| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Уранзаяа |
| Хэргийн индекс | 156/2024/00461/И |
| Дугаар | 321/ШШ2025/00946 |
| Огноо | 2025-12-11 |
| Маргааны төрөл | Газрын тухай хуулиар, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 12 сарын 11 өдөр
Дугаар 321/ШШ2025/00946
| 2025 оны 12 сарын 11 өдөр | Дугаар 321/ШШ2025/00946 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Уранзаяа даргалж тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч:Улаанбаатар хот, Багануур дүүрэг, 1 дүгээр хороо, баялаг ******* тоот хаягт байрлах******* ХХК
Хариуцагч: Улаанбаатар хот, Багануур дүүрэг, 3 дугаар хороо, нугын тал ******* тоотод оршин суух, ******* овогт ******* *******
Нэхэмжлэлийн шаардлага: Бусдын хууль бус эзэмшлээс газар, хашааг чөлөөлүүлж, олох ёстой байсан орлого хохиролд 20,130,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч,******* ХХК-ийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд захирал *******
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч:*******
Хариуцагч: Г.*******
Хариуцагчийн өмгөөлөгч:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Баярсайхан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч******* ХХК, түүнийг итгэмжлэлгүйгээр эрхтэй этгээд шүүхэд гаргасан нэхэмжлэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Гансоёмбо ХХК нь Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 3 дугаар Аварга Эрдэнэ тоот хаягт байрлах газрыг дуудлага худалдаагаар худалдан авч, тус сумын Засаг даргын 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн А/29 дүгээр захирамжаар манайд компанид эзэмшүүлсэн. Тус газрыг зориулалтын дагуу ашиглаж байгаад 2021 онд мод бэлтгэх зориулалтаар гэх найздаа худалдан борлуулахаар харилцан тохиролцсон боловч газрын үнийг төлөөгүй тул түүний хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргарсан боловч шүүхээс тус газрын хууль ёсны шударга эзэмшигч нь******* ХХК мөн гэсэн дүгнэлт хийсэн боловч тус газарт үйл ажиллагаа явуулдаггүй хариуцагч биш, ******* хариуцагч гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул манай компани хариуцагч Г.*******од холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Уг газарт ******* хөрөө рам ажиллуулан үйл ажиллагаа явуулдаг. Иймд ******* нь манай газрыг одоо хүртэл хууль бусаар эзэмшиж байгаа тул түүний хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлж өгнө үү. Уг газарт бид үйл ажиллагаа явуулсан бол тодорхой хэмжээний ашиг орлого олох боломжтой, магадгүй түрээсэлсэн бол тодорхой орлоготой байх боломжтой байсан. Иймд газраа эзэмшиж чадаагүйгээс учирсан хохирол хэмээн 20,130,000 төгрөг гаргуулна. Гэхдээ уг хохирол нь гэм хорын хохирол биш, Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д заасны дагуу гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол гэж үзэж байна. ******* нь Гантөмөрийн хүргэн учраас энэ газар дээр үйл ажиллагаа явуулдаг юм. Сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, бид хууль ёсны дагуу газрыг эзэмшиж байгаа шударга эзэмшигч тул газрын эзэмшигчээр *******ыг тогтоолгохыг зөвшөөрөхгүй.. гэв.
2.Хариуцагч Г.******* шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:..Уг маргаан бүхий газарт миний хөрөө рам үйл ажиллагаа явуулж байгаа нь үнэн. Гэхдээ газар чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг би хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь манай хадам аав 2021 онд Дэлгэрхаан сумын 3 дугаар баг сумын төвийн Эрдэнэ хүрийн баруун дэнжид байрлах 2000 мкв газар, хашаа, тайга 3 маркийн хөрөө рамыг 15,000,000 төгрөгөөр нэхэмжлэгчээс худалдаж авсан. Энэ хугацаанд газар, хашаа хөрөө рамтай холбоотой ямар нэгэн маргаан гарч байгаагүй бөгөөд нэхэмжлэгч талд мөнгөө өгсөн болохоор удахгүй гэрчилгээгээ шилжүүлж өгнө л гэдэг байсан. Тухайн үед ковидын үе байсан тул бид бичгээр гэрээ хийж чадаагүй, нэхэмжлэгч гэрчилгээгээ шилжүүлж өгнө гэдэг байсан болохоор өдий хүрсэн. Тухайн газар нь 2021 онд 2,000,000 төгрөгийн үнэлгээтэй байсан, энэ нь Дэлгэрхаан сумын ИТХ-ын тогтоолын хавсралтаар нотлогддог. Бид уг газрын төлбөрийг цаг тухайд нь төлсөн, худалдах худалдан авах гэрээний үүргээ биелүүлсэн тул хохирол 20,130,000 төгрөгийг төлөхгүй, харин намайг Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 3 дугаар Аварга Эрдэнэ тоот хаягт байрлах газрын эзэмшигчээр тогтоож өгнө үү. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна... гэв.
