Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 2026/ДШМ/08

 

 

 

 

 

 

 

                                                                                 

                                                                                     2026/ДШМ/08

 

 

        

Н.Б, Ж.Д нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

 А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Энхтөр даргалж, ерөнхий шүүгч В.Цэцэнбилэг, шүүгч Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй,

            Прокурор: М.Гансүх

 Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Г.Энхбаяр, В.Удвал

 Шүүгдэгч: Ж.Д, Н.Б

            Нарийн бичгийн дарга: Г.Гүн-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 2025/ШЦТ/329 дугаартай шийтгэх тогтоолыг  эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч нарын өмгөөлөгч, шүүгдэгч нарын давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч Ж.Д, Н.Б нарт холбогдох 2412002220247 дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч шүүгч Ч.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1900 оны 0 дугаар сарын 0-ны өдөр А аймгийн Ц суманд төрсөн, 0 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 0, эхнэр, хүүхдүүдийн хамт, А аймгийн Ц сум, Б баг, Тын голын эрэг гэх газар оршин суух, урьд А аймгийн Сум дундын шүүхийн 1998 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 24 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 30.000 төгрөгийн торгуулийн ял, мөн шүүхийн 1999 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 131 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123,1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 6 сарын хорих ял, мөн шүүхийн 2005 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 17 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 2 жил, 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, тус ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Өвөрхангай аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2012 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 09 дүгээр шийтгэх тогтоолоор, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын баривчлах ял, мөн шүүхийн 2012 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 56 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, М овогт Жийн Д /РД:0000000000/,

 

2. Монгол Улсын иргэн, 1900 оны 0 дугаар сарын 0-ны өдөр А аймгийн Ц суманд төрсөн, 0 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 0, эхнэр, хүүхдүүдийн хамт, А аймгийн Ц сум, Б баг, Д гэх газар оршин суух, урьд А аймаг дахь Сум дундын эрүүгийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 2019/ШЦТ/153 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 260 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 2022/ШЦТ/116 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 10 сар 27 хоногийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар тус тус шийтгүүлж байсан, Ц овогт Нийн Б /РД:0000000000/

 

Шүүгдэгч Н.Б, Ж.Д нар нь бүлэглэж, 2024 оны 06 сарын 21-нээс 22-нд шилжих шөнө, А аймгийн Ц сумын Б багийн нутаг дэвсгэрээс иргэн Б.Жын өмчлөлийн 3.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий, олон тооны мал болох 2 үнээ, 1 тугалыг, үйлдлээ хөнгөвчлөн түргэтгэх зорилгоор Н.Бгийн эзэмшлийн 00-00улсын дугаартай “Портер” маркийн тээврийн хэрэгслийг машин механизмын зориулалтаар ашиглан, нууцаар сэм ачиж, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр өөрсдийн захиран зарцуулах эрхэнд бүрэн шилжүүлж авснаар 3.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

 А аймгийн Прокурорын газраас Н.Б, Ж.Д нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хэргийг А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 2025/ШЦТ/329 дугаартай шийтгэх тогтоолд: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч М овогт Жийн Д, Ц овогт Нийн Б нарыг “бүлэглэж, бусдын олон тооны малыг, машин механизм ашиглаж мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч Ж.Дийг 4/дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Н.Бг 4/дөрөв/ жил 2/хоёр/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасныг журамлан шүүгдэгч Н.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар оногдуулсан 4/дөрөв/ жил 2/хоёр/ сарын хугацаагаар  хорих ялд А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 2022/ШЦТ/116 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жил 10 сар 27 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 10/арав/ сар 2/хоёр/ хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялын нэг хоногоор тооцож нэмж нэгтгэн түүний эдлэх ялыг нийт 5/тав/ жил 2/хоёр/ хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Дид оногдуулсан 4/дөрөв/ жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Н.Бд оногдуулсан 5/тав/ жил 2/хоёр/ хоногийн хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Д, Н.Б нарын цагдан хоригдсон 66 хоногийг шүүгдэгч нарын эдлэх хорих ялд тус тус оруулан тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц А аймгийн Прокурорын газрын 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 21 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоолыг хүчингүй болгож, 00-00улсын дугаартай, хөх өнгийн “Портер” маркийн тээврийн хэрэгслийг өмчлөгч Н.Н буцаан олгож, тээврийн хэрэгслийн үнэ болох 2,511,250 төгрөгийг шүүгдэгч Ж.Д, Н.Б нараас хувь тэнцүүлэн шүүгдэгч Ж.Доос 1,255,625 төгрөг, шүүгдэгч Н.Бгээс 1,255,625 төгрөгийг тус тус гаргуулж улсын төсөвт шилжүүлж, Шүүгдэгч Ж.Д, Н.Б нар нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь сэтгэцэд учирсан хохирол хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарт хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж, Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар гардуулснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж, Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ж.Д, Н.Б нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга тус тус  хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

