалын хуулбар (хх-ийн 07-09 хуудас),
6. Хэнтий аймгийн Өндөрхаан сангийн аж ахуйн даргын 1989 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 36 дугаартай тушаалын хуулбар (хх-ийн 10-11 хуудас)
7. Хэнтий аймгийн Өндөрхаан сангийн аж ахуйн даргын 1992 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 05 дугаартай тушаалын хуулбар (хх-ийн 12 хуудас)
8. 043044 дугаартай гийн Мөнхзаяа гэх хөдөлмөрийн дэвтрийн хуулбар (хх-ийн 13-14 хуудас)
9. Хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхний хуулбар (хх-ийн 23 хуудас)
10. Хэнтий аймгийн Хэрлэн сумын Хэрлэн багийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 277 дугаартай тодорхойлолт (хх-ийн 24 хуудас)
11.гийн Мөнхзаяагийн нэр дээрх 302 дугаартай Техник мэргэжлийн сургуулийн үнэмлэхний хуулбар (хх-ийн 33 хуудас)
12.Хэнтий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 31/22 дугаартай албан бичиг, хавсралт ХААТР-1А маягт (хх-ийн 34-38 хуудас)
13.*******ийн *******гийн нэр дээрх хуучин паспортын хуулбар (хх-ийн 43 хуудас)
14. Үндэсний архивын газрын хүн амын тооллогын баримт (хх-ийн 44-45 хуудас)
15. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.6, 43 дугаар зүйлд зааснаар асуугдсан
Гэрч ******* ******* 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр шүүхэд өгсөн мэдүүлэгтээ... *******тай цуг ажиллаж байсан, тухайн үед гийн Мөнхзаяа гэж дууддаг байсан... гэх мэдүүлэг (хх-н 50-51 хуудас),
Гэрч *******ийн *******ын 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр шүүхэд өгсөн мэдүүлэгтээ: ...Ц.*******тай цуг ажиллаж байсан, Бид тухайн үед гэж дууддаг байсан, аавыг нь гэдэг байсан (хх-н 52-53 хуудас)
16. Нэхэмжлэгч Ц.*******гийн ээж ын , хойд аав гэх гийн нарын иргэний үнэмлэхний эх хувь (хх-ийн 54 хуудас)
17.Үндэсний архивын газрын 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 02/177 дугаартай албан бичиг, хавсралт (хх-ийн 55-59 хуудас)
18. Нэхэмжлэгч Ц.*******гийн Хэнтий аймгийн ХАА-н ТМС, Ферм Механикжуулагчаар суралцаж байсан тухайн үеийн төгсөгчдийн монжант, уг баримтад Мөнхзаяа гэж нэртэй зурагтайгаа авагдсан байна.
19. Гэрч ын ийн 2025 оны 6 дугаар сарын 06-ны өдөр шүүхэд өгсөн мэдүүлэгт ...Би *******гийн төрсөн эгч нь байгаа юмаа, би өвөө эмээ дээрээ өссөн, ээжийнхээ аав аар овоглодог, харин *******гийн аавыг *******, ээжийг маань гэдэг байсан, *******г товчлоод гэж дууддаг байсан, 10 жилийн сургуульд бүрэн сураагүй, сүүлд сонсохнээ Хэнтий аймгийн Техник мэргэжлийн сургуульд сураад төгссөн гэсэн.. гэх мэдүүлэг
20. Гэрч гийн гийн 2025 оны 6 дугаар сарын 06-ны өдөр шүүхэд өгсөн мэдүүлэгт... нь миний төрсөн аав, *******г Мөнхзаяа гэж дууддаг байсныг мэдэхгүй, ******* нь Хэнтий аймгийн Техник мэргэжлийн сургуулийг төгссөн... гэх мэдүүлэг зэрэг баримтууд хэрэгт авагдсан байна.
Нэхэмжлэгч *******ийн ******* нь 043044 дугаартай гийн Мөнхзаяа гэх нэртэй хөдөлмөрийн дэвтрийн эзэмшигч тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба энэ нь ажилласан байдал тогтоолгох шаардлагын үүднээс уг нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Шүүх хэрэгт авагдсан дээрх нотлох баримтаас үзвэл нэхэмжлэгч Ц.*******гийн төрсөн эцгийг ******* гэх бөгөөд түүний эх ын нь гийн гэх хүнтэй гэр бүлийн харилцаатай, цуг амьдарч болох нь Үндэсний архивын газрын 1989 оны хүн амын тооллогын баримтаас нотлогдож байна.
Нэхэмжлэгч Ц.******* нь Хэнтий аймгийн Техник мэргэжлийн сургуульд суралцаж төгсөөд, Хэнтий аймгийн Өндөрхаан САА-д ирж ажиллахад түүний хөдөлмөрийн дэвтрийг нээхдээ хойд эцэг С.гаар овоглож, өөрийнх нь нэрийг Мөнхзаяа гэж зөрүүтэй бичсэн болох нь Ц.*******тай цуг ажиллаж байсан гэрч Л.Алимаа, С.******* нарын мэдүүлэг болон нэхэмжлэгчийн зурагтай ТМС төгссөн монтажид түүний нэрийг Мөнхзаяа гэж бичигдсэн байдал, монтажид авагдсан зураг одоогийн иргэний үнэмлэхэд авагдсан зурагтай тохирсон, төрсөн эгч Д., ах Ж. нарын мэдүүлэг зэргийг үнэн зөв хэмээн үнэлж 043044 дугаартай гийн Мөнхзаяа гэх хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь *******ийн ******* мөн болохыг тогтоож шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4 дахь хэсэгт заасныг баримтлан 043044 дугаартай гийн Мөнхзаяа гэх хөдөлмөрийн дэвтрийн эзэмшигч нь ******* овогт *******ийн ******* /РД:/ мөн болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УРАНЗАЯА