3.Нэхэмжлэгч талаас дараах баримтуудыг гаргаж ирүүлсэн байна. Үүнд:
3.1******* ХХК-ийн хуулийн этгээдийн гэрчилгээний хуулбар (хх-ийн 03 хуудас)
3.2. Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн дугаар шийдвэр (05-09 хуудас)
4.Хариуцагч хариу тайлбар, сөрөг нэхэмжлэлээс гадна дараах баримтын шүүхийн хэлэлцүүлэг гаргаж өгсөн. Үүнд:
4.1 Г.*******ыг ажилд томилсон тухай тушаал
4.2 Хашаа газрыг харуулсан фото зураг
4.3 Мэргэн засаг ХХК-ийн хуулийн этгээдийн лавлагаа
4.4 Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын ИТХ-ын 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 33 дугаар тогтоол
4.5 Мэргэн Засаг ХХК-ийн нийгмийн хариуцлагын гэрээ зэрэг бусад баримтыг гаргаж өгсөн байна.
5. Зохигчийн хүсэлтээр шүүхэд дараах баримтууд цугларсан байна. Үүнд:
5.1 Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 02 дугаартай Сумын 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлах тухай тогтоол (хх-ийн 45-46 хуудас)
5.2 Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Засаг даргын 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн А/29 дүгээр захирамж, мөн 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн А/04 дүгээр захирамж, 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн А/23 дугаар захирамж, 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн А/20 дугаар захирамж, 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А/21 дүгээр захирамж, газар эзэмшүүлэхтэй холбоотой бусад баримтууд (хх-ийн 47-68 хуудас)
5.3 Тус шүүхийн шүүгчийн захирамжийн дагуу 2024 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн дугаартай шийдвэртэй хэргээс авсан нотлох баримтууд (хх-ийн 72-117, 144-164 хуудас)
5.4 Вендо ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг баримтууд хэрэгт авагджээ.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.1.Нэхэмжлэгч******* ХХК нь хариуцагч Г.*******од холбогдуулан Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 3 дугаар баг, сумын төвийн баруун дэнжид байрлалтай, Аварга Эрдэнэ тоот хаягт байрлах газар хашааг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, 20,130,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасны зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
1.2.Нэхэмжлэгч******* ХХК нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...маргаан бүхий газрыг бид дуудлага худалдаагаар авч, сумын Засаг даргын захирамжийн дагуу эзэмшиж байгаа, хариуцагч Г.******* уг газарт хууль бусаар үйл ажиллагаа явуулаад удаж байгаа тул газраа чөлөөлүүлж, олох ёстой байсан орлого хохиролд 20,130,000 төгрөгийг гаргуулна... .гэж,
Хариуцагч Г.******* нэхэмжлэлийг эс зөвшөөрч ..Уг газрыг манай хадам аав нь******* ХХК-ийн захирал *******ээс худалдан авсан, газрын үнэ нэмэгдэхээр нэхэмжлэгч газраа зарахаа больсон, би худалдах худалдан авах гэрээний дагуу уг газрыг эзэмшиж байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй, харин уг газрын эзэмшигч болохыг тогтоолгоно... хэмээн тайлбарлан маргасан байна.
1.3.Зохигч газрын эзэмшил хуулийн дагуух эсэх, мөн төлбөр төлөх үндэслэлтэй эсэхэд маргаж байна.
1.4.Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээс дүгнэвэл нэхэмжлэгч тал хариуцагчийг Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.6-д заасны дагуу үндэслэлгүйгээр эд хөрөнгө олж авсан хэмээн тайлбарлаж, мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, 9.4.4-т зааснаар өөрийн зөрчигдсөн эрхийг сэргээлгэж, учирсан хохирлоо шаардаж байна.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч бусдын хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх шаардах эрхийнхээ хүрээнд иргэний шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан байх ба уг шаардлага болон хариуцагчийн үйлдэл хоёрын дунд шалтгаант холбоо, нэхэмжлэгчийн эрх ашиг сонирхол хөндөгдсөн байхыг шаардана.
