| Шүүх | Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашийн Мөнхбүрэн |
| Хэргийн индекс | 317/2025/0184/Э |
| Дугаар | 2026/ДШМ/19 |
| Огноо | 2026-02-26 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | Э.Уянга |
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 02 сарын 26 өдөр
Дугаар 2026/ДШМ/19
2026 02 26 2026/ДШМ/19
Л.Од холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Р.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч А.Цэрэнханд, Д.Мөнхбүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор Э.Уянга,
Цагаатгагдсан этгээд Л.О, түүний өмгөөлөгч Д.Туяа,
Нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг нарыг оролцуулан,
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Т.Батжаргал даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 2025/ШЦТ/522 дугаартай цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор Э.Уянгын гаргасан эсэргүүцлээр цагаатгагдсан этгээд Л.Од холбогдох эрүүгийн 2434000000483 дугаартай хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхбүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1.
2.Цагаатгагдсан этгээд Л.О нь 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Төв аймгийн Бсумын Б02 дугаар багийн нутаг “Б” гэх газарт байх Дөвөлжөөн дээр байсан үхрээс “энэ миний үхэр ав” гэж хэлээд иргэн Б.Бэзэмшлийн 1 тооны улаан зүсмийн, 4 настай сувай үнээг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар бусдад худалдан борлуулах зорилгоор хулгайлж түүнд 1,400,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
3.Төв аймгийн прокурорын газраас Л.Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
4.Анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуороос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2434000000483 дугаар хэргийг "Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарсан" үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Шалмаг Лхамдоржийн Оийг цагаатгаж,
Эрүүгийн 2434000000483 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн үхрийн хувхай толгой 1 ширхэг, 2 ширхэг эрүү, 4 шийр зэргийг цагаатгах тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Төв аймгийн Шүүхийн тамгын газарт даалгаж,
Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Л.О нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж,
Цагаатгах тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдэж,
Цагаатгах тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Л.Од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
5.Прокурор Э.Уянгын 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдөр бичсэн 36 тоот эсэргүүцэлд: “Цагаатгах тогтоолдоо “...хохирогчоор тогтоогдсон Б.Б нь эх сурвалжаа зааж чадаагүй гэжээ...” гэтэл хэргийн материалд цугларсан гэрч Ш.Д“...Би 2024 оны 10 дугаар сарын дундуур үхэр дээрээ очоод үзэхэд Булаан зүсмийн үхэр байхгүй алга болсон байсан тэгэхээр нь Б луу утсаар залгаж хэлсэн. Тухайн үхэр улаан зүсмийн зөв талын чих урдаасаа догол эмтэй, 4 настай сувай үхэр байсан. Бүхэр гэдгийг манай ойр хавийн бүх айлууд мэднэ...” гэх мэдүүлэг, гэрч Ш.Ддахин өгсөн “...Оийн үхэр манай үхэртэй цуг байдаг. Бэлчээрт хамт гардаг. Оийн үхэр нь зөв талын чих үзүүрээрээ хулгар, хөндлөн огтолсон, баруун талын чихийг урдаасаа хөндлөн имтэй байдаг. Оийн үхэрт улаан зүсмийн сувай үхэр байхгүй, тугалтай улаан үхрүүд бол байгаа. Хавар эмнэхэд ягаан зүсмийн сувай үнээ байсан. О Оүхэр өгөх талаар надад огт ярьж байгаагүй...” гэсэн мэдүүлэг, гэрч Г.Ц2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр өгсөн “...Би 2022 онд хүний үхэр харж байсан. Миний харж байсан үхрээс Б гэх хүнд 1 тугалтай үнээ өгч байсан. Зөв талын чих урдаасаа догол имтэй, улаан халзан улаан голдуу үхэр байсан...” гэсэн мэдүүлгээр Б.Бэзэмшлийн 1 тоны улаан үхэр Ш.Дүхэрт байсан болох нь тогтоогддог. Мөн тухайн үхэр 2024 оны 10 сард алга болсон талаар Ш.Д Б.Бт мэдэгдэж Б.Б үхрээ эрж хайсан болох нь хэрэгт авагдсан гэр нарын мэдүүлгээр тогтоогддог.
