| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Жаргалсайханы Азбаяр |
| Хэргийн индекс | 197/2025/15094/И |
| Дугаар | 197/ШШ2026/07676 |
| Огноо | 2026-03-30 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 03 сарын 30 өдөр
Дугаар 197/ШШ2026/07676
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Азбаяр би,
Нэхэмжлэгч: *******, *******, *******, *******, 8 давхар хаягт байрлах “*******” ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******, *******, , тоотод оршин суух, /РД:/-т холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 5,454,831.76 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, Шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: нотариатын төлбөрт 0.0 төгрөг, Нийт 5,454,831.76 төгрөгийг хариуцагч оос гаргуулах” гэжээ.
Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: миний бие “*******” ХХК-иас нэхэмжилсэн 5,454,831.76 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2026 оны 04 сарын 15-ны өдрөөс 2026 оны 07 сарын 15-ны өдрийг хүртэл, нийт 4 сарын хугацаанд, нэг сарын төлөлт 1,363,707.94 төгрөгөөр тус тус төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү" гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч т холбогдуулан 5,454,831.76 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид шүүхэд бичгээр хийсэн эвлэрлийн гэрээг ирүүлжээ. Эвлэрлийн гэрээний агуулгаас үзэхэд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 5,454,831.76 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2026 оны 04 сарын 15-ны өдрөөс 2026 оны 07 сарын 15-ны өдрийг хүртэл, нийт 4 сарын хугацаанд, нэг сарын төлөлт 1,363,707.94 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар талууд эвлэрсэн байна.
Нэхэмжлэгч болон хариуцагч нар дээрх байдлаар эвлэрсэн нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүхээс талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсгүүдэд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 5,454,831.76 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2026 оны 04 сарын 15-ны өдрөөс 2026 оны 07 сарын 15-ны өдрийг хүртэл, нийт 4 сарын хугацаанд, нэг сарын төлөлт 1,363,707.94 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар талууд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 102,227 төгрөгөөс 51,113.5 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 51,113.5 төгрөг, улсын төсвийн данснаас 51,113.5 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч “*******” ХХК-д олгосугай.
3. Шүүгчийн захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, эвлэрсэн асуудлын хүрээнд анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.АЗБАЯР