1.5.Нэхэмжлэгч******* ХХК нь Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагч т холбогдуулан маргаан бүхий газрыг чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргаж, тус шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн дугаар шийдвэрээр . Маргаан бүхий газрыг эзэмшээгүй, түүний хүргэн ******* эзэмшиж байх тул газар чөлөөлөх үүрэг хүлээх этгээд биш гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.(хх-ийн 05-09 хуудас)
1.6.Нэхэмжлэгч******* ХХК нь Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 02 дугаартай Сумын 2019 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлах тухай тогтоол батлагдаж, уг тогтоолын дагуу маргаан бүхий газрыг дуудлага худалдаагаар эзэмшүүлэхээр тогтож, Дэлгэрхаан сумын Засаг даргын 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн А/29 дүгээр захирамжаар тус сумын 3 дугаар баг төвийн Эрдэнэ хүрийн баруун дэнжид үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай 2000 мкв газрыг эзэмшүүлэх эрхийн дуудлага худалдаанд ялагч болсон******* ХХК-д 15 жилийн хугацаанд эзэмшүүлсэн болох нь Засаг даргын захирамж, Газар эзэмших эрхийн нэгж талбарын дугаартай дугаартай гэрчилгээ тогтоогдож байна. (хх-ийн 45-47, 65-66 хуудас)
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч******* ХХК нь маргаан бүхий газрыг хууль ёсны дагуу Засаг даргын захирамжаар эзэмшиж байгаа, эзэмших эрхийн хугацаа дуусаагүй болох нь нотлогдож байна.
1.7.Нэхэмжлэгч******* ХХК нь хариуцагч гэх иргэнд уг маргаан бүхий газрыг худалдсан, нь хариуцагч Г.*******ын хадам аав гэх бөгөөд хариуцагч Г.******* нь нэхэмжлэгч******* ХХК-д газрын төлбөрийг шилжүүлсэн хэмээн тайлбарласан.
1.8.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж зохицуулсан, хэрэгт авагдсан баримт, зохигчийн тайлбараас үзвэл нэхэмжлэгч******* ХХК болон хариуцагч Г.******* нарын хооронд худалдах худалдан авах гэрээний харилцаа үүсээгүй хэдий ч хариуцагч Г.******* нь газар дээр үйл ажиллагаа явуулж байгаа нь түүний тайлбар, сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээс тодорхой харагдаж байна.
1.9 Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1.-д Хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүснэ, мөн хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1.-д Хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ, 92 дугаар зүйлийн 92.1.-д Шударга эзэмшигчийн эд хөрөнгө түүний эзэмшилд нь байгаа боловч эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд хэн нэгэн этгээд саад болж байвал уг саадыг арилгуулахаар өмчлөгчийн нэгэн адил шаардах эрхтэй гэж,
Мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж,
Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3.-т "газар эзэмших" гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг, 27 дугаар зүйлийн 27.1.-д Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ, 27.4.-т хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно гэж тус тус зохицуулжээ.
Дээрх хуулийн зохицуулалтын хүрээнд бусдын хууль бус эзэмшлээс эд хөрөнгө гаргуулах шаардлагыг гаргахын тулд тухайн эзэмшил газрын хувьд нэхэмжлэгчийн субьектив эрх хөндөгдсөн байх, эзэмших эрхээ хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл үүссэн байна.
1.10 Нэхэмжлэгч******* ХХК нь Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Засаг даргын 2019 оны А/29 дүгээр захирамжаар газрыг 15 жилийн хугацаатай эзэмшиж байгаа эрх бүхий этгээд тул газрыг бусдын хууль бус эзэмшлээс шаардах, энэ тухай өмчлөгчийн нэгэн адил шаардлага гаргах эрх бүхий этгээд мөн байна.
1.11Харин хэрэгт авагдсан баримтаар хариуцагч Г.******* хууль болон гэрээний дагуу газрыг өөрийн эзэмшилд авсан гэдэг нь нотлогдохгүй бөгөөд түүний хадам аав гэх болон нэхэмжлэгч******* ХХК-ийн хооронд үүссэн гэх харилцаа нь хариуцагч Г.*******ын газар эзэмшиж байгаа үйлдлийг зөвтгөх үндэслэл биш, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр буюу дээрх дугаар шийдвэрт . гэх утгатайгаар******* ХХК-д шилжүүлсэн мөнгийг Тайга 3 хөрөө, рамыг 15,000,000 төгрөгөөр худалдаж, худалдан авахаар харилцан тохиролцсон ба хөрөөний үнийг хариуцагч талд төлсөн гэж дүгнэснээс үзвэл хариуцагч Г.*******ын тайлбарлаж буй ..газрын үнийг төлсөн гэх тайлбарыг үгүйсгэсэн хүчин төгөлдөр шийдвэртэй байх тул хариуцагч уг 15,000,000 төгрөгийг манай хадам аав газрын төлбөр гэж шилжүүлсэн гэх тайлбар үндэслэлгүй гэж үзнэ.