Харин Л.О нь тухайн нутагт малаа тоолуулаагүй, тухайн зарсан гэх үхэр Л.Оийнх гэдэг нь тогтоогдсон баримт байхгүй, малын толлого хийлгээгүй талаар багийн Засаг даргын баримт хэрэгт авагдсан байдгийн шүүхээс анхаарч үзээгүй.
Хохирогч Б.Бэзэмшлийн 1 тооны улаан зүсмийн үхэр Ш.Дүхэрт байсан гэдгийг нотолсон бусад гэрч нарын мэдүүлгийг хэргэн няцаан үгүйсгэснээ тогтоолдоо дүгнээгүй байна.
Түүнчлэн Б.Бэзэмшлийн 1 тооны үхэрний зүс, эм тамга нь ...улаан зүсмийн зөв талын чих урдаасаа догол эмтэй... гэж гэрч Ш.Д, Г.Ц, хохирогч Б.Б нар нь мэдүүлдэг.
Үхэр худалдан авсан гэрч Ш.О мэдүүлэхдээ “...Д ахын өвөлжөөн дээр очоод тэдний үхрээс “энэ үхрийг бариад ав” гээд нэг улаан зүсмийн үхрийг зааж өгсөн. Тэгэхээр нь үхрийг бариад автал биеэр жижиг үхэр байсан. Тэгээд бид хоёр наймаа тохироод би үхрийг нь гаргаж байхдаа зургийг нь авч малын эмч рүү явуулаад гарал үүслийн бичиг авч Улаанбаатар хот орж борлуулсан. Тухайн үхэр зөв талын чих нь имтэй, буруу талын чих нь имгүй жижиг биетэй улаан үхэр байсан....” гэх мэдүүлэг, гэрч Т.Б“...Д гэх хүний үхэртэй Оийн үхэр хамт байдаг гээд Дүхэр дотроос улаан зүсмийн жижиг үхэр барьж өгсөн. Үхэрт ямар нэг содон шинж тэмдэг байгаагүй. Жижиг улаан зүсмийн үхэр байсан. О түүний хамтран амьдрагч Батмөнхтэй хамт байсан. Манай үхэр Дүхэртэй хамт байдаг наад улаан үхэр чинь манай үхэр гэж О хэлсэн. Манай нөхөр О зургийг нь аваарай гээд байсан, тухайн өдөр цас орсон гадаа хүйтэн байсан болохоор би даараад зургийг нь сайн авч чадаагүй. Яах аргагүй улаан зүсмийн үхэр байсан...” гэсэн мэдүүлгээр ...улаан зүсмийн зөв талын чих урдаасаа догол эмтэй... үхэр байсан гэдэг нь давхар нотлогддог.
Харин Л.О нь Ш.О... миний зарсан үхэр зөв чих хулгар имтэй /үзүүр хэсгийг нь тасалчихсан/ буруу чих хөндлөн имтэй буюу дээрээс нь хайчлаад сэтэлчихсэн/ шүдлэн гунж буюу огт туглаагүй үхэр/ байгаа... гэж мэдүүлэг нь гэрч, хохирогч нарын дээрх мэдүүлгээр няцаан үгүйсгэгдэж байна.
Тодруулбал: ...зөв талын чих урдаасаа догол эмтэй, тугалж байсан, сувай үнээ... гэж хохирогч, гэр нарын мэдүүлгээр Л.О нь Ш.О“...зөв талын чих урдаасаа догол эмтэй, улаан зүсмийн, сувай үхэр...” зарсан болох нь нотлогдож байна.
Гэвч шүүх цагаатгах тогтоолдоо дээр дурдсан бичгийн нотлох баримтуудыг хэрхэн няцааж үгүйсгэж байгаа талаараа тодорхойлох хэсэгтээ үндэслэл бүхий бодит дүгнэлт хийхгүйгээр шүүгдэгчийн холбогдсон хэргийг хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2. “дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан бол...”, 1.3. “дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй бол...” буюу хэргийн үйл баримтыг бодит байдалтай нийцүүлээгүй дүгнэлт хийж шийдвэрийг гаргажээ.