            Шүүгдэгч Н.Бгийн өмгөөлөгч В.Удвал давж заалдах гомдол саналдаа: “Цорс овогт Намжилдоржийн Бг Ж.Дтой бүлэглэн 2024 эны 06 сарын 21-нээс 22-нд шилжих шөнө А аймгийн Ц сумын Б багийн нутаг дэвсгэрээс иргэн Б.Жын өмчлөлийн 3.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий олон тооны мал болох 2 үнээ, 1 тугалыг үйлдлээ хөнгөвчлөх зорилгоор Н.Бгийн эзэмшлийн 00-00улсын дугаартай “Портер” маркийн тээврийн хэрэгслийг машин механизмын зориулалтаар ашиглан нууцаар сэм ачиж, хууль бусаар хүч хэрэглэхгүйгээр өөрсдийн захиран зарцуулах эрхэнд бүрэн шилжүүлж авснаар 3.000.000 сая төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсоныг анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 4 жилийн хугацаагаар хорих ял шийтгэснийг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй байна. Н.Б, Ж.Д нар нь бүлэглэн, машин механизм ашиглан, олон тооны мал хулгайлсан гэх үйлдэл нь хэрэгт цугларсан нотлох баримтаар эргэлзээгүйгээр тогтоогдоогүй. Түүнд оногдуулсан ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан Шударга ёсны зарчим, мөн зүйлийн 1, 5-д заасан зарчмуудыг болон 5.1 дүгээр зүйлийн 1, 5, 6.1 дүгээр зүйлийн 2, 3, 4, 6.6 дугаар зүйлийн 2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.12 дугаар зүйлүүдийг зөрчлөө. Шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй тул Н.Бд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

 

            Шүүгдэгч Ж.Дийн өмгөөлөгч Г.Энхбаяр давж заалдах гомдол саналдаа: Ж.Д нь Ж нэг тугал, нэг үнээг ганцаараа хулгайлсан бөгөөд энэ үйлдэлдээ маргаагүй. Гэтэл Н.Бтэй бүлэглэж гурван тооны үхэр машин механизм ашиглан хулгайлсан гэж үзэж тухай нь зүйл заалтуудаар гэм буруутайд тооцсоныг эс зөвшөөрч байна. Ж.Дийг Н.Бтэй бүлэглэсэн гэж үзэх хангалттай нотлох баримт байхгүй. Мөн тугалтай үнээнээс гадна дахин нэг тооны үхэр авсан гэж үзэх нотолгоо хэрэгт авагдаагүй. Мөн Н.Бгийн маршрутыг эргэлзээгүй байдлаар тогтоогоогүй. Ж.Д Н.Б нарыг таамгаар бүлэглэсэн гэж үзээд байгаа нь зохимжгүй бөгөөд үүнээс болж Ж.Дийн эрх зүйн байдал дордсон гэж үзэх нөхцлийг бүрдүүлсэн. Мөн гурван үхэр байлаа ч Ж.Дид оогдуулсан ял хүнд байна. Үйлдсэн хэргийн шинж учруулсан хохирлын шинж зэрэгтэй дүйцээгүй шудрага ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцээгүй. Ялыг өмнө нь ял шийтгүүлж байсан гэх зүйлийг дурдаад 4 жилийн ял оногдуулсан нь нэг хэрэгт нэг удаа ял оногдуулах зарчимтай зөрчилдсөн. Өмнө нь хэрэг хийж байсан гэдгээр нь ял хүндрүүлсэн гэж өмгөөлөгчийн зүгээс ойлгож байна. Мөн хуурамч байж болзошгүй нотлох баримтаар хохирол гаргуулсан. Энэ мэт байдлаас хаахад  шүүх хохирогчийн үгэнд хэт автан нэг талыг барьсан шийдвэр гаргасан гэж үзэж байна. Ял нь үйлдсэн хэрэгтээ тохирсон байх учиртай. Үйлдсэн хэргийн нөхцлийг харахад 4 жилийн ял хүндэднэ гэж үзэж байна. Ял шийтгэлийг хөнгөрүүлэх хүсэлттэйгээр гомдол гаргаж байна. Иймд хэргийг бүхэлд нь хянан шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж Ж.Дид оногдуулсан 4 жилийн хорих ялыг багасгаж өгнө үү.” гэжээ.   

