| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Уранзаяа |
| Хэргийн индекс | 156/2024/00574/И |
| Дугаар | 321/ШШ2025/00950 |
| Огноо | 2025-12-12 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 12 сарын 12 өдөр
Дугаар 321/ШШ2025/00950
| 2025 оны 12 сарын 12 өдөр | Дугаар 321/ШШ2025/00950 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Уранзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг, ******* дүгээр байранд байрлах ******* ХХК
Хариуцагч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, Сариг 1 дүгээр гудамж, *******од оршин суух, ******* овогт *******ын *******
Нэхэмжлэлийн шаардлага: 10,348,418 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ******* /цахимаар/
Хариуцагч: Л.*******
Хариуцагчийн өмгөөлөгч: *******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Баярсайхан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч ******* ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбартаа: хариуцагч Л.******* нь манай ******* ХХК-д шатахуун түгээгчээр 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс ажилд орсон. Ажиллах хугацаандаа шатахууны дутагдал гаргаж, тухай үед өр төлбөр 10,348,418 төгрөгийн төлбөрийг өөрөө зөвшөөрч гарын үсэг зурж өгсөн. 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ажиллах хугацаанд энэ өр төлбөр гарсан. Бид тухайн үед ажиллаж байсан ******* нарт холбогдуулан цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан боловч хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсн байдаг. ******* тухайн үед гийн гарсан өр төлбөрийг өөртөө шилжүүлэн авсан хэмээн тайлбарлаж байгаа боловч энэ нь тухайн хүмүүсийн өөрсдийнх нь асуудал, бид тухайн үед ажиллаж байсан *******ээс өр төлбөрийг нэхэмжилж шүүхэд хандсан. Шүүхэд хандсны дараа *******ийн ээж 4,500,000 төгрөгийг төлсөн тул үлдэх 5,848,418 төгрөгийг нэхэмжилж байна гэв.
2.Хариуцагч Л.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие тус компанийн Наран нэртэй шатахуун түгээх газарт 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс ажилд орж 2024 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ажиллаад ажлаасаа гарсан. 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдөр той тооцоо нийлж ажил хүлээлцсэн ба нь 6,500,000 төгрөгийн түлш, бензин, масло дутаасан байсан. Би энэ дутагдлын талаар түүнд хэлэхэд .. би мэдэж байгаа, дутаагүй гээд хүлээгээд авчих, хөдөө гэрээсээ үхэр ажиллаад 2-3 хоногт төлчихнөө гээд гуйгаад байхаар нь би итгээд хэлснээр нь өргүй гэж тооцоо нийлсэн юм. Тэгсэн хэлсэн цаг хугацаандаа мөнгөө өгөлгүй алга болсон, Би Батноров суманд ганцаараа ээлжгүй ажиллаж байсан болохоор гийн араас очиж мөнгө төгрөгийг нь нэхэж чадаагүй. Компанийн хувьд гийн дутаасан мөнгийг надаас нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй байна. Тухайн үед би энэ талаараа захиралд болон Ариунаа эгчид хэлэхэд намайг загнаж, хүчээр шахуу тэр баримтад гарын үсэг зуруулсан. Би энэ компанид ажилласан хугацааны цалин мөнгөө аваагүй байгаа. гэх хүний өрийг над дээр тооцож байгааг би зөвшөөрөхгүй байна, үлдэгдэл мөнгийг түүнээс гаргуулах нь зүйтэй ...гэв.
3.Хэрэгт нэхэмжлэгчээс талаас дараах баримтуудыг гаргаж өгсөн байна. Үүнд:
3.1 ******* ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ (хх-ийн 17 хуудас)
3.2 *******, Н. нарын ээлж хүлээлцсэн баримт (хх-ийн 18 хуудас)
3.3 Хариуцагч Л.*******тэй тооцоо нийлсэн тухай баримт (хх-ийн 19-20 хуудас)
3.4 ******* ХХК-ийн захирлын 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 01 дугаартай Л.*******ийг ажилд томилох тухай тушаал (хх-ийн 48 хуудас)
3.5 Л.*******тэй тооцоо нийлсэн баримт (хх-ийн 74-76 хуудас)
4. Хариуцагч хариу дараах баримтыг гаргаж өгсөн байна.
4.1 Ихэр Наран ХХК-д түгээгч ажилтай Н.той тооцоо хийсэн акт (хх-ийн 30 хуудас)
4.2 Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон гэрчээс мэдүүлэг авсан тухай баримт (хх-ийн 31-35 хуудас)
4.3 Хэнтий аймгийн Прокурорын газрын 2025 оны 7 дугаар сарын 18-ний өдрийн 161 дугаартай Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоолын хуулбар
4.4 Хариуцагч Л.*******ийн 4,500,000 төгрөг төлсөн тухай баримт
4.5 ******* ХХК-ийн төлөөлөгч *******гийн Хэнтий аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл, гэрч Н.гийн мэдүүлэг зэрэг баримтуудыг гаргаж ирүүлжээ.
Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Л.*******д холбогдуулан 10,348,418 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримт, зохигчдын гаргасан тайлбар зэргийг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ ....Л.******* нь манай компанид шатахуун түгээгчээр 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр ажилд орж 2024 оны 8 дугаар сарын 31-нийг дуустал ажиллахдаа 10,348,418 төгрөгийн дутагдал үүсгэсэн, үүнээс 4,500,000 төгрөгийг төлсөн тул үлдэх 5,848,418 төгрөгийг гаргуулна... гэж,
4.Хариуцагч татгалзлын үндэслэлээ .. Би тус компанид ажиллаж байсан түгээгч гоос ажил хүлээж авахад 6,500,000 төгрөгийн тооцооны зөрүү гарсан, тэр үед үхрээ зарж ирээд уг мөнгийг төлнө, чи өр төлбөргүй гээд ажлаа хүлээгээд авчих гэсэн, би түүнд итгээд хүлээж авсан, түүний дутагдуулсан төлбөрийг надаас нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй... хэмээн тайлбарлан маргаж байна.
Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаас үзвэл хариуцагч Л.******* нь 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс ******* ХХК-д шатахуун түгээгчээр ажилд орж, тэдний хооронд хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн болох нь хэргийн 48 дугаар хуудаст авагдсан Ажилд томилох тухай тушаалын хуулбараар тогтоогдож байна.
Зохигч хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн талаар маргаагүй, гагцхүү өр төлбөрийг хэн хариуцах талаар маргаж байна.
5.Зохигчийн хооронд хөдөлмөрийн эрхийн харилцаа үүссэн, нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Л.******* нэг сарын 650,000 төгрөгийн цалин хөлс олгохоор тохиролцсноос үзвэл Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан хөлсөөр ажиллах гэрээний болон мөн хуулийн 369 дүгээр зүйлийн 369.1-д заасны дагуу хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байна.
Уг гэрээний зохицуулалтын хүрээнд хариуцагч Л.******* тодорхой ажил үүргийг гүйцэтгэсний дүнд нэхэмжлэгч ******* ХХК нь хөлсийг төлөх үүргийг хүлээх ба хэрэгт хөдөлмөрийн гэрээ байгуулсан тухай баримт ирээгүй хэдий ч хөлс тохирч, шатахуун түгээгчээр ажилд томилсон болох нь тогтоогдож байна.
Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Л.*******ийг хөдөлмөрлөх ажил үүргээ гүйцэтгэх явцдаа байгууллагад хохирол учруулсан хэмээн өөрт учирсан хохирлоо хариуцагчаас шаардаж байна.
6.Зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан баримтаас үзвэл хариуцагч Л.******* нь нэхэмжлэгч байгууллагад ажиллах хугацаандаа 10,348,418 төгрөгийн дутагдал гаргасан гэдгээ хүлээн зөвшөөрч, мөнгийг төлөхөө илэрхийлж гарын үсэг зурсан (хх-ийн 19 хуудас), хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ... Н. гэх хүнээс ажил хүлээн авахдаа уг өр төлбөртэй байсныг мэдсэн, өөрөө төлнө, чи өр төлбөргүй гээд авчих гэсэн... гэх боловч хариуцагч Л.******* өөрөө сайн дураараа хүний өр төлбөрийг өөрөө хүлээн авч зөвшөөрсөн байх тул түүний уг тайлбар нь нэхэмжлэгчид төлөх өр төлбөрөөс чөлөөлөгдөх үндэслэл биш юм.
Иргэний хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.-д Иргэний эрх зүйн бүрэн чадамж буюу иргэн өөрийн үйлдлээр өөртөө эрх олж авах, үүрэг бий болгох чадвар насанд хүрснээр буюу 18 наснаас бий болно гэж заасан, хариуцагч Л.******* бусдын өр төлбөрийг хүлээн авснаар ямар үр дагаварт хүрч болохыг мэдсэн этгээд байх тул түүнийг зөвтгөх үндэслэлгүй.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигч өөрийн шаардлага татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд шүүх мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар хэргийн оролцогчоос гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж хэргийг шийдвэрлэнэ гэж заасан.
8.Нөгөөтэйгүүр хариуцагч Л.******* нь Н.гоос 6,500,000 төгрөгийн өр төлбөрийг хүлээн авсан гэх боловч энэ тухай баримт байхгүй, Н. нь цагдаагийн байгууллагад гэрчээр өгсөн мэдүүлэгтээ: ..*******д мөн өр төлбөрөө барагдуулж төлнө.. гэх тайлбар гаргасан боловч уг тайлбарт үндэслэн шүүхээс үлдэх төлбөрийг Н. төлнө гэж дүгнэх үндэслэлгүй, уг хэргийн хариуцагч нь Л.******* байх тул хариуцагч Л.*******ээс 5,848,148 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгохоор шийдвэрлэв.
9.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Л.******* нь 10,348,418 төгрөгөөс 4,500,000 төгрөгийг нэхэмжлэгч Ихэр Наран ХХК-д төлсөн, зохигч үүн дээр маргахгүй, нэхэмжлэгч тал үлдэх 5,848,148 төгрөгийг нэхэмжилж оролцсон тул уг шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдав.
10.Хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлгээр Н. нь уг мөнгийг ******* төлөхөө хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн байх тул хариуцагч Л.******* нь Н.гоос өр төлбөртэй холбогдуулан тусдаа шүүхэд нэхэмжлэл гаргахад энэхүү шийдвэр саад болохгүйг болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 180,524 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 180,524 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д зааснаар хариуцагч Л.*******ээс 5,848,148 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 180,524 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.*******ээс 180,524 төгрөгийг гаргуулж ******* ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 7511 дүгээр зүйлийн 7511.1-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 07 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УРАНЗАЯА