Иймд Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 522 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив” гэв.
6.Цагаатгагдсан этгээдийн өмгөөлөгч Д.Туяа тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...Миний зүгээс урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргасан боловч хэргийг прокурорт буцаах шаардлагагүй гэж шийдвэрлэсэн. Харин 4 гэрч асуулгах хүсэлтийг хангаж, 4 гэрчийг шүүх хуралдаанд оролцуулсан. Тухайн 4 гэрчийн мэдүүлэг 2025 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд тодорхой тусгагдсан байдаг. Үүнээс хойш нэмэлт ажиллагаа явуулах шаардлагатай гэж үзэн хэргийг прокурорт буцаасан. Нэмэлт ажиллагааны хүрээнд 2-р хавтаст хэрэгт баримтууд цугларсан. Прокурорын яллах дүгнэлт үйлдэгдсэний дараа Д, Батбаяр, хохирогч Б, Ц, О, Б нараас дахин мэдүүлэг авсан. Зарим гэрчээс 2 удаа, заримаас 3 удаа мэдүүлэг авсан. Тухайлбал, О, Б нараас 2 удаа, Б, Д, Ц нараас мөн 2-3 удаа мэдүүлэг авсан байдаг. Гэтэл нэмэлт ажиллагааны дараа хэрэг шүүхэд дахин шилжихдээ прокурор шинээр яллах дүгнэлт үйлдээгүй, өмнөх яллах дүгнэлтийг хэвээр нь гардуулсан. 7 дугаар сарын 22-ны өдрийн шүүх хуралдаанаас хойш хийгдсэн нэмэлт ажиллагаа, дахин авсан мэдүүлгүүдийн талаар яллах дүгнэлтэд огт дурдаагүй. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотлох баримтыг үнэлэх, яллах дүгнэлтийн үндэслэл болгох журмыг зөрчсөн гэж үзэж байна. Мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн, гүйцэт тогтоох үүргийг мөрдөгч, прокурор биелүүлээгүй. Анх авсан мэдүүлгүүдээс хойш дахин 2 удаа авсан мэдүүлгүүд өөрчлөгдсөн байхад тэдгээрийг яллах дүгнэлтэд тусгаагүй, үнэлээгүй. Ялангуяа О, Д, Ц, Б нарын сүүлийн мэдүүлгүүд өмнөхөөсөө зөрүүтэй байхад уг зөрүүг үнэлээгүй.
Мөн “ач холбогдол бүхий гэрчүүдийн мэдүүлгийг няцаагаагүй” гэх прокурорын тайлбартай холбогдуулан дараах зүйлийг хэлье. Б анх гаргасан гомдолдоо “4 настай ягаан үхэр хулгайд алдсан” гэж мэдүүлсэн байдаг. Харин сүүлд өгсөн мэдүүлэгтээ нас, зүсийг өөрөөр мэдүүлсэн. 2-р хавтаст хэргийн 41, 42 дугаар хуудсанд авагдсан мэдүүлэгтээ өөрөөр тайлбарласан. Ц нь тухайн үхэр 2018 онд төрсөн тугал, 2022 онд 4 настай тугалтай үхэр байсан, 2024 онд 6 настай байх ёстой гэж мэдүүлсэн. Шинжээчийн 2-р хавтаст хэрэгт авагдсан дүгнэлтээр үхрийн толгой, шийрийг 2,5 настай буюу 30 сартай гэж тогтоосон. Л.О нь “2022 оны тугал” гэж мэдүүлсэн бөгөөд насны хувьд шинжээчийн дүгнэлттэй тохирч байгаа. Мөн 65 дугаар хуудсанд авагдсан үхрийн зургийг шүүх хуралдаанд үзүүлж, Оаас “таны худалдаж авсан үхэр байна уу” гэж асуухад тэрээр ягаан зүсмийн, 3 настай, солжир эвэртэй үхрийг зааж, гарын үсэг зурсан. Харин хохирогч Баас мөн асуухад “энэ миний үхэр биш” гэж мэдүүлсэн. 94-97 дугаар хуудсанд авагдсан таньж олуулах ажиллагааны баримтад О, Б, Батмөнх нар үхрийн толгой, шийрийг “бидний гаргасан, худалдаж авсан үхрийн толгой, шийр мөн” гэж мэдүүлсэн. Прокурор эдгээр баримтыг ямар үндэслэлээр үгүйсгэж байгаа нь тодорхойгүй байна. Мөн Л.О нь Өвөрхангай аймгаас нүүж ирсэн, тухайн үед 13-14 үхэр, 80 орчим бог малтай байсан. 