 

            Шүүгдэгч Н.Б давж заалдах гомдол саналдаа: “Н.Б би 2025 оны 6 сард Аын найр болсон өдрийн шөнө буюу 21-нээс 22-нд шилжих шөнө Ч.Нийн гуйлтаар түүнтэй хамт түүний улаан өнгийн суудлын жижиг тэргээр нөхөр Н.Бын хамт түүний машиныг Ц сумын О гэх газар засч янзалаад хамтдаа харьсан. Үүнээс хэд хоногийн дараа Ц сумын Снаадам руу явах гэж байхад Ж.Д манайд ирж наадам руу манай портер машин дээр морь ачаад яваадахъя гэхээр нь зөвшөөрч явсан. Ингэх үедээ түүний гэрээс эхлээд морио ачсаны дараа Ж.Д нь ээжийндээ замдаа буулгая гээд улаан үнээ, ягаан тугалтай хамт ачаад ээжийндээ буулгасан. Түүнээс биш Ж.Дтой хамт хохирогчийн гурван тооны үхрийг хулгайлсан асуудал байхгүй. Гэмт хэрэг гарсан гэх цаг хугацаанд хаана хэнтэй юу хийж байсныг хууль сануулж авсан гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдож байхад намайг Ж.Дтой машин ашиглаж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж хийгээгүй хэрэгт ял шийтгэж хэлмэгдүүлж байгаад туйлын их гомдолтой байна. Мөн хэт өндөр 4 жил 2 сарын хорих ял оногдуулж, миний эдлээгүй үлдсэн зорчих эрх хязгаарлах ялыг бүгдийг буюу 10 сар хоногийн ялыг нэмж нийт 5 жил 2 хоногийн хорих ялаар шийтгэсэн нь миний эрх зүйн байдлыг илтэд дордуулж байна. Хохирогч Б.Ж мал Яргайтын амруу бэлчдэггүй гэдгээ шүүх хуралдаан дээр хэлсэн. Миний явсан маршрут хохирогчийн малаа хулгайд алдсан газар нь 2 өөр газар хоорондоо нилээдгүй зайтай, энэ талаарх баримт хэрэгт байгаа. Иймд хэргийг сайтар нягталж надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Шүүх хуралд өмгөөлчийн хамт оролцож тайлбар хэлэх хүсэлттэй байна.” гэжээ.

 

