| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Баатарын Болор-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 157/2026/00271/И |
| Дугаар | 157/ШШ2026/00230 |
| Огноо | 2026-04-15 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2026 оны 04 сарын 15 өдөр
Дугаар 157/ШШ2026/00230
2026 04 15 157/ШШ2026/00230
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
******* аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Болор-Эрдэнэ би,
Нэхэмжлэгч: ******* хот ******* дүүрэг, 1 дүгээр хороо Парисын гудамж, Ай Си Тауэр 13 давхар 1301А тоот хаягтай, ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* аймгийн ******* сум, 1 дүгээр баг, 36-р байрны 21 тоотод оршин суух, ******* овогт *******ын *******д холбогдох
зээлийн гэрээний үүрэгт 29,508,063 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, 2026 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн хууль, эрсдэлийн удирдлагын газрын захирал ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Зээлдэгч Э.******* нь манай компанитай 2022 оны 12 сарын 14-ний өдөр L27401168 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулсан бөгөөд гэрээнд Цахим зээл гэж зээлдэгчийн зээл олгогчид илгээсэн зээлийн хүсэлтийг үндэслэн гар утасны аппликейшнээр дамжуулан зээлдэгчид олгосон, эргэн төлөх нөхцөлтэй зээл болон батлан даалттай зээлийн мөнгөн хөрөнгийг гэж заасны дагуу богино болон урт хугацаатай, хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн.
Банк, эрх бүхий хуулийн эттээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно гэж заасны дагуу зээлдэгч Э.Оюун-Эрдэнийн цахимаар гаргасан хүсэлтийн дагуу ******* аппликейшнаас:
-2024 оны 6 дугаар сарын 12-ны өдөр 7100017711 зээлийн дансны дугаартай, 8,860,000.00 /найман сая найман зуун жаран мянга/ төгрөгийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай cap бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3.55 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5946173653 банкны тоот дансанд;
-2024 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр 7100487817 зээлийн дансны дугаартай, 20.000,000.00 /хорин сая/ төгрөгийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай зээл олголтыг хийсэн.
Зээлдэгч нь цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг Аппликейшнээр дамжуулан тохиролцсон нөхцөлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар зээл олгогчид эргэн төлөх үүрэгтэй. Гэвч зээлдэгч нь зээлийг хугацаандаа төлж барагдуулах үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрч, 2026 оны 3 сарын 17-ны өдрийн байдлаар дараах үндсэн зээл, шимтгэл, хүү, нэмэгдүүлсэн хүү, авлагын үлдэгдэлтэй байна. Үүнд:
1.2024 оны 6 дугаар сарын 12-ны зээлийн үлдэгдэл нь: Үндсэн зээл: 791,571.76 төгрөг, үндсэн хүү: 5,543.17 төгрөг, нийт: 797,114.93 /долоон зуун ерөн долоон мянга нэг зуун арван дөрвөн төгрөг ерөн гурван мөнгө/
2.2024 оны 4 дүгээр сарын 16-ны зээлийн үлдэгдэл нь: Үндсэн зээл: 17,495,765.75 төгрөг, үндсэн хүү: 10,154,319.39 төгрөг, нэмэгдүүлсэн хүү: 1,060,862.93 төгрөг, нийт: 28,710,948.07 /хорин найман сая долоон зуун арван мянга есөн зуун дөчин найман төгрөг долоон мөнгө/,
Иймд хариуцагч Э.*******эс нийт 29,508,063.00 /хорин есөн сая таван зуун найман мянга жаран гурван төгрөг/ төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.
Хариуцагч Э.******* шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: ...Хариуцагч Э.******* миний бие ******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 29,508,063 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. 2026.05.10-ны өдрөөс 1,000,000 төгрөгөөр төлж барагдуулна. гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч Э.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 29,508,063 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Э.******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ...миний бие ******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 29,508,063 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна... гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн хариу тайлбар гаргасан нь бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ. гэж заасан.
Иймд хариуцагч Э.Оюун-Эрдэнийн нэхэмжлэлийн шаардлага болох 29,508,063 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг үндэслэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 305,490 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамж 305,490 төгрөгийг тал хувиар бууруулж, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Э.******* болон Төрийн сангийн орлогоос тус бүр 152,745 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Э.*******д холбогдох зээлийн гэрээний үүрэг 29,508,063 (хорин есөн сая таван зуун найман мянга жаран гурван) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 305,490 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Э.*******эс 152,745 төгрөг, Төрийн сангийн орлогоос 152,745 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Э.******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх заалтад зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