2019-2022 онд малын тоо 30-40 үхэр болсон талаар гэрч Дүүдэндорж, Батмөнх нар мэдүүлсэн. Л.О ягаан зүсмийн, 3 настай, сувай үхэртэй байсан талаар эдгээр гэрчүүд тогтвортой мэдүүлсэн. Түүнчлэн Улсын дээд шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 24 дүгээр тогтоолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.1 дүгээр зүйлд заасан хуулийн хэрэглээг тайлбарласан. Уг тогтоолд нотлох баримтыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн эсэх, хамаарал, ач холбогдол, хүрэлцээтэй байдлыг нэг бүрчлэн шалгаж тогтоох шаардлагатайг тодорхой заасан байдаг. Мөн гэм буруугийн талаар үндэслэл бүхий эргэлзээ үүссэн тохиолдолд цагаатгагдсан этгээдэд ашигтайгаар шийдвэрлэх зарчмыг баримтлах талаар дурдсан. Мөрдөгч, прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн тогтоох үүргээ биелүүлээгүй гэж үзэж байна. Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.
7.Цагаатгагдсан этгээд Л.О тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хэлэх зүйл байхгүй.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурор Э.Уянгын 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдөр бичсэн 36 дугаар эсэргүүцлийг үндэслэн цагаатгагдсан этгээд Л.Од холбогдох эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэхдээ прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаад цагаатгах тогтоолыг хүчингүй болгон, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэлээ.
1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршдог.
2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоох ба хэрэгт авагдсан нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай эсэх, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд нотлох баримтын хүрэлцээтэй байдал хангагдсан эсэхийг бүхэлд нь үнэлж, хэргийг эцэслэн шийдвэрлэх учиртай.
Учир нь, шүүх яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг хуульд заасны дагуу тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянан үзэж тухайн хэрэг учрал болж өнгөрсөн цаг хугацаа, үйл баримтыг сэргээн дүрслэх замаар хэргийн бодит байдлыг тогтоосноор тухайн шүүгдэж буй этгээдийн гэм бурууг үгүйсгэх, эсхүл гэм буруутай эсэх болон хэргийн зүйлчлэл, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудын талаар хууль зүйн дүгнэлт хийх бөгөөд шүүхээс гарч буй шийдвэр эргэлзээгүй, ойлгомжтой бичигдсэн тохиолдолд хууль ёсны ба үндэслэл бүхий байх зарчмыг хангасан гэж үзнэ.
3.Хэрэгт авагдсан баримтуудыг харьцуулан үзвэл, Л.О нь 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Төв аймгийн Бсумын Б02 дугаар багийн нутаг “Б” гэх газарт байх Ш.Дөвөлжөөн дээр байсан үхрээс “энэ миний үхэр ав” гэж хэлээд иргэн Б.Бэзэмшлийн 1 тооны улаан зүсмийн, 4 настай сувай үнээг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар бусдад худалдан борлуулах зорилгоор хулгайлж түүнд 1,400,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримтын талаар тусгагджээ.
4.Төв аймгийн прокурорын газраас Л.Оийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мал хулгайлах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн.