Шүүгдэгч Ж.Д давж заалдах гомдол саналдаа: Миний бие хохирогчийн нэг тугалтай үнээг хулгай хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд харин Н.Бтэй бүлэглэн машин механизм ашигласан, мөн гурван тооны үхэр хулгайлсан гэх үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь би 1 тугалтай үнээ нийт 2 тооны бод хулгайлсан. Харин илүү нэг үхрийг хулгайлаагүй. Хохирогч анхнаасаа 2 тооны үхэр тугалтай үнээ хайж явсан байдаг. Дутсан үхрээ надруу чихлээ гэж үзэж байна. Түүнээс биш би тугалтай үнээг ганцаараа мориор хулгай хийсэн бодит үнэн зүйл байна. Шүүх намайг хэргээ хүлээгээгүй гэж үзээд 4 жилийн хорих ял оноолоо гэж гомдож байна. Миний үйлдсэн хэрэгт надад оногдуулсан ял тохироогүй хүндэдсэн гэж үзэж байна. Хэргийг хянаад надад оногдуулсан 4 жилийн хорих ялыг багасгаж өгнө үү гэж гомдол гаргаж байна. Би Н.Бтэй хамт хулгай хийгээгүй. Н.Б гавтай гээд хамаагүй ийш тийшээ явдаггүй юм. Би хохиролыг бүрэн барагдуулсан. Үйлдсэн хэргийнхээ гэм бурууг бүрэн хүлээсэн Цаашид дахин гэмт хэрэг үйлдэхгүй. Бага насны олон хүүхэдтэй зэрэг байдлууд болон эрүүл мэнд насны байдлыг харгалзан үзэж оногдуулсан ялыг хөнгөрүүлж багасгаж өгнө үү.” гэжээ.

            Прокурор давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх зүйтэй.” гэв.

                                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

2. Үйл баримтын дүгнэлт:

2.1. Шүүгдэгч Н.Б, Ж.Д нар нь бүлэглэж, 2024 оны 06 сарын 21-нээс 22-нд шилжих шөнө, А аймгийн Ц сумын Б багийн нутаг дэвсгэрээс хохирогч  Б.Жын өмчлөлийн олон тооны мал болох 2 үнээ, 1 тугалыг Н.Бгийн эзэмшлийн 00-00улсын дугаартай “Портер” маркийн тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглан хулгайлж, хохирогчид 3,000,000 төгрөгийн хохирол учруулсан байна.

2.2 Дээрх үйл баримт нь хохирогч Б.Жын: “Би 2024 оны 06 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө А аймгийн Ц сумын Б багийн намгийн хөл гэх газраас баруун талын чих цуулбар, зүүн талын чих нь хайч имтэй, ягаан зүсмийн Монголын тугалтай үнээ, сувай үнээгээ хулгайд алдсан. Тэгээд 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Ц сумын Абагийн нутаг Сгэх газар нутагладаг Ч гэх айлын үхрээс хулгайд алдсан Монголын тугалтай үнээгээ олж авсан. Сувай үнээгээ олоогүй, зарсан байх гэж бодож байгаа.” тухай мэдүүлэг /1 хх 10-12, 41-43, 2 хх 10-11, 97-98/,

2.3. Гэрч Ж.Чимэдгалсангийн: “2024 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Снаадам дээр явж байтал эхнэр Цын дүү Д таараад ээжийн үнээг гэрийн чинь гадна уячихлаа шүү гэж хэлсэн. Орой гэртээ ирэхэд нь 2 чихийг нь шинээр үзүүрээс нь тайрч эмнэсэн жижиг сартай эр ягаан тугалтай, үнээ байсан.” тухай мэдүүлэг /1 хх 25/,

2.4. Гэрч Ж.Цын: “2024 оны 06 дугаар сарын 25-26-ны үед Снаадам дээр манай төрсөн дүү Д, нутгийн дүү Н.Б нар нь таараад ээжийн надаас худалдаж авсан үнээг танайд тавьчих гэсэн тул гэрийн чинь гадаа уясан гэж хэлсэн. Бгийн портертой хамт явж байсан болохоор тэр портерт ачиж авчирсан байх гэж бодсон.” тухай мэдүүлэг /1 хх 28-29/,

2.5. Гэрч Б.Нгийн: “Хашаанд байсан тугалтай үнээгээ хулгайд алдчихаад хайгаад олохгүй байна.” утсаар ярьж байанаас хойш буюу 2024 оны 07 дугаар сарын 18-ны үеэр эгч Б.Ж нь “Үхрээ олчихлоо. Миний дүү гялс ирээд ачаад аваачаад өгөөч.” гэж гуйсны дагуу А аймгийн Ц сумын Сгэх газраас сартай жижиг ягаан тугалтай улаан үнээг нь ачиж 30-35 км зайд байх гэрт нь хүргэж өгсөн. Д, Б гэх хүмүүс авч ирсэн гэж яриа гараад байна гэж сонссон.” тухай мэдүүлэг / 1 хх 58-61/,