Тодруулбал хариуцагчийн газрын төлбөрт шилжүүлсэн хэмээн тайлбарлаж буй 15,000,000 төгрөгийн асуудлыг шүүхээр шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шийдвэртэй байх тул шүүхээс уг тайлбарыг үгүйсгэн дахин нотлох шаардлагагүй юм.
1.12 Шүүхийн хэлэлцүүлэгт зохигчийн гаргасан тайлбар, бусад нотлох баримтаар нэхэмжлэгч******* ХХК нь маргаан бүхий газрыг эзэмших эрх бүхий этгээд мөн байхаас гадна газар эзэмших эрхээ хэрэгжүүлж чадахгүй байгаа нь тогтоогдож байх тул хариуцагч Г.*******ын хууль бус эзэмшлээс уг газар хашааг чөлөөлж, нэхэмжлэгч******* ХХК-д олгох нь зүйтэй.
2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа ..2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл 4 жил 6 сар газрыг ашигласан, бид энэ хугацаанд түрээслээд ашиг олох боломжтой.. байсан хэмээн тайлбарладаг.
2.1 Шүүхээс уг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй. Нэхэмжлэгч тал болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд дээрх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлахдаа Иргэний хуулийн 219 дүгээр зүйлд заасан зохицуулалтын хүрээнд уг шаардлагыг өөрт учирсан хохирол /гэм хорын хохирол биш/ хэмээн тайлбарладаг.
2.2 Иргэний хуулийн 495 дугаар зүйлд бусдын эд хөрөнгийг хууль бусаар захиран зарцуулснаас үүсэх үүргийн талаар зохицуулсан байх бөгөөд хууль ёсны өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр эд хөрөнгийг ашиглах..., захиран зарцуулж бусдын эрхийг зөрчсөн этгээд үүнээс учирсан хор хохирлыг төлөх үүрэгтэй, ийнхүү бусдын хөрөнгийг захиран зарцуулснаас үүсэх үр дагавар нь тухайн эд хөрөнгө биетээр байхгүй болсныг ойлгохоос гадна өмчлөгчийн эрх дуусгавар болсон байдаг.
2.3 Хэрэг авагдсан баримтаар******* ХХК-ийн газар эзэмших эрх хүчин төгөлдөр хэвээр байгаа, Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчээс учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасан,******* ХХК болон Г.******* нарын хооронд газрыг худалдах, худалдан авах гэрээний болон бусад үүргийн харилцаа үүсээгүй, хариуцагч Г.******* нь газрыг одоогоор бодитоор эзэмшиж байгаа хэдий ч нэхэмжлэгч******* ХХК-ийн өмнө ямар нэгэн үүрэг хүлээгээгүй, хуульд зааснаар үүргээ гүйцэтгээгүйгээс учирсан хохирлыг шууд хариуцах этгээд биш байх тул 20,130,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
3.Хариуцагч Г.******* нь үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлүүлэхээр Хэнтий аймаг, Дэлгэрхаан сумын 3 дугаар баг, сумын төвийн Эрдэнэ хүрийн баруун дэнжид байрлах улсын бүртгэлийн дугаартай 2000 мкв газрын эзэмшигчээр тогтоолгох сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
3.1 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1.-д Үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлүүлэхийн тулд хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэхээс өмнө хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргах эрхтэй гэж заасны дагуу хариуцагч уг маргаан бүхий газрын эзэмшигч болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэгт авагдсан баримтаар уг газрын шударга эзэмшигч нь******* ХХК нь болох нь тогтоогдож байна.
3.2 Хариуцагч Г.******* уг газрыг худалдан авсан гэх тайлбарыг гаргах боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигч өөрийн шаардлага, татгалзлын үндэслэлээ баримтаар нотлох үүрэгтэй, хариуцагч Г.******* нь уг газрыг худалдан авсан, эсвэл газрыг эзэмших эрхийг олж авсан гэдгээ баримтаар нотлоогүй, нэхэмжлэгч талын гаргаж өгсөн баримтыг өөр бусад баримтаар үгүйсгэж чадаагүй тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэв.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 335,650 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.*******оос 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1, 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар хариуцагч Г.*******ын хууль бус эзэмшлээс Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 3 дугаар Аварга Эрдэнэ тоот хаягт байрлах 2000 мкв газар хашааг чөлөөлж, нэхэмжлэгч******* ХХК-д олгосугай.
2.Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар 20,130,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
3.Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1-д зааснаар хариуцагч Г.*******ын гаргасан Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 3 дугаар Аварга Эрдэнэ тоот хаягт байрлах 2000 мкв газрын эзэмшигчээр тогтоолгох сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 335,650 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УРАНЗАЯА