5.Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд “хэргийн хохирогчийг зөв тогтоогоогүй, хохирогчоор тогтоогдсон Б.Б нь мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй, эд мөрийн баримтаар үхрийн толгой, шийр, эрүү зэргийг шүүгдэгчээс авчирсныг мөрдөгч эд мөрийн баримтаар тооцсон нь ойлгомжгүй, ...эд мөрийн баримтыг хэрхэн яаж бэхжүүлж авдаг хуулийн зохицуулалт, журмыг зөрчсөн гэж үзэхээр байна. Хэргийн газрын нөхөн үзлэгт ...хэргийн газраас тухайн зүйлүүдийг авсан гэдгийг хэрхэн яаж нотолж байгаа нь ойлгомжгүй зэрэг эргэлзээ бүхий нөхцөл байдал үүссэн, Л.О нь Б.Бтүрээсээр маллаж байсан. Ш.Дүхэрт байсан үнээг нядалж Ш.Озарж борлуулсан гэх хөдөлбөргүй нотлох баримт хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдохгүй байна” гэх дүгнэлт хийж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Л.Од холбогдох хэргийг “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарсан” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгасан тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж дүгнэх үндэслэл болсон.
Тодруулбал, Б.Бхохирогчоор өгсөн “Төв аймгийн Бсумын Б2 дугаар баг Бгэх газар... Дүүдэндорж гэдэг айлтай саахалт байдаг. 2022 онд манай нэг тооны үхэр Дүүдэндорж ахын үхэр дотор ороод ижилсээд салахгүй байсан. Тэгтэл саяхан Дүүдэндорж ах залгаад энэ үхрээ аваарай, сувай үхэр гэмтэй шүү гэсэн. Тэгэхээр нь үхрээ үзэх гээд үхэр дээр нь очтол манай үхэр байхгүй болсон Тэгээд үхрээ сураглаж байтал манай нутгийн О гэх залуу О гэх хүнээс үхэр авч зарсан гэж хэлээд налад зургийг нь үзүүлтэл Оээс авсан гэх үхэр нь манай үхэр мөн байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан. Алдагдсан гэх үхэр 4 настай улаан зүсмийн, зөв талын чих урдаасаа догол эмтэй..., биеэр бол их жижигхэн үхэр” гэх /1хх-5/,
-Б.Бхохирогчоор дахин өгсөн “...Ивээхүү гэх хүний түрээсийн малыг маллаж байсан... 10 тугалтай үнээ... авч маллаж байсан... Тэр дотор байсан тугалтай үнээ байгаа юм. 2022 онд 3 настай, тугалтай гунжин үнээ ирсэн. Тэгээд 2023 онд бяруу нь өвчнөөр үхээд 2024 онд сувайраад 2024 оны намар алга болсон. ...5 настай соёолон бүдүүн үнээ байсан... Жижиг биетэй, улаан хүрэн /улаан/, буруу чих урдаасаа догол имтэй, хоёр эвэр нь бага зэрэг зөрүүтэй, ер нь бол бага зэрэг солжир гэхэд болно...” гэх /2хх-42-43/
-гэрч Ш.Д“Бынхаас улаан зүсмийн шүдлэн үхэр 2022 онд тугалтайгаа ирээд 2023 оны зуднаар тугал нь үхээд бүтэн жил тугалаагүй сувай үхэр байсан. Би 2024 оны 10 дугаар сарын дундуур үхэр дээрээ очоод үзэхэд Булаан зүсмийн үхэр байхгүй алга болсон байсан. Тэгэхээр нь Б руу залгаж хэлсэн. Улаан зүсмийн зөв талын чих урдаасаа догол имтэй, 4 настай сувай үхэр байсан. Дөрвөн туурай ягаан өнгөтэй байсан...” гэх /1хх-7/,
-гэрч Ш.Оын “...Тэгээд 9 сарын сүүлчээр үхрээ авъя гээд Оийнд очтол за би одоо бариад өгье гэж хэлээд Д ахын өвөлжөөн дээр очоод тэдний үхрээс энэ үхрийг бариад ав гээд улаан зүсийн үхрийг зааж өгсөн. Тэгэхээр нь тэр үхрийг бариад автал биеэр жижиг үхэр байсан. Энэ арай жижиг үхэр байна, томруулж өг гэтэл чамд өгөх сувай үхэр манайд байхгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь та тэгвэл дээр нь нэмээд 1 хонь өг гэж хэлсэн. Тэгээд бид хоёр наймаа тохироод үхрийг нь гаргаж байхдаа зургийг нь авч малын эмч рүү явуулаад гарал үүслийн бичиг авч Улаанбаатар хот орж борлуулсан... Тухайн үхэр зөв талын чих нь имтэй, буруу талын чих нь имгүй, жижиг биетэй улаан үхэр байсан” гэх /1хх-9/,