2.6. Гэрч С.Хын: “2024 оны 06 дугаар сарын 24-ний үеэр ээж нь 2 тооны үхрээ хулгайд алдчихлаа гэхээр нь хайж явсаар 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдөр А аймгийн Ц сумын Сгэх газарт бэлчээрт байхад нь хамт явсан малчин П гэдэг хүн нь таньж олж авсан. Д, Б 2 авч ирээд уясан байсан гэж Ц гэдэг хүн хэлсэн.” тухай  мэдүүлэг /1 хх 65- 68, 80-81/,

2.7. Гэрч С.Пийн: “2024 оны оны 06 дугаар сарын 21-ний өдөр малд явж байгаад Ж хүрэн улаан өнгийн гунжин үнээ тугалтайгаа хээр байж байх үед нь өвөлжөөний хашаанд тугалыг нь хашаад ээжийг нь гадаа үлдээгээд маргааш өглөө нь яваад очиход үнээ нь тугалтайгаа алга болсон байсан. Тугалтай үнээ холдохгүй байх гэж бодоод тэр хавиараа 2,3 хоног хайсан боловч олдохгүй байсан тул хайж явсаар 20 гаран хоногийн дараа А аймгийн Ц сумын Сгэх газраас олсон. Сүүлд нь малын бэлчээр дээр хонио хариулж байхад нь Д ирээд “Чамайг тугалтай үнээг нь надад гаргаж өгсөн гэж Ж эгчид чинь хэлсэн шүү. Чи өөрөө аргалаарай. Б бугуйн цагтай байгаа дээрээс нь нэмээд би шоронд явах болоод байна. Чи Ж эгчийгээ аргалж өг гэж хэлсэн.” тухай мэдүүлэг /1 хх 72-75, 2 хх 234-235/,

2.8. Гэрч Н.Агийн: “Төрсөн дүү Н.С-ийн хамт 2024 оны 07 дугаар сарын дундуур Ж гэх айлд очсон юм. Хулгайд алдсан үхрээ олж авсан бид нар цагдаагийн байгууллагаар шийдүүлнэ гээд байсан.” тухай мэдүүлэг /1 хх 89-91/,

2.9. Гэрч Ү.Оын: “Би А аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагааны техник хяналтын ажилтан. Н.Б нь 2024 оны 06 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө А аймгийн Ц сумын төвөөс ертөнцийн зүгээр зүүн хойд зүгт явсан байсан. Яг ямар нэртэй газраар явсан гэдэг нь манай систем дээр тодорхой гарч ирэхгүй. Уртраг, өргөргийн солбилцлоор л гарч ирдэг юм. Н.Б нь 2024 оны 06 дугаар сарын 21-ний оройн 23 цаг 20 минутад А аймгийн Ц сумын төвөөс ертөнцийн зүгээр хойд зүгт гарч Т голын бетонон гүүрээр гараад ертөнцийн зүгээр хойд зүгт Ц сумын Б багийн нутаг Ө хавьд байх гэж бодож байгаа юм. 20 орчим минут зогсож байгаад цааш ертөнцийн зүгээр  зүүн хойд зүгт явсан ингээд 2024 оны 06 дугаар сарын 22-ны 01 цаг 07 минут хүртэл яваад 47.5943909, 101.8188934 солбицол дээр хамгийн сүүлд жи пи эс нь заасан юм. Н.Б нь дээрх цаг хугацаанд буюу 2024 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 01 цаг 07 минут 41 секундээс 03 цаг 57 минут 38 секунд хүртэл юнителийн сүлжээ огт байхгүй газарт хэсэг хугацаанд байсан, эсвэл цахим бугуйвчийг тухайн цаг хугацаанд унтраасан байхаар харагдаж байгаа. Цахим бугуйвчны жи фи эйс нь хэвийн ажиллаж байсан ” тухай мэдүүлэг /2 хх 20-21, 3 хх 6-7/,