-гэрч Ш.Оын дахин өгсөн “...Солжир эвэртэй улаан гунжин үнээ байсан. Тухайн үхрийг хийж байх үед эвэр нь солжир болохоор тогтохгүй хажуу тийшээ унаад байсан юм. Ягаан зүсмийн үхрийг өвчих үед цавь нь цайвар байдаг. Нядалсан үхрийн цавь нь хүрэн байсан учраас би улаан үхэр гэж тодорхойлж байгаа...” гэх /1хх-85/,
-гэрч Г.Ц“...Би 2022 онд хүний үхэр харж байсан. Тэр хүн түрээсээр үхрээ хүнд маллуулдаг байсан. Миний харж байсан үхрээс Б гэх хүнд 10 тугалтай үнээ өгч байсан. Зөв талын чих урдаасаа догол имтэй, улаан халзан, улаан голдуу үхэр байсан. Б над дээр нэг зураг барьж ирсэн. Энэ нөгөө үхэр мөн байна уу гэж асуусан. Тэгэхээр нь би танихгүй байна. Өнгө нь бол мөн байна гэж хэлсэн. Им тамга нь мэдэгдэхгүй байсан. Буруу талын чихэнд ямар нэгэн им байхгүй байсан” гэх /1-44/,
-гэрч Т.Б“...Манай нөхөр Оулаан зүсмийн үхэр зараад би нөхөртэйгээ очиж авч байсан. Тухайн үед О, хамтран амьдрагч Батмөнх, манай нөхөр О бид 4 байсан. Тухайн үхрийг авахдаа хэний үхэр талаар асуухад Дүхэр дотор байдаг манай үхэр гэж хэлж байсан. Манай нөхөр О зургийг нь аваарай гээд байсан. Тухайн үе цас орсон гадаа хүйтэн байсан болохоор би даараад зургийг нь авч чадаагүй. Яах аргагүй улаан зүсмийн үхэр байсан” гэх /1хх-18/,
-гэрч Б.С“...О надаас улаан зүсмийн үхэр 2-оос дээш насны эр үхэр гэж бүртгүүлсэн. Тухайн бичгийг 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр авсан. Оаас явуулсан зураг манай сан дээр бүртгэлтэй байгаа зурагтай таарч байна. Тухайн үхрийн зургаас насыг нь тодруулах боломжгүй. Тухайн үхэр улаан өнгөтэй байсан” гэх /1хх-79/,
-гэрч Ш.Ддахин өгсөн “...О гэх хүн нь манайхтай айл саахалт, манай суманд Өвөрхангай аймгаас ирээд 4 жил гаран болж байна. Оийн үхэр манай үхэртэй цуг байдаг, хамт бэлчээрт гардаг. Нийт 20 гаран тооны үхэртэй ирсэн. Оийн үхэр нь зөв талын чиг үзүүрээсээ хулгар, зөв талын чихийг хөндлөн огтолсон, буруу талын чихийг урдаасаа хөндлөн имтэй байдаг. Би им хийж байхад нь цуг байсан. Одоо эдний үхэрт улаан зүсмийн сувай үхэр байхгүй. Тугалтай улаан үнээнүүд бол байгаа. Хавар имнэхэд ягаан зүсмийн сувай үнээ тэднийд байсан” гэх /1хх-11/,
-Л.Оийн сэжигтнээр өгсөн “Би Төв аймгийн Бсумын Б2 дугаар багийн нутаг Төгрөг гэх газар мал малладаг. 2024 оны 7 дугаар сарын үед О гэх хүнээс 1,500,000 төгрөг аваад оронд нь үхэр өгнө гэж хэлсэн. Тэгээд 2024 оны 9 дүгээр сард өөрийн үхрээс ягаан зүсийн шүдлэн гунж барьж өгсөн. Тэгтэл О жижиг байна гээд дээр нь нэмж 1 эр хонь авсан. Манай үхрүүд бүгд зөв талын чих үзүүрээсээ хулгар, буруу чих нь урдаасаа хөндлөн имтэй. Оөгсөн үхэр бол солжир эвэртэй, ягаан шүдлэн гунж байгаа... Дүйдэн ахын үхрийг хашихад Булаан зүсмийн үхэр хашаан дотор цуг хашигдсан байсан. Би малын зүс мэднэ. Улаан үхэр, ягаан үхэр хоёрыг хараад ялгана. ...огт тугалаагүй үхэр байгаа” гэх мэдүүлгүүд болон бусад хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий баримтууд хэрэгт авагдсан байна.