“Зорчих эрх хязгаарлах ял шийтгүүлсэн ялтан Н.Бгийн 2024 оны 06 сарын 19-ний өдрөөс 25-ны өдрийн хооронд явсан маршрутын талаарх баримтууд” /1 хх 238-244, 249, 250/,

2.10. “Д” ХХК-ий 2024 оны 10 сарын 29-ний өдрийн тугалтай үнээ, сувай үнээг тус тус 1,500,000 төгрөгөөр үнэлсэн тухай” АЦ24-181 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 хх 16-18/,

 2.11. 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн: үхэр ачиж явсан портер маркийн тээврийн хэрэгслийг 2,511,250 үнэлсэн.” тухай АЦ-24-132 дугаартай шинжээчийн дүгнэлт, /2 хх 31-37/,

2.12. Таньж олуулах ажиллагааны явцад хохирогч Б.Ж нь өөрийн тугалтай үнээг таньсан.” тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 30-35/,

2.13. “2 чихнийх нь үзүүрийг шинээр хайчилж эмнэсэн монголын үнээ духандаа жижиг сартай эр монголын тугал зэргийг хохирогч Б.Жд хүлээлгэн өгсөн.” Тухай тэмдэглэл” /1 хх 36/, хэргийн газрын нөхөн үзлэгийн тэмдэглэл /2 хх 3-7/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

 

3. Нотлох баримтын талаарх дүгнэлт.

3.1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотолбол зохих байдлуудыг хангалттай  шалгаж тодруулсан, Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарт холбогдох хэргийг хянан хэлэлцэж хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

3.2. Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болгосон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

3.3. Хэргийн үйл баримтыг нотлож байгаа, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтууд нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааны явцад хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэнээс гадна эргэлзээгүй, хоорондоо зөрүүгүй, харилцан бие биенээ нөхсөн шинжтэй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд бүхэлдээ хангалттай байна.

3.4. Хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг няцаан үгүйсгээгүй байна.

 

4. Эрх зүйн дүгнэлт хууль хэрэглээний талаар.

4.1. Шүүгдэгч нар нь үйлдлээрээ нэгдэж, хохирогчийн 2 үхэр болон нэг тугалыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, тээврийн хэрэгсэлд ачиж хууль бусаар авч явж, өөрсдийн дураар захиран зарцуулах  бодит боломж бүрдүүлсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад заасан Бусдын олон тооны малыг, бүлэглэж, машин механизм ашиглаж хулгайлсан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

4.2. Прокуророос шүүгдэгч нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад зааснаар зүйлчлэн шүүхэд шилжүүлж, анхан шатны шүүх шүүгдэгч нарыг эрүүгийн хуулийн тухайн зүйл хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож хорих ял оногдуулсан нь үндэслэлтэй, анхан шатны шүүх шүүгдэгч нарын үйлдэлд эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

4.3. Мөн мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх зөрчил тогтоогдоогүй, анхан шатны шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн талаар үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

            5. Давж заалдах гомдлын талаарх дүгнэлт:

5.1. Шүүгдэгч Н.Б нь намайг Ж.Дтой бүлэглэж, машин ашиглаж бусдын 3 тооны үхрийг хулгайлсан гэж хийгээгүй хэрэгт ял шийтгэж хэлмэгдүүлж байгаад туйлын их гомдолтой байна. Миний явсан маршрут хохирогчийн малаа хулгайд алдсан газар нь 2 өөр газар хоорондоо нилээдгүй зайтай тул надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж давж заалдах гомдол гаргасан байх боловч хохирогчийн үхэр хулгайд алдагдсан тухайн хугацаанд тухайн чиглэлд шүүгдэгч өөрийн авто машинаар зорчсон, цахим гав хэвийн ажиллаж байхад 2024 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 01 цаг 07 минут 41 секундээс 03 цаг 57 минут 38 секунд хүртэл цахим бугуйвчаар хяналтыг хэрэгжүүлэх боломжгүй болгосон, шүүгдэгч Ж.Дийн хамт хохирогчийн хулгайд алдагдсан үхрийг өөр газарт ачиж аваачсан зэрэг нь шүүгдэгч Н.Б нь уг гэмт хэргийг шүүгдэгч Ж.Дтой бүлэглэж үйлдсэн болохыг нотлож байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруу хэрэгт авагдсан нотлох баримтаар няцаагдахгүй байна.