Дээрх нотлох баримтууд нь агуулгын хувьд хэрхэн нэг нь нөгөөгөө нотолж байгаа, эхсүл няцаан үгүйсгэсэн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийхгүйгээр хэрэгт авагдсан нотлох баримтыг ерөнхий байдлаар нэрлэн бичиж, шүүхийн шийдвэрт нөлөөлөх нөхцөл байдал байгаа эсэхийг анхаарахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэг болон 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан “шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгана”, “шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг тусгана” гэж тус тус зааснаар хэрэгт авагдсан нотлох баримтуудад үнэлэлт, дүгнэлт өгч чадаагүй байна.
Өөрөөр хэлбэл, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой бүхий л нотлох баримтуудыг шалгаж үзсэний үндсэн дээр шүүх шийдвэр гаргахдаа эдгээрийг нэг бүрчлэн шалгасан боловч гагцхүү няцаан үгүйсгэгдэхгүй буюу үндэслэл бүхий эргэлзээ үүссэн тохиолдлыг ойлгох бөгөөд нэг нь нөгөөгөө үгүйсгэсэн нотлох баримтуудад няцаан үгүйсгэсэн дүгнэлт хийхгүйгээр эргэлзээтэй нөхцөл байдлыг шууд тогтоох боломжгүй юм.
6.Үүнээс гадна, прокурор 2025 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай” 20 дугаартай тогтоолоор Л.Оийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэж зүйлчилсэн байх боловч мөн өдрийн “Яллагдагч Л.Од холбогдох эрүүгийн хэргийн талаар” 91 дугаартай яллах дүгнэлтэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “мал хулгайлах” гэмт хэрэгт үйлдсэн гэж зүйлчлэн, хэргийг шүүхэд шилжүүлсэн нь ойлгомжгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчсөн гэж үзнэ.
7.Түүнчлэн хэрэгт авагдсан 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 1391 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсанаас үзэхэд мөрдөгч нь эд мөрийн баримтаар хураагдсан үхрийн толгойг хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлээгүй, шаардлага хангаагүй үндэслэлээр нотлох баримтаас хасуулах тухай прокурорын хүсэлтийг шүүх хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн атлаа шийдвэрийн үндэслэл болгосон нь ойлгомжгүй байна.
8.Прокурор Э.Уянгын бичсэн “...шүүх цагаатгах тогтоолдоо дээр дурдсан бичгийн нотлох баримтуудыг хэрхэн няцааж үгүйсгэж байгаа талаараа тодорхойлох хэсэгтээ үндэслэл бүхий бодит дүгнэлт хийхгүйгээр... шийдвэрлэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан бол”, 1.3-т “дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй” хэргийн үйл баримтыг бодит байдалтай нийцүүлээгүй дүгнэлт хийж шийдвэрийг гаргасан…” гэх агуулга бүхий эсэргүүцэл үндэслэлтэй байна.
9.Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3-т заасан “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй”, “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн” үндэслэлүүд тогтоогдож байх тул анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж, прокурорын бичсэн эсэргүүцлийг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.
10.Хэргийг анхан шатны шүүхэд очтол Л.Од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.МӨНХ-ЭРДЭНЭ
ШҮҮГЧИД А.ЦЭРЭНХАНД
Д.МӨНХБҮРЭН