5.2. Мөн шүүгдэгч Ж.Д нь хохирогчийн тугалтай үнээг хулгайлсан болохоо хүлээн зөвшөөрсөн боловч хохирогчийн сувай үнээг хулгайлсан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байх боловч нэг цаг хугацаанд, нэг байршлаас хохирогч 2 үнээ  нэг тугалаа хулгайд алдсаны тугалтай үнээг нь шүүгдэгч нар хулгайлан авсан болох нь тогтоогдсон бөгөөд шүүгдэгч нар түүний тугалтай үнээ болон сувай үнээг хулгайлсан талаарх мэдүүлэгт эргэлзэх үндэслэл тогтоогдоогүй, түүнийг няцаах нотлох баримт хэрэгт авагдаагүй.

5.3. Харин анхан шатны шүүх шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулж болох хорих ялын дунджаас дээгүүр хорих ял оногдуулах болсон үндэслэлээ тайлбарлаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад нийцэхгүй.

5.4. Шүүгдэгч нарын үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлын аль аль нь тогтоогдоогүй байх ба шүүгдэгчийн хувийн байдал нь шүүгдэгчид оногдуулах ялын төрлийг сонгоход харгалзан үзэх нөхцөл байдал болох боловч шүүгдэгчид оногдуулах ялын хэмжээнд нөлөөлөх нөхцөл байдал биш бөгөөд ял эрүүгийн хариуцлага нь үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх нь шударга ёсны зарчимд нийцнэ. 

5.5. Тиймээс давж заалдах шатны шүүхэд хуулиар олгогдсон шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлэх эрх хэмжээнийхээ хүрээнд анхан шатны шүүхээс шүүгдэгч Ж.Дид оногдуулсан 4 жилийн, шүүгдэгч Н.Бд оногдуулсан 4 жил 2 сарын хугацаагаар хорих ялыг тухайн зүйл хэсэгт заасан хорих ялын дундаж хэмжээгээр буюу шүүгдэгч нарт тус тус 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял болгон хөнгөрүүлэн өөрчилж, шийтгэх тогтоолд холбогдох өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч нар бол тэдний өмгөөлөгч нарын ял хөнгөрүүлэх талаарх давж заалдах гомдлыг хүлээн авахаар шийдвэрлэв. 

5.6. Шүүгдэгч нар нь анхан шатны шүүхийн хуралдаанаас хойш давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаан хүртэл 22 хоног цагдан хоригдсон байх тул шүүгдэгч нарын цагдан хоригдсон нэг хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож нийт цагдан хоригдсон хугацааг хорих ял эдлэх хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй байна. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг удирдлага болгон

 

                                                   ТОГТООХ нь:

 

1. А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 2025/ШЦТ/329 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 4 дэх заалтад: “4 /дөрөв/ жилийн” гэснийг “2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын” гэж, 2, 3, дахь заалтад “4 /дөрөв/ жил 2 /хоёр/ сарын” гэснийг 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын гэж, 4 дахь заалтад: “5 /тав/ жил 2 /хоёр/ хоногийн гэснийг 3 /гурав/ жил 4 /сар/ 2 /хоёр/ хоногийн гэж тус тус өөрчилж шийтгэх тогтоолын бусад зүйл заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б, Ж.Д нарын цагдан хоригдсон 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож нийт цагдан хоригдсон 22 хоногийг хорих ял дэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оролцогч, прокурор, дээд шатны прокурор  шүүхийн хууль хэрэглээний зөрүү арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             Ч.ЭНХТӨР

 

                            ШҮҮГЧИД                                            В.ЦЭЦЭНБИЛЭГ

 

                                                                                               Д.БАЙГАЛМАА